Baganuur.nutag.mn

"Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг"
Өнөөдөр “Олон улсын ирвэсийн өдөр” тохиож байна. Байгаль дэлхийн нэгэн ховор амьтан бол “Уулын эзэн” хэмээн нэрлэгддэг цоохор ирвэс юм. Дэлхийн 12 улсад тархан амьдардаг энэ ховор амьтны өлгий нутгийн нэг нь Монгол орон. Цоохор ирвэсийн тоо толгойгоор манай улс дэлхийд хоёрдугаарт БНХАУ-ын дараа ордог. Байгалийн унаган төрхөө хадгалсан өндөр уулсаар нутагладаг “Уулын эзэн”-ий тархан амьдардаг бүс нутгийн нэг нь Их Богд уулын Байгалийн цогцолборт газар юм. Тус бүс нутагт цоохор ирвэсийг хэрхэн хамгаалж, амьдрах орчныг нь хадгалан үлдээж байгаа талаар тус байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Б.Гомбодоржтой ярилцлаа. Тэрээр “Ирвэс хамгаалах сан”-гаас зохион байгуулдаг ирвэстэй бүс нутгийн шилдэг байгаль хамгаалагчаар 2025 онд шалгарч байсан юм.

-Та байгаль хамгаалагчаар хэд дэх жилдээ ажиллаж байна вэ. Энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан юу байв?

-Их Богд уулын Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд тав дахь жилдээ байгаль хамгаалагчаар ажиллаж байна. Би ер нь хийж байгаа ажилдаа их дурламтгай хүн шиг байгаа юм. Уул уурхайн удирдлагаар төгсөөд 5-6 жил ажилласан. Нэг жил ой мод ихтэй хангайд ажиллаж байлаа. Мод, бут сөөг, ургамал ургуулахын тулд хэчнээн их зардал, цаг хугацаа, хөлс хүч зарцуулдаг билээ. Гэтэл нүдэн дээр хоромхон зуурт алга болж байгааг хараад хувь хүнийхээ хувьд их эмзэглэсэн. Тэгээд байгаль хамгаалагчийн мэргэжлийг сонгож, ан амьтан, байгалиа хамгаалан ажиллаж байна.

-Их Богд уулын Байгалийн цогцолборт газар байгаль, газар зүйн ямар онцлогтой вэ. Цоохор ирвэсийн амьдрах орчны хувьд ямар ач холбогдолтой нутаг вэ?

-Их Богд уул нь нүүдэлчдийн соёл иргэншил, түүх, байгалийн унаган төрх, байгалийн үзэгдлээс тогтож бий болсон өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт газруудаараа онцлог. Цоохор ирвэс өндөрлөг газарт амьдардаг. Их Богд уул далайн түвшнээс дээш 3957 метр өндөр учраас цоохор ирвэс амьдрах таатай орчин юм.

Манай хамгаалалтын захиргаа их онцлогтой. Хариуцан хамгаалдаг талбай маань говь, хангай, хээр тал хосолсон, эко системүүдийг хамгаалдаг. Аймгийн төвөөс хамгийн хол талбайдаа очих гэж 280 км замыг туулдаг. 2019 онд “Ирвэс хамгаалах сан”-гаас Их Богд ууланд 30 автомат камер байршуулж, есөн бодгаль бүртгэсэн байдаг.

Харин 2024 онд 61 камер байршуулж, ирвэсийн 31 дүрс бичлэгийг буулгаж авсан. Хангайн нурууны өмнөд хэсгийн байгалийн цогцолборт газрын өргөтгөлийг манайх давхар хариуцдаг. Энэ хэсэгт ирвэсийн тархац, суурьшлын бүсийг тогтоох, автомат камераар ажиглалт хийх судалгааг “Ирвэс хамгаалах сан”-гаас энэ жил мөн зохион байгуулж байгаа. 2024 он болон энэ жилийн ирвэсийн тоо толгойн нарийвчилсан дүн шинжилгээ хараахан гараагүй байна.

-Та ажиллах хугацаандаа цоохор ирвэстэй холбоотой ямар сонирхолтой тохиолдолтой учирч байв. Ирвэсийн мөр, зураг болон бусад ул мөрөөр нь хэрхэн ажиглаж, бүртгэл хийдэг вэ?

-2024 оноос эхлэн өөрийн хариуцсан талбай болон Галуут сумын хэмжээнд цоохор ирвэсийн тархац, амьдрах бүсийг тогтоох, ажиглах, автомат камерын дүрсээр баталгаажуулах ажил хийж байна. Одоогоор ирвэсийн есөн дүрс бүртгэж, коридор нутгийн байршлыг тогтоогоод байгаа. Ирвэстэй нүүр тулсан нэг тохиолдол бий. Айлын малыг хээрийн амьтан барьсан бололтой байхаар нь ажил үүргээ гүйцэтгэж яваад очтол ирвэс ард хэвтэж байсныг анзаараагүй. Тэгээд гэнэт нүүр тулсан. Ирвэс бол өндөр уулын экосистемийн нэг чухал амьтан. Экологийн тэнцвэрээ алдаагүй, байгалийн унаган төрхөө хадгалсан бүс нутагт амьдардгаараа онцлогтой.

-Цоохор ирвэсийн амьдрах орчинд өнөөдөр ямар аюул, бэрхшээл тулгарч байна вэ. Бэлчээрийн доройтол, идэш тэжээлийн хомсдол зэрэг хүчин зүйл хэрхэн нөлөөлж байна вэ?

-Бэлчээрийн талхагдал, малын тоо толгойн өсөлтөөс шалтгаалан ирвэсийн гол идэш тэжээл болох янгир ямаа дайжих тохиолдол гардаг. Үүнээс болж ирвэс айлын хот руу орох нь бий. 2025 оноос Их Богд уулын Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Галуут сумын Засаг даргын Тамгын газар, “Ирвэс хамгаалах сан” гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байна. Үүний хүрээнд хүн, зэрлэг амьтны зөрчлийг бууруулах хэд хэдэн ажил хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, “Ирвэс хамгаалах сан”-гаас малчин өрхийн амьжиргааг гар урлалаар дэмжих төсөл хэрэгжүүлж байна. Мөн ирвэс айлын хот руу орохоос сэргийлж хоёр метр өндөр торон хашаа барих хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.Ирвэс бүхий бүс нутагт малчин өрхүүдийн бүлэг байгуулан ажиллаж байна.

-Малчин өрхүүдийн бүлэг байгуулан ажиллаж байна гэлээ. Энэ хүрээнд ямар ажлууд хийж байна вэ?

-Галуут сумын Үнэгт Гуравдугаар баг, Мандал тавдугаар багийн зарим хэсэгт халиун буга, аргал, янгирын тоо толгой, нягтаршил өндөр байдаг. Тиймээс малчин өрхүүдийг бүлэг болгон зохион байгуулж, тус бүрд нь хариуцан хамгаалах газар нутаг хуваарилан ажиллаж байна.

Одоогоор хоёр багийн 19 өрх нийлсэн бүлэг байгуулагдсан. “Ирвэс хамгаалах сан”-тай хамтран хэрэгжүүлж байгаа ажил юм. Нутгийн иргэд өөрсдийн амьдарч буй газрын онцлог, зэрлэг амьтдын тархац, хөдөлгөөнийг сайн мэддэг.

Тиймээс тухайн бүс нутагт хууль бус агнуур гарахаас сэргийлэх, зэрлэг амьтдын хөдөлгөөнийг ажиглах, сэжигтэй зүйл илэрвэл цаг алдалгүй мэдээлэх боломжтой. Мөн зэрлэг амьтдыг үргээхгүй байх, амьдрах орчныг нь хамгаалахад нутгийн иргэдийн оролцоо чухал.

-Өнөөдөр “Цоохор ирвэс хамгаалах өдөр” тохиож байна. Та олон нийтэд юуг онцлон хэлэхийг хүсэж байна вэ?

-Хүмүүс цоохор ирвэс гэх амьтны тухай интернэт рүү ороод, эсвэл гарын авлагыг олж аваад судлах нь нэн түрүүний ач холбогдол байх. Ингэснээр энэ амьтан байгаль дэлхий, экологийн тэнцвэрт байдалд ямар хэрэгтэйг ойлгоно. “Ирвэсийн тоо толгой ихэсчихлээ, мал бариад байна” гэдэг хүмүүс бол буруу ойлголттой байдаг. Монгол оронд 900 гаруй цоохор ирвэс тоологдсон байдаг. Энэ нь нэг малчин өрхийн хотонд байгаа малын тоотой дүйцэхүйц хэмжээ юм. Тиймээс манай улсад цөөн тоогоор амьдардаг ховор амьтныг хууль бусаар агнахгүй байхыг хүсэж байна. Байгаль ганцхан таны гэр биш шүү дээ.

-“Ирвэс хамгаалах сан”-гаас ирвэстэй нутгийн шилдэг байгаль хамгаалагчдын уулзалтыг зохион байгуулдаг. Энэ үйл ажиллагааны ач холбогдлыг та хэрхэн хардаг вэ?

-Чухал үйл ажиллагаа гэж боддог. Ирвэстэй бүс нутгийн байгаль хамгаалагчид өндөр ууландаа судалгаа хийж, ирвэс, аргал, янгирын тархац, хөдөлгөөнийг ажигладаг. Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагчдад дуудлага их ирнэ. Ирвэстэй бүс нутгийн шилдэг байгаль хамгаалагч гэсэн шагнал бол миний хувьд маш үнэ цэнтэй шагнал юм.

Уг үйл ажиллагаа нь олон олон байгаль хамгаалагчдад маш их урам зориг өгдөг гэдэгт итгэлтэй байна. Хууль бус агнууртай тэмцэх чиглэлээр хийсэн ажлаараа 2025 онд шилдэг байгаль хамгаалагчаар шалгарсан.

Шинэлэг санаачилгаар хийсэн ажил нь Галуут сумандаа ирвэсийн талаар иргэдэд мэдээлэл хүргэх өрөө танхимыг бий болгож, тохижуулж ажилласан. “Ирвэс хамгаалах сан”-гийн дэмжлэгтэй энэ онд тохижилтын ажлын бүр сайжруулсан Их дэлхийн ирвэсийн өдрөөрөө нээлтийг хийх гээд л байж байна даа. Хамтран ажиллаж байгаа “Ирвэс хамгаалах сан”-гийн хамт олонд талархал илэрхийлэхийг хүсэж байна.

-Байгаль хамгаалагчаар ажиллахад ямар хүндрэл бэрхшээл тулгардаг вэ?

-Байгаль, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалсан хүндрэл их гардаг. Мөн зургийн аппарат, бие хамгаалах хэрэгсэл зэрэг хэрэглэгдэхүүнүүд байгаль хамгаалагчдад дутагдалтай байдаг.

-Байгаль хамгаалагчаар ажиллахын хамгийн сайхан тал нь юу вэ. Та энэ ажлынхаа юугаар хамгийн их бахархдаг вэ?

-Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг. Мөн байгалийн сайханд дан ганц ирвэс гэлтгүй олон зүйл төрлийн ан амьтан ургамал дунд ажиллаж, ирээдүй хойч үедээ үлдээхийн төлөө явж байгаагаараа маш их бахархаж явдаг даа.

Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хүрэл: Адуу, үхэр маллах адилхан ашиг орлоготой
Ноолуур үнэд хүрсэн үе хурдан өсдөг ямаа малжиж, мах үнэд хүрсэн үе үхэр, тэрчлэн бүүр махны чиглэлийн гадаадын сайн үүлдрийн үхрийг импортлон авчирч ихээр тэжээв. Нэг мэдэхэд сүүлийн үед адуу аяндаа цөөрчихсөн буюу цаашлаад зарим бүс нутагт бараа тасарчихсан байлаа. Харин өнгөрсөн зун Шилийнгол аймгийн Авга хошуугаар сурвалжлан явахдаа бид адуу голлон маллаж байгаа Хүрэлийнх гэгч жирийн нэгэн малчин айлаар айлчилсан юм.

Авга хошууны Бэлгүдэй суурингийн Сайхантүмэн гацааны энэ айл хошууны төвөөсөө 26 километр зайтай байв. Гэрийнх нь ойр хавиар хэсэг сүрэг адуу ялаархан бэлчиж, гэрийнхээ үүдний өмнө морины хөшөө босгожээ.

- Өвөг аав маань олон удаа түрүүлсэн хайртай ногоон морио дурсгасан юм гэж сүүлээр нь Хүрэл бидэнд сонирхуулан ярисан юм.

Өдөр тутмын 200 килограмм сүү буюу 3000 орчим юаний цэвэр орлого

Манай нутагт ирсэн хүндээ хамгийн түрүүнд сүүтэй цай аягалж өгдөг бол, энэ айл бидэнд хамгийн түрүүнд цэгээ аягалж байв. Үдэд нь бид хошууны төвд очиж хооллоход бас цэгээ аягалж байсан юм. Ер нь хаана ч очсон айраг цэгээний үнэр сэнгэнэн ханхалж, Авга нутаг айраг цэгээгээрээ алдаршсан нь учиртай.

Энэ жил 38 настай Хүрэл 2007 оноос эхэлж гүү барьж саажээ. Одоогийн байдлаар 60 орчим гүү сааж байгаа бөгөөд өдөртөө дунджаар 1 гүүгээс 4 килограмм орчим сүү сааж, нийт 200 гаруй килограмм сүү нийлүүлдэг байна. Айраг цэгээгээ борлуулахдаа килограмм бүрдээ 26 юань,  хэрвээ 2 килограммаас их авбал нэг килограмм бүрдээ 24 юань болгон үнийг нь бууруулж урамшуулал хөнгөлөлттэй зардаг аж.

Ажил дээрээ туслуулж буй 6 хүнийхээ цалин хөлс, хүнээс түрээсэлсэн 330 гаруй га бэлчээрийнхээ түрээсний мөнгө, цэгээгээ хошуу хүртэл хүргэж нааш цааш очиж ирэх замын зардал, сав баглааныхаа зардал энэ тэрийг тооцож гаргавал,  өдөрт 2000-3000 орчим юаний цэвэр орлоготой гэж Хүрэл тооцоо хийж байсан билээ. Энэ жилийн байдлаар Хүрэлийнх 6-р сарын эхээс гүүгээ барьж саасан бөгөөд 8 -р сарын хорьд хүртэл саасан байна.

Хүрэлийн тооцоолсноор,  даага зарах зэргийг бодвол, нэг гүү нэг симменталь үхэр тэжээсэнтэй яг адилхан ашиг орлоготой гарчээ.

6 гүүнээс 300 адуу хүртэл

Морь, монгол хүн хоёр онцгой хувь барилдлагатай, морь байгаагүй бол монгол хүний түүх бас өөрөөр бичигдэх боломж бүрэн байсан. Гэхдээ зах зээлийн нөлөөгөөр юм бүхнийг зоос мөнгөний нүхээр харах болсноос хойш адуу маллаад ашиг орлогогүй буюу маш бага байсан учраас олонх малчид маань зөвхөн хайр сэтгэл, дур сонирхлын үүднээс тоотой хэдхэн малладаг болсон юм.

Хүрэлийнхний тухайд хамгийн цөөндөө 2005, 2006 оны үеэр 6 гүүтэй л байжээ. Хуримласныхаа дараа гэргий Болорынхаа өмчид ирсэн малтай нийлүүлээд хамгийн анх 2007 онд 15 гүү барьж саажээ.

- Гүү саахгүй бол монгол адуунаас олох юм байхгүй. Тэр үе бид бас өдөртөө 50 гаруй килограмм сүү саагаад хэдэн зуун юаний цэвэр орлоготой байсан гэж Хүрэл ярьж байв. Гүү саагаад ашиг хүртэж үүний цаана арилжааны тохиол байгааг олж анзаарсан Хүрэл адуу малаа өнөр өсгөснөөр, 2022, 2023 оны үеэр адууныхаа тоог хамгийн олондоо бүүр 300 хүргэж байсан удаатай. Сүүлээр нь мал бэлчээрийнхээ тэнцвэрийг хадгалж бэлчээрээ хамгаалахын тулд нэг хэсгийг нь зараад, адууныхаа тоог 200 гаруйд тогтворжуулж,  шөлний хонь, үхэр гэж цөөн тооны мал байгааг эс тооцвол одоо адуу голлон маллаж байгаа юм байна.

Нутаг усандаа хамгийн эрт машинаар сааж байв

Гүү сааж цэгээ борлуулаад 10 жилийнх нь дараа тухайлбал 2017 онд Хүрэл сав баглаагаа сайжруулж “Хаан цэгээ” шошгоо бүртгүүлжээ. Шошго тэмдэгтэй болчихвол олон нийтэд танигдахад илүү нэмэртэй аж.

Үүнээс гадна, тэрээр бас маш олон дэд бүтцийн бүтээн байгуулалт хийжээ. Гэрийнхээ гадна хэдэн гэр босгож, хотын хүмүүс хөдөө ирж айраг цэгээ уухад зориулсан бөгөөд хошууны төв дээр цэгээ борлуулах газраа баар маягаар засан чимэглэж,  бараа бүтээгдэхүүнийг нь бүрдүүлж байх зуур хэрэглэгчийг тавтай тухтай суугаад хүлээх, эсвэл хэдүүл орж ирээд айраг цэгээ ууж наргин хөөрөхөд тохитой болгожээ.

Нүдэнд хамгийн түрүүнд ил тусах нь гаднаа барьсан хөх дээвэртэй уужим их хашаа саравч байлаа. Гадна 38, 39 хэм халуун, нар шарж байхад саравч доор сүүдэртэй, зарим унага хөндлөн гулд хэвтэж байх нь тавтай тухтай байгаагийн илрэл байв, Хүрэл бас хааяа ус сүршин газраа усалж шороо тоос дэгдэн бужигнахгүй, улам сэрүүн чийглэг болгож байв. Ялангуяа, энэ хашаа саравч наранд шарагдаж, бороонд норж, жавар салхинд ажил саатахаас сэргийлэх төдийгүй, дотор нь бас тасалгаа зохиосон нь гүүгээ хашиж унага татахад цаг, хүний хүч арвилан хэмнэдэг байна.

Гүүнүүдээ шөнө нь бэлчээгээд өглөөний тав, зургаан цагийн үед хураан авчраад өдөржин уяж,  2 цаг алслах бүрд 1 удаа сааж 4 удаа саагаад, үдээс хойш 5, 6 цагийн үеэр дахиад бэлчээрт гаргадаг аж. Өөр ямар ч тэжээл өгдөггүй, энэ нь зардал хэмнэж хөдөлмөр хэмнэх төдийгүй, сүү цэгээнийхээ байгальлаг эког батална.

Харин залуу хүн байж яагаад машинаар сааж хөдөлмөр хүч хэмнэхгүй байгаа юм бэ гэж сониучирхсанд:

- Манайхан 2019, 2020 онуудад он дараалан машинаар сааж байсан, нутагтаа манайх чинь хамгийн эрт машинаар саасан айл л даа. 2 жил машинаар саасан байдлаасаа үзэхэд, гараар саах нь илүү олон ажилтай, хүн хүч илүү шаардлагатай боловч гүүгээ ивэлгэж сүү илүү саадаг, унагаа ч ногт зэлэнд илүү дасгаж сургаад авах сайн талтай гэж Хүрэл ярьж байсан юм.

Ерөнхий редактор : Ё.Хишигбаяр

Сэтгүүлч : Ё.Хишигбаяр Ц.Урантунгалаг С.Урьхан Н.Цовоо

"Монгол хүүхэд бүрт морь унуулж сургах хөтөлбөр" боловсруулах багт урьж байна
Монгол хүүхэд бүрт морь унуулж сургах, моринд эрэмгий, эрүүл чийрэг, саруул ухаант, сайхан сэтгэлт монгол хүнийг бүтээх зорилгоор Монголын морин спорт, морин бөмбөгийн холбооны Тэргүүлэгчдийн хурлаар “Монгол хүүхэд бүрт морь унуулж сургах хөтөлбөр”-ийг боловсруулж, холбогдох яамдтай хамтран батлуулж, улсын хэмжээнд хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасныг дуулгахад таатай байна.

Монгол хүүхэд бүрт зориулж зайлшгүй хэрэгжүүлэх амин чухал шаардлагатай байгаа “Монгол хүүхэд бүрт морь унуулж сургах хөтөлбөр”-ийг боловсруулах эрдэмтэн, судлаачдын багт та бүхнийг урьж байна.

Миний нүүр номын найзууд дунд байгаа олон эрдэмтэн, судлаачдаас тус хөтөлбөрийг боловсруулах багт ажиллах боломжтой, сонирхолтой, хүсэлтэй хүн байвал надтай холбогдоорой.

Монгол хүүхэд бүрийг морь унуулж сургаж, монгол хүнийг бүтээхэд хамтран зүтгэцгээе.

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ

Л.Мөнхбаясгалан: Хаврын морин уралдааны цуцалсан засгийн газрын тогтоол байх ёсгүй
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан хаврын хурдан морины уралдааныг хориглох бус, хуулиар зохицуулах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийллээ. Тэрбээр  “УИХ-аас баталж буй хууль, Засгийн газрын тогтоолууд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг баримтлах ёстой. Уг үзэл баримтлалд монгол түмний ондоошил, соёл, өвөрмөц уламжлалыг ямагт дээдэлнэ гэж заасан байдаг. Тиймээс хаврын морин уралдааныг цуцалсан Засгийн газрын тогтоол байх ёсгүй. Энэ асуудлыг хуулиар зохицуулах шаардлагатай гэж үзэн УИХ-ын гишүүн Отгонбаяр манлайлан хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг санаачилсан” хэмээн ярив.

Мөн “Хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхэд өөрийн сонирхлоор аливаа уралдаан тэмцээн, спортын арга хэмжээнд оролцоно гэж заасан байдаг. Үүнд хаврын морин уралдааныг хамааруулж тайлбарласан. Хүүхэд бага наснаасаа хурдны морь унаснаар бие даах чадвартай, хувийн зохион байгуулалттай болдог” гэсэн юм.

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, Л.Мөнхбаясгалан болон бусад гишүүн 2026 оны аравдугаар сарын 14-нд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлжээ. Төсөл нь хаврын хурдан морины уралдааныг зохион байгуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгоход чиглэж байна.

Одоогийн зохицуулалтын тухайд, Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүрээгүй хүүхэд морь унахыг хориглосон. Харин 2025 оны 41 дүгээр тогтоолоор орон нутагт зохион байгуулах уралдааныг цаг агаарын нөхцөл байдал, нутгийн өөрөө удирдах байгууллагын зөвшөөрөлтэй уялдуулан зохион байгуулах зохицуулалтыг өөрчилжээ. Иймээс хаврын уралдааныг бүхэлд нь хориглосон гэж үзэхгүй юм.

Хуулийн төсөлд хаврын хурдан морины уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн 15-ны өдөр эсвэл тухайн сарын доторх аль нэг өдөр цаг агаарын нөхцөлтэй уялдуулан зохион байгуулах, товыг Засгийн газрын шийдвэрээр тогтоохоор тусгажээ.

Мөн уралдааны замыг тусгайлан засаж, аюулгүй байдлыг хангах, морийг 14 болон түүнээс дээш настай хүнээр унуулах, унаачийг сэрүүний улиралд тохирсон хамгаалалтын хувцас, хэрэглэлтэй оролцуулах, даатгалд хамруулах, уяач болон унаач, түүний эцэг эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулах шаардлага тавьсан байна.

Түүнчлэн уралдааны замд хүн, мал эмнэлгийн тусламжийн хэсгийг өртөөчлөн байрлуулах, аюулгүй байдал, хэв журмыг хангах зохицуулалт тусгажээ. Уралдаанд азарга, их нас, соёолон насны морьдыг оролцуулах бөгөөд азарга, соёолон насны морьд 16-17 км, их насны морьд 18-19 км замд уралдахаар төсөлд заасан байна.

Хуулийн төсөл одоогоор өргөн мэдүүлсэн шатанд байгаа бөгөөд батлагдсан хууль биш юм.

Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 10 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 103 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 73 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 997 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 978 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 3 мэдэгдэл бичиж, хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явууллаа. Гаалийн ерөнхий газрын Хяналт хорио цээрийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан Б.Н, Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан С.Б нар албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэх, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр ажиллаж байсан Д.А нь гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд нийт 13 удаагийн үйлдлээр нэр бүхий иргэдээс их хэмжээний хахууль авсан, бусдад давуу байдал олгосон гэх зэрэг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.

ОХУ-аас импортлох нефтийн бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ
АИ-92 автобензины үнэ нэмэгдсэн гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Албаныхны өгсөн мэдээллээр аравдугаар сард ОХУ-аас импортлох нефтийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүд өнгөрсөн өдрүүдэд шатахууныг өртгөөс нь доогуур үнээр худалдаалж байжээ.

Олон улсад үүссэн хямралт нөхцөл байдал үргэлжилж байгаагаас нефтийн бүтээгдэхүүний бүх төрлийн үнэ өөрчлөгдсөөр байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.

Тус яам өнөөдөр энэ асуудлаар мэдээлэл хийх бөгөөд гарсан шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно.

БОУАӨЯ: Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, 6 баавгайг агнасан
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Улиастайн амны Бурхант хошуунд өнгөрсөн шөнийн 01:00 цагийн орчимд хүрэн баавгай айлын гэр рүү халдсан ноцтой хэрэг гарсан. Халдлагын улмаас 40 настай эрэгтэй газар дээрээ нас барж, хамт байсан эмэгтэй хүнд гэмтэн, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд /ГССҮТ/ хүргэгдэн эмчлүүлж байна. Уг хэрэгтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газар болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас шуурхай мэдээлэл хийлээ.

БОУАӨЯ-НЫ ГАЗРЫН ДАРГА Н.БАЛЖИННЯМ:

-2026 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 11 аймаг, нийслэл болон тусгай хамгаалалттай бүс нутгуудад баавгай орж ирсэн 745 дуудлага, мэдээлэл бүртгэгдээд байна. Үүнээс Архангай долоо, Баян-Өлгий хоёр, Булган 18, Дархан-Уул 110, Завхан 30, Хөвсгөл 65, Увс 10, Дорнод 13, Хэнтий 209, Төв 20, Сэлэнгэ 86 зэрэг 11 аймаг, нийслэлд 24, бусад нь Тусгай хамгаалалттай бүс нутгуудад байна. Амьтад нэг газраа удаа дараа давтамжтай орж ирэх тохиолдол цөөнгүй байгаа бөгөөд суурьшлын бүс рүү голдуу бамбарууш болон бамбараа дагуулсан эвш /эм баавгай/ нэвтрэх нь элбэг байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас баавгайн учруулж буй эрсдэл, хохирлыг бууруулахаар шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Үүний хүрээнд Засгийн газрын тогтоолоор 1.8 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн.

Энэхүү санхүүжилтээр зэрлэг амьтныг унтуулагч зүү шидэгч буу худалдан авахаар Тендерийн хуулийн дагуу зарлуулсан бөгөөд орон нутгийн тусгай хамгаалалттай газарт ажиллаж буй албан хаагчдын шатахууны зардлыг давхар шийдвэрлэлээ. Түүнчлэн орон нутгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны газар болон холбогдох албаныхантай хамтран ажиллаж, баавгай үзэгдсэн бүс нутгийн иргэдэд мэдээлэл, зөвлөмжийг тогтмол хүргэж байна. Амьтны тухай хуулийн 35.1 болон Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийг үндэслэн, зайлшгүй тохиолдолд баавгайг агнах зөвшөөрлийг хуулийн дагуу олгож байна.

Өнөөдрийн байдлаар найман аймагт 27 зөвшөөрөл олгосноос зургаан баавгайг агнасан мэдээлэл ирсэн.

Агнасан баавгайн мах, эд эрхтэнд судалгаа шинжилгээний байгууллага болон Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран шинжилгээ хийсэн. Амьтны тухай хуулиар баавгайд зөвшөөрөл олгодог шалтгаан нь уг амьтан Монгол Улсын нэн ховор амьтны жагсаалтад багтдагтай холбоотой юм. Монгол Улс хамгийн сүүлд 1986 онд баавгайн нэгдсэн тооллого хийж байсан бөгөөд цаашид зэрлэг амьтныг тоолох ажлыг холбогдох Зэрлэг ан амьтан хамгаалах хүрээлэнтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна" гэлээ.

Статистик мэдээллээс үзэхэд 2018 онд баавгай үзэгдсэн хоёр удаагийн, 2019 онд нэг удаагийн дуудлага бүртгэгдэж байжээ. Тэгвэл 2026 онд нийслэлийн хэмжээнд дуудлага, мэдээллийн тоо огцом өсөж, 28-д хүрсэн байна. Үүнээс 24 дуудлага нь бодит байсан бол үлдсэн дөрөв нь хуурамч буюу хиймэл оюун ухаанаар AI бүтээсэн зураг ашиглан өгсөн зөрүүтэй мэдээлэл болох нь тогтоогджээ.

"БЕГ-ын дарга Х.Тамирын томилгоо нь өөрөө хууль ёсных юм уу"
Нэгдүгээр ангийн сурах бичгүүдийг сайд, дарга нарт хамааралтай компаниудаар хийлгэх болсон асуудлыг дэлгэж, Монсудар хэвлэлийн газрын төлөөллүүд мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус газрын хуулийн фермийн хуульч нь дараах мэдээллийг өглөө.
"Барилгын асуудал хариуцсан мэргэжилтэн хүүхдүүдийн сурах бичиг хийх, зохиох үнэлгээний хороонд гишүүнээр ажиллаж байна"
Монсудар хэвлэлийн газрын хуульч "Тендерийн захиалагч нь Боловсролын Ерөнхий Газар юм. Өнөөдрийг хүртэл тендер удсан гол шалтгаан нь захиалагч байгууллагын үнэлгээний хорооны мэдлэг, ур чадвар, мэргэшсэн байдалтай нь шууд холбоотой.
Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу тендер шалгаруулалтын баримт бичгийг захиалагч батална гэж заасан. Гэтэл анх боловсруулсан тендерийн баримт бичгийн 80 гаруй хувь нь сүүлд болсон тендерээс өөрчлөгдлөө.  Яагаад ингэж өөрчлөгдөв.
Анхнаасаа тендерийн баримт бичгийг тооцоо судалгаанд үндэслээгүй. Тухайн баримт бичгийг боловсруулах ур чадвар, мэргэшсэн хүмүүсээр удирдуулан зохион байгуулаагүйн үр дагавар өнөөдөр бий болоод байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр сурагчид сурах бичиггүй, нэг удаагийн дасан зохицуулах хөтөлбөр нэртэй гарын авлагыг хэрэглээд явж байгаа.
Жишээлбэл тендер удсан гол шалтгааны нэг нь захиалагч байгууллагын даргын мэргэшсэн байдал, ур чадвар зэрэгтэй холбоотой байна уу гэж харж байгаа.
БЕГ-ын дарга Х.Тамирын томилгоо нь өөрөө хууль ёсных юм уу гэдэг нь эргэлзээтэй.
Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасны дагуу тэргүүн түшмэлийн албан тушаалд тус албан тушаал нь хамаарахаар байгаа бөгөөд 23.2.1-т эрхэлсэн түшмэлийн албан тушаалд зургаагаас доошгүй жил ажилласан байж тэргүүн түшмэлд томилогдохоор байгаа юм. Гэтэл даргын эрхэлсэн ажил албан тушаалын түүхээс харахад дөрвөн жилийн хугацаанд эрхэлсэн түшмэлийн ажлыг гүйцэтгэжээ. Хэрхэн яаж дүйцүүлж өнөөдөр БЕГ-ын даргаар томилогдсон нь тодорхойгүй.
Түүнээс гадна тус дарга төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50.6-д заасны дагуу үнэлгээний хороонд сурах бичигтэй холбоотой асуудлаар мэргэшсэн хүнийг томилж ажиллуулсан юм уу. Энэ үнэлгээний хороонд ямар хүмүүс байгаа юм бэ гэдэг нь асуудалтай.
Сурах бичгийн мэргэшсэн ахлах мэргэжилтнүүд байдаг уу гэдэг асуулт хамгийн том асуудал болж байна.
Бидний сонсож ойлгосноор барилгын асуудал хариуцсан мэргэжилтэн нь хүүхдүүдийн сурах бичиг хийх, зохиох энэ үнэлгээний хороонд гишүүнээр ажиллаж байна. Юу хийж явааг нь бид ойлгохгүй байна.
Цаашилбал сурах бичгийн тендерийг шалгаруулахад тендерт материал ирүүлсэн оролцогч нарын оюуны өмчтэй холбоотой асуудлын талаар авч үзье.
Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хуулийн 11.4-т зааснаар Ерөнхий боловсролын сурах бичгийг ашиглах онцгой эрх нь Боловсролын Яаманд байхаар заасан.
Гэтэл 2024-2025 онд татвар төлөгчдийн 6.7 тэрбум төгрөгөөр боловсруулсан туршилтын сурах бичгийг оролцогч компаниудаас өөрсдийнхөө зохиосон сурах бичиг байж болзошгүй мэтээр оруулж ирж байгаа нь эргэлзээтэй. Тэр хүмүүсийн гарт яаж эдгээр сурах бичгийн агуулга очсон юм бэ. Энэ мэтээр оюуны өмчийн зөрчилтэй байж болзошгүй асуудал гарч байна" гэлээ.

Монгол эрчүүд ч дээ хөөрхий, бүх юманд хориотой
За баавгай орж иржээ. Манай хэдэн майга бор бол бараг биш юм шиг байна. 1980-аад оны үед буюу 1986 онд ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс гаргасан тооцоогоор Монгол оронд 500 орчим хүрэн баавгай бий гэж таамагласан.

Албан мэдээнд ойн хүнс тэжээл (хушны самар) дутмаг болсноос болон хойд хөршөөс орж ирсэн шалтгаанаар баавгайнууд хүн амын суурьшлын бүсэд ойртох, говийн бус хангайн 12 аймагт баавгай үзэгдэх тохиолдол эрс нэмэгдээд байна гэжээ. Энэ дор хаяж тавиад баавгай талаар тэнэж яваа байлгүй. Таван зуун баавгайны хэд нь орж ирээд хэд нь тэр ойн тагдаа үлдэх вэ дээ. Тэгэхлээр Сибирийн баавгай гэдэг нь ортой. Баавгай орж ирэх нэг хэрэг, тэрийг үргээх ямар ч арга байхгүй байгаа нь гачлантай. Буудаж болохгүй шоронд явна. “Нэн ховор зүйлийн амьтан” гэсэн ангилалд байдаг гэнэ. Гэр бүлээ эрчүүд хамгаалах ёстой. Энэ баавгайтай одоо эрчүүд бид л тулах үүрэгтэй. Одоохондоо энэ тал дээр ямар ч “жендер” байхгүй. Өөр юмнууд дээр “жендер ”мендер гээд эмэгтэйчүүд давуу эрхтэй болчихоод байгаа л даа. Бараг хүүхэдтэй болгохоос бусад нь эмэгтэйчүүдийн ажил болсон. Харин баавгай дээр бол яалт ч байхгүй эрчүүд л явж таарах гээд байна. Гэвч алж болохгүй, гэр бүлийнхээ өмнөөс харин баавгайд идүүлж болох юм шиг байна. Яагаад гэвэл монгол эрчүүд ямар “нэн ховор зүйлд” нь ч орох биш. Хаа сайгүй л байдаг“ хар юмнууд ” ангилалд орох байх. За одоо баавгайд бол дүүрч гэж бодъё. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирын хэлсэн үгийг та бүхэн юу гэж боддог бол гэсэн юм байх. Тэрбээр хэлэхдээ “казах бүсгүйчүүд цус ойртохоос сэргийлж Казахстанаас эрчүүд авч ирж үржил селекцын ажил хийнэ” ч бил үү ярьсан даа.

Яалт ч үгүй тэгж хэлсэн. Тэгвэл Монголд байгаа сая гаруй эр одоо яачихсан юм бэ. Тэдэнтэй нөгөө сайдын хэлсэн “селекц” ямар юм билээ тэрийг нь хийж болдоггүй хэрэг үү. Монгол эрчүүд яачихсан болоод ингэж “хоригт” орж байгаа юм бэ. Хөөрхий минь бид ч дээ, юм болгоны “хоригт” орчихсон.

Ж.САНДАГДОРЖ