Улс төр - Baganuur.nutag.mn
Монголын парламент шившгийн хөндийдөө гацлаа
“Сахил хүртээд шал дордов” гэгчээр ард түмний төлөөллийн эрхийг хангана, олон намын тогтолцоотой болсноор нэг намын дарангуйллаас гарна, парламентын нэр хүнд өснө хэмээж холимог тогтолцоог оруулж ирсэн парламент сэхэл авахаасаа нэгэнт өнгөрч шившгийн хөндийдөө гацлаа. Намын даргын үзэмжээр оруулж ирдэг жагсаалт гэгч нь чухамдаа улс орны нийтлэг эрх ашгийн төлөөх том төслүүдийг хөдөлгөгч хүч бус томилсон эзэндээ хэлбэрлэлтгүй үйлчилдэг эрх ашгийн цулбуур болж, том сургууль төгссөн гэгдэх хэсэг бүлэг нь хулгай луйвар, хуудуутай үйлдлээ хайцаалахын төлөө Монгол төрийн үйл ажиллагааг тасралтгүй долоо хоног гацаалаа. Хуульзүйн сайдыг л томилох гэж гурав хонож буй тэднээс алсдаа ард түмний эрх ашгийг хамгаалах бодлого, шийдвэр гарна гэж хүлээгээд ч нэмэргүй болжээ. Намрын хадлан тэжээл эхэлчихсэн, шатахууны нөөцийн асуудлаа бүрэн шийдэж чадаагүй, хамгийн гол нь ард түмний амь амжиргаа, цалин, тэтгэвэр, улс орны эрчим хүч, утаа униарт чухал нөлөөтэй 2026 оны төсвийн төслийн тодотгол, 2027 оны төсвөө хэлэлцэх ийм чухал мөчид “Манай ангийн охиноос уучлалт гуйхгүй бол хуралдаа суухгүй” гэдэг мэл гайхаж, цэл хөхрөх эмгэнэлтэй, инээдэмтэй тайлбар хэлж байгаа тэднийг эрүүл ухаантай, энэ улсын төлөө тангараг өргөсөн улстөрч гэж хэлэхэд ч хэцүүг харууллаа. Хэлэх ч үг олдохгүй болно гэдэг энэ байх. УИХ-ын гишүүд гэдэг төрд тангараг өргөж, түмэн олныхоо төлөө ажиллана гэж тангараг өргөсөн нас биед хүрсэн, намтар түүхээ зузаалсан, хал үзэж, халуун чулуу долоосон зангарагтай түшээд байх атал найм, есдүгээр ангийн хүүхдээс ч долоон дор “манай ангийн охин гомдчихлоо” гэсэн “эргүү” улс төр хийдэг жижигхэн хүмүүс байна гэж хэн санах вэ. Тийм улс төр хийтлээ доройтсон гэхээр тэднээс юу хүлээх вэ, бид. Ард түмний төсвөөс чухал ангийн охины нэр хүндийг чухалчилдаг ийм давжаа сэтгэхүйтэй парламент тарсан ч яах вэ гэдэг ард түмний эсэргүүцэл илүү үнэнд ойрхон дуулдаж байгааг нуух юун.
Эрх баригч намын талцал хуваагдал 30/38 гэдгээрээ нэгэнт тодорхой болж, эрх ашиг чухал уу, энэ улсын хувь заяа чухал уу гэх эгзэгтэй мөчид хэн нь хэн бэ гэдгээ ард түмэндээ хангалттай нотлон харуулчихлаа.
УИХ-ын гишүүд гэдэг томилсон ард түмнийхээ төсөв, санхүүг бус тойрогт бус жагсаалтад багтааж өгсөн Л.Оюун-Эрдэнэ ба түүний нөхдийн эрх ашгийг гүйцэлдүүлэгч хүмүүс гэдгээ л “Амгаа сайд манай ангийн охиныг уурлуулчихсан” гэх марзан үгээрээ дахин, дахин нотлов. Ийм парламентаас юу хүлээх вэ, та минь ээ. Ийм хүмүүсээс шинэчлэл, өөрчлөлт хүлээх нь ер нь эрүүл үзэгдэл мөн үү. Аргаа барсандаа ард түмэн нь төв талбайд гарч, “УИХ тарцгаа” хэмээн жагсаж, ард түмний төлөө бус Л.Оюун-Эрдэнэ ба тэдний нөхдийн эрх ашгийг гүйцэлдүүлэхээр хурал гацаагсдаас цалин, тэтгэврээ нэхээд сууж байна. Гунигтайяа.
Холимог тогтолцоо ер нь хэрэгтэй юм уу, сахил хүртээд шал дордсон 126 төлөөлөл энэ парламентад байх ёстой юм уу гэдгээ эргэж нэг хэлэлцэхгүй бол дараагийн Баярбаатар, Ариунзаяа, Болормаа, Баасанжаргал, Оюун-Эрдэнүүд энэ төр улсыг хэдий болтол самрахыг тааж мэдэшгүй нь ээ.
Шившгийн хөндийгөө 126-уулаа болоод ч туулж барахгүй үүрд гацлаа. Сөрөг хүчин хэмээж 42 суудал авсан Ардчилсан намынхаа хийж буй улс төрийг харцгаая. Намынх нь дарга сэтгүүлчийн бичсэн постыг улстөржүүлэх хүртлээ “давжаарсан” байна. Манай ангийн охин шиг гэдэг улс төрөөс нэг их ялгарах зүйл алга. Нэг байр сууриндаа нэлээд хэд эргэдэг, тэргүүлж байгаа намаа ТЭСО шигээ завхруулсан жижигхэн сэтгэхүйтэй улстөрчдөө намаа, бүлгээ даатгачихаад сууцгааж байна. Эр зориг, эрэмгий халуун улс төр, эрслэн босож эрүүл ухаанаар улс төр хийдэг эр зоригтнууд, алтан хараацай нар АН-ыг нэгэнт орхин оджээ. Эсрэгээрээ даргын өмнөөс үг хэлчихвэл далавчаа хугалуулдаг болжморууд, давжаарсан улс төрийг алаад байна гэж сэтгэдэг аялдан дагагч хэсэг бүлэг л Одонгийн хүүгийн олсонд боомилуулж, сөгдөж мөргөөд нам болж тоглох болов. Аргаа барсан эрүүл саруул ухаантай ганц нэгхэн улстөрч, намын эгэл жирийн гишүүд нь намынхаа эв нэгдлийн төлөө энэ хүнийг явуулъя, эргэж нэг намаа хараач хэмээн бичиж эхэлснийг сошиалд жаахан идэвхтэй иргэн бүхэн олж харсан байх шүү. Тэдний улс төрийн нүүдэл жирэмсэн эмийн шээх газраас ч холдохгүй байхад ард түмэн ер нь хэнд итгэж, хэнийг түшиж энэ улсаа даатгахаа мэдэхгүй, хий дэмий л сошиалд бухимдлаа гаргаж, хэсэг бүлэг нь төв талбайд жагсаж, тэмцэж байгаа юм.
Улстөржүүлж харах нэгэн байхад улстөрчдөөсөө юу ч хүлээгээд нэмэргүй гэдгийг ойлгосон ард түмний дийлэнх олонхи нь органикаараа дэмжиж байгааг сэтгүүлчийн посттой зууралдаж буй сөрөг намын дарга тэргүүтэн, ангийн охины нэр хүндээ ард түмний төсөв, мөнгөнөөс дээгүүр тавьсан Баярбаатар, Оюун-Эрдэнэ тэргүүтэн олж уншдаг гэж найдъя.
Тавын таван жил энэ улсыг тэргүүлэхдээ Гүйцэтгэх засаглалаа хамгийн хаалттай болгож, Монголын парламентын нэр хүндийг шалаар болгосон тэд хоёрдугаар хөзрөө дэлгэж, ард түмнийхээ эрх ашиг, цалин тэтгэврийн эсрэг бүлэглэл, фракциараа томхон саад тотгор боллоо. Тээг нь гэвэл хатуудахгүй үнэн. Ард түмэн баялагтаа эзэн суух Оюутолгойн ногдол ашиг, ТӨК-иудын үр ашигтай байдлыг авчрах бүлэглэлийн эсрэг тэмцэл зэрэг пиар нь начир дээрээ жүжиг байсныг улдан гацааж, урагш явуулахгүй гэж бүх хүчээрээ дайрч буй улайрсан үйлдлээс нь илхэн болов. Цаг хугацаа гэдэг хэн нь хэн байсныг харуулдаг ажээ. Цаашдаа ийм хүмүүсээс хөгжил хүлээгээд ч хэрэггүй гэдэг нь нэгэнт тодорхой боллоо. Одоо хэрхэх бэ.
Б.Балжир
Г.Очирбат: МАН-ынхан засаглаж чадахгүй байна
УИХ-ын гишүүн Г.Очирбаттай ярилцлаа.
-Та “Нэг Монгол” гээд хөдөлгөөний Удирдах зөвлөлийн дарга болжээ. Энэ хөдөлгөөн ямар учиртай юм бэ?
-Хэдхэн хоногийн өмнө би “Нэг Монгол” хөдөлгөөний тэргүүнээр сонгогдлоо. Энэ хөдөлгөөн бол ардчиллын үнэт зүйлсийг тээдэг. Тэр дундаа үзэл баримтлал буюу үндэсний, шударга ёсны, улс төрийн, эдийн засгийн, иргэний эрх чөлөө гээд таван үнэт зүйлийг тунхаглаж явдаг. Үүнийг тээж явдаг “Нэг Монгол” гээд хөдөлгөөнийг 2022 оны сүүлээр байгуулсан. Тухайн үеийн УИХ-д Ардчилсан намаас сонгогдсон гишүүдийн маань олонх нь санаачилж байгуулсан юм. Та бүхэн санаж байвал 2021 оны сонгуульд АН-ыг хоёр хуваагаад, хоёр гэрчилгээ, тамгатай болгоод Ерөнхийлөгчийн сонгуульд оруулж чадаагүй. Би өөрөө Н.Алтанхуяг даргыг дэмжиж талбай дээр ес хоног өлсгөлөн зарлаж байлаа. Ингэхдээ “Нэг Монгол” хөдөлгөөн юуны төлөө явж байгаа вэ гэдгийг их сайн ойлгож байсан хүний хувьд энэ удаад тэргүүнээр ажиллах итгэл хүлээсэндээ их талархаж байгаа. Тэргүүн болох өдрөө би “Үргэлжлэх Зориг” гээд баримтад киног нөхдөдөө үзүүлсэн. С.Зориг агсны нэг том санаа бол эрх ашгийн эрэмбийг тодорхойлсон. Ямар ч тохиолдолд эх орны эрх ашиг нэгдүгээрт байна.
Хоёрдугаарт, бүлэг фракцын эрх ашиг, гуравдугаарт, хувийнхаа эрх ашгийг тавих ёстой гэж хэлсэн байдаг. Манай хөдөлгөөн ч энэ үзэл баримтлалыг авч явна. Хэн нэгэн хүн, даргад үйлчлэхгүй, зөвхөн үзэл баримтлалдаа үйлчилнэ гэсэн зүйлийг би тэр үед хэлсэн. Энэ үзэл баримтлалд нэгдэж нийлж 21 аймаг, есөн дүүрэгт ажиллаж, амьдарч суугаа ардчилалд хайртай олон хүн манай “Нэг Монгол” хөдөлгөөнд орж ирэх байх гэж бодож байна.
-Хувь хүний орлогын албан татварыг нэг хувь болгох хуулийн төсөл зарим гишүүнтэй хамтраад санаачилсан байсан. Ингэх нь ямар ач тустай, ард түмэнд хэрэгтэй гэж үзэж байгаа юм бэ?
-Бид өнгөрсөн түүхээ маш сайн судлах хэрэгтэй юм шиг байгаа юм. Ардчилсан нам 2006 онд татварын “Дөрвөн 10-ын систем”-ийг оруулж ирсэн. Тухайн үед ХХОАТ 15-аас дээшээ хувь байсан.
Нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ ч өндөр байсан. Эдгээрийг 10 хувь болгоё гэхэд тухайн үеийн МАХН-ынхан бүгд эсэргүүцсэн. Цалингаа тавьж чадахгүй, төсөв тасарлаа, хэцүүдлээ гэсэн. Гэтэл татварын суурь бааз нэмэгдэж, төлөлт их болсон. Өнөөдөр бид 33, 34 их наяд төгрөг яриад сууж байна. Тэгэхээр энэ их зөв бодлого байжээ гэдэг нь харагдаж байгаа юм. Яг үүнтэй адилхан ХХОАТ-ыг нэг хувь болгоё гэж санаачилж байгаа. Орлого олж байгаа ч гэсэн ХХОАТ татвар төлөхгүй байгаа асар олон мянган иргэн бий. Энэ хүмүүс маань уг нь эх орныхоо төлөө татвараа шударгаар төлье гээд байгаа юм. Р.Шинэгэрэл гээд иргэн энэ санаачилгыг гаргахад зургаахан хоногийн хугацаанд 100 мянган иргэн дэмжсэн. Тэгэхээр иргэд татвараа төлье, гэхдээ боломжит бага хэмжээнд нь төлмөөр байна. Үүнийг та бүхэн хуулийн хүрээнд нь шийдээд өгөөч гэсэн санаа юм. Бид үүнийг бас судлаад хуулийн төслөө өргөн барьсан. Олон улсын жишигт бас л ийм байгаа. Монгол Улсад өнөөдөр 1000 хүнд 64 төрийн албан хаагч үйлчилж байна. Гэтэл олон улсад 7-15 хүн л үйлчилдэг. Ингээд бодохоор бидэнд хэмнэлт хийх боломж бүрэн байгаа. Хоёрдугаарт, татварын суурь бааз өснө. Гуравдугаарт, хөрөнгө оруулагч нар орж ирнэ. Иргэдийнхээ талд, татварынхаа суурь баазыг өргөтгөх гэсэн ойлголттой байвал гишүүд дэмжих байх. Харин зөвхөн явцуу эрх ашиг буюу төсвийн орлого тасарна гэвэл дэмжихгүй гэж харж байгаа. Тэгэхээр ер нь цаашдаа ирэх сонгуулиудад ард иргэд маань АН-д итгэл үзүүлэх юм бол энэ байр суурин дээрээ л зогсоно. Төр цомхон байх ёстой. Илүү ухаалаг байх хэрэгтэй. Өнгөрсөн долоо хоногт байнгын хорооны хуралдаан дээр хуулийн хулгай орж ирсэн.
-Тэр нь юу гэсэн үг вэ?
-Миний хувьд хуулийн хулгай гэж харсан. Засгийн газраас Татварын багц хуулийг өргөн барьсан. Нөгөө талд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл орж ирсэн байгаа. Ингэхдээ төсвийн хүрээний мэдэгдлийг дагуулаад хоёр хууль оруулж ирсэн. Нэг нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, нөгөө нь НӨАТ-ын тухай хууль байгаа юм. Үүгээрээ НӨАТ-ын хуулийн зүйл, заалтыг хүчингүй болгох гэж оролдож байна. Олон гишүүн НӨАТ-ыг бууруулж, өөрийнх нь үзэл баримтлал дээр аваачих хэрэгтэй гэж үздэг. Би ч гэсэн үүнийг дэмждэг. НӨАТ-ын үзэл баримтлал нь далд эдийн засгийг л ил болгох байсан. Харамсалтай нь одоо бол зөвхөн төсөв бүрдүүлдэг татвар болсон. Хоёр хувийг нь чихэр долоолгож байгаа юм шиг иргэддээ өгөөд, найман хувиар нь төсөв бүрдүүлдэг болгож хувиргасан. Ийм болохоор олон гишүүн шахаж шаардаж байгаад НӨАТ-ын тухай хуулийг ноднин жилийн арваннэгдүгээр сарын 14-ний өдөр өөрчлөн найруулж, нэмэлт оруулсан. Иргэн та 0-500 мянган төгрөгийн худалдан авалт хийвэл НӨАТ-ыг 100 хувь, 500 мянгаас нэг сая төгрөг хүртэл бол 50 хувь, нэг саяас дээшээ бол хоёр хувиараа байх шаталсан систем оруулж ирээд баталсан. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих ёстой байсан ч МАН-ынхан багш, эмч нарын цалин нэмэхээр төсөв хүндрэх гээд байна гэсээр байгаад аравдугаар сарын 1 хүртэл хойшлуулсан. Гэтэл энэ зүйл заалтыг хүчингүй болгохоор оруулж ирээд хэлэлцэх эсэхийг нь байнгын хороон дээр дэмжчихлээ. Би мянга орилоод нэмэр болсонгүй. Баталсан хуулиа мөрдөгдөж эхлээгүй байхад хүчингүй болгодог засаг төр гэж байж болохгүй. Иргэдээ бодмоор байна. НӨАТ-ын буцаан олголтыг нь бодитоор буцаан олгоод иргэдийнхээ орлогыг дэмжмээр байгаа юм. Иргэд орлоготой байвал худалдан авалт сайжирч, бизнесүүд тэлж, эргээд татварын бааз суурь нэмэгдэнэ. Гэтэл одоо иргэдийнхээ халаасыг сэгсэрсээр байтал тэд маань татвар төлөх боломжгүй болж байна. Одоо хамгийн ашигтай нь төр дагасан компаниуд л байгаа. Мөнчгөрөөрөө бизнес явуулж байгаа хүмүүстээ зориулсан бодлого алга. Ер нь бол эдийн засгийн нөхцөл байдал их хүндэрч байгаа шүү. Манай Статистикийн үндэсний хороо зэрэг газрууд тоогоо зөв гаргаж чадахаа байсан. Өнөөдөр инфляцийг 10.1 хувь гэж яриад байгаа. Яг дэлгүүр, зах, худалдааны төв, лангуунуудаар яваад үз. Инфляци бүр 10-аас дээшээ гараад явчихсан. Н.Учралыг залуу хүн Ерөнхий сайд болоход би дэмжиж байсан. Харамсалтай нь томилгоонууд нь үнэхээр таалагдаагүй.
-Тухайлбал, ямар томилгоонууд таалагдахгүй байна вэ?
-Ашиг сонирхлын зөрчилтэй олон сайд томилсон. Эдийн засаг хөгжлийн сайд нь Сэлэнгээр дүүрэн махны чиглэлийн үхэр үржүүлдэг хэрнээ өнөөдөр махны үнэ бидэнд хамаагүй гээд яриад сууж байна. Хамаагүй болгох юм бол эцсийн дүндээ түүний үхрийн махыг иргэд үнэтэй авбал тэр хүн л ашигтай ажиллана. Бүхэл бүтэн эмийн том компанитай хүн Эрүүл мэндийн сайд болчихсон. Мөн нэг сайд нь өөрийн хэвлэлийн компаниараа дамжуулан төрийн тендер бүрийг авдаг гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр яваад л байна. Мөн хувьдаа вагонтой мөртлөө Зам тээврийн сайдаар ажиллаж байгаа хүн ч байгаа. Ашиг сонирхлын тухай хууль чинь уг нь энэ бүхнээс л сэргийлэх учиртай. Даанч энэ бүхэн ямар ч хамаагүй байна. Уг нь ажил хийлгэе гэвэл олон залуучууд байгаа.
-Шинээр томилогдсон Засгийн газрыг хэр ажиллаж байна гэж харж байгаа вэ. Явж байсан мега төслүүдээ зогсоосонд шүүмжлэлтэй хандах хүн олон байх шиг байна?
-Би бол МАН-ынхныг засаглаж чадахгүй байна гэж харж байгаа. Зөвхөн хувийнхаа эрх ашиг, бүлэглэлүүдийн эрх ашгийн төлөө ажиллаж байна. Эрх ашгийнхаа эрэмбийг зөв тавьж чадахгүй байгаа. Намаа бүтэн байлгая, бүлэглэлүүдийн эрх ашгийг хангая, улс орон хамаагүй гэсэн л томилгоонууд хийсэн. Ийм байвал улс орон хөгжихгүй. Тиймээс одоо АН хатуу байр сууриа илэрхийлж, сөрөг хүчнийхээ ажлыг хийх хэрэгтэй. Ард иргэдийнхээ талд зогсох ёстой. Заримдаа бид хэдийг чинь ганцхан сонгогдчихоод юу гээд байгаа юм гээд загнаад байна шүү дээ. Хэлэхээр ад болно. Хэлэхгүй байя гэхээр ингээд буруу замаар яваад байна. Цаашдаа АН, 200 мянган гишүүн дэмжигчид, ардчилалд хайртай монголчууд үүний эсрэг тэмцэх ёстой гэж харж байгаа. Хүчтэй дуу хоолой гаргаж тэмцэхгүй бол энэ хүмүүс чинь толгой дээр гараад суучихлаа. Бүлэглэлээрээ асуудал шийддэг, хэн нэгний эрх ашгийг хөнддөг, УИХ дээр шийдвэр гаргуулах гэж дайрдаг. Цаашдаа хүн засаглах уу, хууль засаглах уу гэдэг зүйл рүү явах гээд байна.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ
ӨДРИЙН СОНИН
П.Эрхэмбаяр: Ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга эгүүлэн татаад байвал парламентын засаглалтай гэж хэлэх боломжгүй болно
Хуульч, өмгөөлөгч П.Эрхэмбаяртай ярилцлаа.
-Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл Ерөнхийлөгч оруулж ирсэн. Түүний санаачилсан энэ зохицуулалтад УИХ-ын гишүүний ёс зүйн зөрчил гаргасныг яг аль байгууллага, ямар шалгуураар тогтоох ёстой вэ?
-УИХ гишүүний ёс зүй, өргөсөн тангарагтай холбогдуулан шүүх эрх Үндсэн хуулийн цэцэд байдаг. Хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэнтэй холбоотой шүүх эрх Монгол улсын шүүх байгууллагад байдаг. Мэдээж ёс зүйн зөрчилтэй холбоотойгоор төрийн байгуулалтын байнгын хороо, ёс зүйн дэд хороо зэрэг шалган тогтоох эрхтэй бүтэц бий. Харин УИХ-н гишүүнийг өргөсөн тангарагтай нь холбогдуулан шүүх эрх ганцхан Үндсэн хуулийн цэцэд байдаг. Цэц их суудлаараа эгүүлэн татах үндэслэлтэй гэж үзвэл УИХ чуулганаараа батламжлах л үүрэгтэй. Өөрөөр хэлбэл дахин УИХ хэлэлцэнэ, хянана, шүүнэ гэдэг ойлголт байхгүй.
Дээрх тогтолцоог зохицуулдаг хуулийг энгийнээр агуулга зохицуулсан буюу материаллаг хууль гэж нэрлэдэг. Эдгээр хуулиуд одоо хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байна. Ийм хууль байхад давхардуулан материаллаг хууль баталж эгүүлэн татах талаар хуулийн төсөл санаачилж болохгүй. Ингэх юм бол ерөнхийлөгч УИХ-ын халдашгүй байх эрхэд халдсан гэж үзнэ. Одоо нэг намын дарга өргөн барьсан төсөл бий. “Жагсаалтын гишүүнийг эгүүлэн татах тухай” гэсэн хууль. Энэ байж болохгүй. Ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга эгүүлэн татаад байвал парламентын засаглалтай гэж хэлэх боломжгүй болно. Материаллаг хуулийг хэрхэн хэрэгжүүлэх, ямар хугацаанд эгүүлэн татах, хэд хоногт хэлэлцэх, яаж албажуулах зэрэг үйл ажиллагааг зохицуулсан хуулийг процессын хууль гэдэг. Ерөнхийлөгчийн санаачилсан төслийг процессын хууль гэж ЕТГ-аас тайлбарлаж байсан. Дээр дурдсан Цэц их суудлаараа нэр бүхий гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байна гэж үзээд байхад одоо болтол УИХ хэвээрээ байна. Өөрөөр хэлбэл, энд процессын хуулийн хэрэгцээ шаардлага дутагдсан гэж үзээд төсөл санаачилсан байна гэж ойлгосон. Учир нь тухайн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг УИХ-ын чуулганд оруулж ирэхгүй 2028 он хүртэл бариад, дараад хэвтээд байх боломж байна. Цэцээс эгүүлэн татах шийдвэр ирвэл хэд хоногт хэлэлцэх юм, яаралтайгаар оруулах юм уу? Хэд хоногийн дотор эцэслэх юм гэх мэт нарийвчилсан процессын хуулийн шаардлага хэрэгтэй байна гэж үзсэн байж магадгүй.
-Парламентын гишүүнийг ёс зүйн үндэслэлээр эгүүлэн татах практик дэлхийд хэр түгээмэл байдаг вэ. Хэрэв Монголд нутагшуулбал юуг анхаарах ёстой вэ?
-Парламентын засаглалт улсад гишүүн нь байнгын хороо, дэд хороодын ажилд оролцох үүрэгтэй байдаг. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцохгүй бол мандатаа хасуулах буюу эгүүлэн татдаг. Тухайлбал, Намибид дараалан 10 хуралдаан таслах болон намын харьяаллаа соливол, Энэтхэг тодорхой гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн зөрчил гаргасан бол Парламентын даргын шийдвэрээр эгүүлэн татдаг. Аргентин, АНУ, Японд 3/2, Тайландад 4/3, Финланд 6/5 зэрэг олонхын шийдвэрээр эгүүлэн татдаг. Парламентын гишүүнийг эгүүлэн татсан шийдвэртэй холбогдуулан эс зөвшөөрч үндсэн хуулийн шүүхээр шийдвэрлэх процесс олон оронд байдаг.
Монгол Улсын хувьд бол Үндсэн хуулийн Цэц үнэхээр хуулийн хүрээнд улс төрөөс ангид шийдвэр гаргаж үндсэн хуулийг хамгаалж ажилладаг бол УИХ-ын гишүүний тангараг өргөсөн, ёс зүйн зөрчил гаргасантай нь холбогдуулан шүүдэг зохицуулалт хадгалагдах нь буруудах зүйлгүй. Энэ зохицуулалт байхгүй бол гишүүнийг ёс зүйн зөрчил гаргасан, тангаргаас няцсан гэдгийг мэргэжлийн өндөр түвшинд хэн шүүх вэ. Ерөнхийлөгч үү, прокурор уу гэдэг асуулт гарч ирнэ. Хүссэн хүсээгүй муу ажилласан, ёс зүйн зөрчилтэй гишүүдийг дараагийн сонгуулийн жил ард түмэн дүнг нь тавьдаг.
-Хэрэв энэ хуулийг буруу хэрэглэвэл гүйцэтгэх засаглал, эсвэл нэг улс төрийн хүчин парламентын гишүүдэд шахалт үзүүлэх хэрэгсэл болж хувирах эрсдэл бий юу?
-2016 оноос хойш УИХ гэдэг төрийн эрх барих дээд байгууллагын хүчийг сулруулж, кабинет шиг болгох гэж оролдсон маш олон хууль баталсан. УИХ-ын гишүүд бол өндөр албан тушаал. Сүүлийн үед хотын хурган дарга орж ирж загнаж байна, ерөнхийлөгчийн тамгын газраас ирж зандарч байна, УИХ-ын тамгын дарга нар нь загнаж байсан. УИХ-ын дарга нь кабинет болгох гэж оролдсон. Төрийн эрх барих дээд байгууллагын төлөөлөл гэж бусад бүтэц нь харахгүй байна. Гэвч нэг гишүүн багадаа 30 мянган иргэнийг төлөөлөөд сууж байгаа, хэн дуртай нь дарамталж, загнаж, хүслээрээ кноп даруулдаг бол ардчилсан праламентын засаглалтай гэж хэлэх боломжгүй. Үүнд гишүүд өөрсдөө маш их буруутай гэж хардаг. Энэ нь улам сул, бусад бүтэц орж ирж ажил заах боломжийг олгоод байна. Парламент хэрэв ажлаа сайн хийдэг бол юу гэж Ерөнхийлөгч хуулийн төсөл санаачилж орж ирэх вэ.
-Дэлхийн түүхэнд А.Гитлер, Ж.Сталин зэрэг удирдагчид хууль, ёс зүй гэх ойлголтыг улс төрийн өрсөлдөгчөө шахахад ашиглаж байсан жишээ бий. Энэ талаас нь харвал ийм зохицуулалт авторитар хэлбэр рүү гулсах эрсдэлтэй юу?
-УИХ-ын гишүүнийг хугацаанаас өмнө эгүүлэн татах зургаан үндэслэл байдаг. Гишүүн өөрөө ч хүсэлт гаргаад эгүүлэн татагдаж болдог юм биш. Ерөнхийлөгч болсон, хүндэтгэн үзэх шалтгаантай хүсэлтээ өгснийг УИХ зөвшөөрсөн, өвчний улмаас бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж УИХ үзсэн, ҮХЦ-ийн шийдвэр эгүүлэн татах үндэслэлтэй байна гэж УИХ зөвшөөрсөн, Шүүхийн шийдвэрээр гэм буруу нь тогтоогдсон, Нас барсан. Ёс зүйтэй холбоотой зохицуулалт үнэхээр шаардлагатай гэж үзвэл одоогийн Монгол Улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр оруулах боломжтой. Харин материаллаг хууль санаачилбал буруу, процесс зохицуулбал зөв. Шалтгааныг нь дээр дурдсан. Эцсийн шийдвэрийг УИХ өөрөө л гаргана. Батлах юмуу? Эс батлах юм уу? гэдгээ. Хэрэв процессын хуулийн төсөл ярьж орж ирээд материаллаг хуулийн агуулга батлах юм бол дэглэм шууд авторитар хэлбэрт шилжих эрсдэлтэй. Тэгвэл УИХ-ын гишүүн сонгогддог биш томилогдож, халагддаг албан тушаал болно.
-Манайд заавал ийм хууль зайлшгүй хэрэгтэй гэж үзвэл улс төрийн ашиглалтаас сэргийлэхийн тулд ямар хамгаалалтын механизм заавал суулгах ёстой вэ?
-Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын шийдвэр хэрэгжихгүй байгаа бол үүнийг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал гарч ирнэ. УИХ өөрөө энэ асуудлаа авч хэрэгжүүлж явахгүй бол бусад бүтцээс ажлыг нь зааж орж ирэх нь цаг хугацааны асуудал мөн. Материаллаг хуулийн төсөл байвал гишүүд тогтолцоогоо хамгаалах нь зүйн хэрэг. Хэн нэгэн намын дарга гишүүнийг эгүүлэн татмаар байна гэдэг зоргоор хуулийн төсөл өргөн мэдүүлж явж болохгүй.
УИХ-ын гишүүд өөрсдөө чадварлаг, төрийн хар хүн байхад хэн ч гаднаас ямар ч хууль батлуулах гэж орж ирсэн боломжгүй, УИХ-д халдаж чадахгүй, дархлааг хамгаалж чадна.
М.МӨНХЦЭЦЭГ
ӨДРИЙН СОНИН
УИХ дахь ажлын хэсгүүд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална
Улсын Их Хурлын даргын захирамжаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөөг бататган иргэн, хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагааг хязгаарласан зохицуулалт, төр-иргэний харилцаанд тогтсон хүнд суртлыг арилгах, төрийн үйл ажиллагааг цахим, ил тод, хариуцлагатай болгох, хүний эрхийг дээдэлсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх “Чөлөөлье” санаачилгын хүрээнд тулгамдсан асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүдийг байгуулсан.
2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хурлын дарга ажлын хэсгүүдийн ахлагч, дэд ахлагч нартай уулзаж, ажлын хэсгүүдийн үйл ажиллагааны талаарх явцын мэдээллийг сонслоо. Тэрээр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж болзошгүй хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актуудыг тодорхойлж, авлига, хүнд суртал үүсгэж байгаа, хуулиас давсан дүрэм журмуудад дүн шинжилгээ хийж, засаж сайжруулах чиглэлд холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг цаг алдалгүй, шуурхай хийх шаардлагатай байгаа талаар онцоллоо. Мөн ХЭҮК-ийн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх нийт 24 илтгэл Улсын Их Хуралд танилцуулагдсан байдаг, үүнээс Улсын Их Хурлын 8 тогтоол, ХЗБХ-ны 10 тогтоол батлагдсан байна. Эдгээр тогтоолд тусгагдсан санал, зөвлөмжийг мөн анхаарч холбогдох хууль тогтоомжийн төсөлд тусгаж ажиллах талаар дурдлаа.
Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын болон Засгийн газрын зарим гишүүний хамт зүүн, хангайн бүсийн аймгуудаар ажиллаж иргэд, олон нийтийн санал, хүсэлтийг нээлттэй сонсож, санал солилцох хүрээнд нийтлэг асуудлуудыг онцолж байгааг анхаарч ажиллахыг хүсэв.
• Төрийн албан хаагчдын цалин хөлсийг тогтоосон шийдвэр хэрэгжихгүй байгаа, цалин хөлсийг ялгавартай тогтоодог, төрийн албан хаагчдын цомхотгол нь төрийн байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл учруулдаг, ажиллах нөхцөлийг сайжруулах зэрэг төрийн байгууллагын үйл ажиллагаа, төрийн албан хаагчтай холбоотой хүсэлтүүдийг анхаарах шаардлагатай байгааг холбогдох ажлын хэсгүүд анхаарч ажиллахыг хүслээ.
• Ахмад настны тэтгэвэр, нийгмийн халамжийг нэмэгдүүлэх талаарх иргэдийн саналыг уламжиллаа.
• Орон нутагт тулгамдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээ, газар олгох эрхийг орон нутагт шилжүүлэх талаар анхаарах иргэдийн саналыг танилцуулсан.
• Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоос нөлөөлөлд өртөж байгаа аймаг, сумдад илүү хуваарилахтай холбоотой иргэдээс гарсан саналуудыг онцолж байв.
• Малчны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, малчин өрхийн амжиргааг дэмжих, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортыг хориглох, хязгаарлах зохицуулалт хийхгүй байх асуудлыг онцолж байгааг анхаарч ажиллахыг хүссэн.
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангах, ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах талаарх иргэдийн саналыг Улсын Их Хурлын дарга ажлын хэсгийн ахлагч, дэд ахлагчдад танилцуулан, анхаарал хандуулж ажиллахыг чиглэл болгов.
• Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.5.1-д заасан “нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алсдлагдсан байх” шалгуурыг багасгаж, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдэд орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг нийтлэг асуудлуудыг онцолж анхаарч ажиллахыг хүслээ.
54:67=''бойкот''
Улс төрийн хөшигний ард ширүүн тулаан өрнөж, төрийн жолоог атгах тэмцэл эрх баригч нам дотор фракцын дайнд шилжжээ
Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын чуулганы танхимд улс төрийн уралдаант “бойкот” өрнөж байна. Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудал дээр МАН-ын дотоод фракцуудын тэмцэл ил болж ''булайгаа'' дэлгэлцэж буй. Үр дүнд нь төрийн бодлого зогсонги байдалд орж, хууль тогтоох үйл явц бараг 20 гаруй хоног гацлаа. Энэ хугацаанд нэг ч хууль батлагдаагүйг УИХ-ын албан ёсны вэб хуудасны хууль эрх зүйн мэдээллээс харж болно.
Өчигдөр /2025.10.13/ ТББХ-ны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх ёстой байсан ч ирц хүрээгүй шалтгаанаар тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон. Гэтэл Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж дуусах хуулийн хугацаа улам бүр ойртож байна. Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир “гишүүд бойкот хийж байна” гэсэн нь парламент доторх зөрчил, үл итгэлцэл гүнзгийрч дээ гэж хэлж болохоор байв.
Төрийн байгууллагын ажилд ийм байдлаар саад үүсгэх нь Үндсэн хуулийн зөрчил болох ноцтой үр дагавартай. Үндсэн хуулийн 43 дугаар зүйлд зааснаар, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг 10 хоногийн дотор эцэслэн шийдэх үүрэгтэй. Хэрэв УИХ энэ хугацаанд асуудлыг шийдвэрлэхгүй бол Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргах эрх нээлттэй.
54:67 ‘’огцруулах’’ давалгаа
Улстөрийн тэмцэл зөвхөн Ерөнхий сайдын асуудлаар зогсохгүй УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу хэдийнэ чиглэсэн. Тэднийг огцруулах хөдөлгөөн парламент дотор нэгэн зэрэг өрнөж, эрх баригчдын дотоод зөрчил ил гарч эхэлсэн. Г.Занданшатарыг огцруулах бичигт 54 гишүүн, Д.Амарбаясгаланг “огцруулах” бичигт 67 гишүүн гарын үсэг зурсан бол нийт 9 гишүүн хоёр талд зэрэг гарын үсэг зурж, 14 гишүүн огт оролцсонгүй. Харин төрийн тэргүүн маань нам дотор нь өрнөж буй үйл явцыг алсын зайнаас ажиглаагүй бололтой. Засгийн газрыг унагаж мэдэхээр гишүүдийг төрийн ордноос сугалаад айлчлалын багтаа оруулчихсан явна. Б. Батцэцэг, С.Амарсайхан, Г.Тэмүүлэн, Б.Найдлаа, Б.Бэйсен, Н.Номтойбаяр, О.Алтангэрэл, Ж.Баясгалан, С.Замира, Ө.Шижир нарыг авч явсан.  байна.
Улстөрийн хямрал бодит эдийн засагт халдаж эхэллээ
Улс төрийн энэ зодоон зөвхөн танхимын доторх маргаан биш, нийгэмд шууд сөрөг нөлөө үзүүлж байна. 2026 оны улсын төсвийн төсөл хэлэлцэгдэж байгаа энэ үед эрх мэдлийн тэнцвэр алсарч, засаглалын хямрал нүүрлэж мэдэхээр ноцтой байдалд тулж ирээд байна.
Эмч, багш, тэтгэврийн насны иргэдийн цалин тэтгэвэр нэмэх шаардлага хаалга тогшиж,
Өвөлжилтийн бэлтгэл сул хэвээр,
Гадаадын хөрөнгө оруулалтын итгэл сулрах эрсдэл нэмэгдэж байна.
Монгол төрийн институц хоорондын тэнцвэр алдагдаж, парламентад итгэх ард иргэдийн итгэл улам бүр унаж буй. Улстөрчдийн дотоод маргаан улсаа удирдах чадваргүйд хүргэж, засаглалын хямрал руу хөтөлж байгааг тэд ч хүлээн зөвшөөрч мухардлаасаа ангижирч чадахгүй яваагаа нуусангүй. УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлж, төрийн үүрэг хариуцлагаа ухамсарлан ажиллах цаг болжээ. Ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүд хувийн сонирхлоо биш, нийтийн эрх ашгийг бодож кноп дарах цаг...
Дээд шүүх О.Цогтгэрэлийг бүртгэхээс өмнө АН генсекээ сонгоно
УИХ-ын 2024 оны сонгуульд АН ялагд­сан. Энэ хүрээнд, тус намын бүтцүүд хурал­даж, 2025 оны наймдугаар сарын 31-нд намын шинэ даргаа сонгосон. Дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл ялсан.
Улмаар, түүнийг АН-ын даргаар бүртгүүлэх өргөдлийг АН-ын өмнөх дарга Лу.Гантөмөр нь 2025 оны есдүгээр сарын 3-нд Дээд шүүхэд гаргасан. Шүүхийн тухай хуулийн 25.8.8-д заас­наар Дээд шүүх нь улс төрийн намыг бүрт­гэх, бүртгэхээс татгалзах, идэвхгүй бо­лон идэвхтэйд тооцох, татан буулгах, тамга тэмдгийн хяналтын, регистрийн, хувийн хэргийн дугаар, гэрчилгээ олгох, хү­чингүй болгох, эдгээртэй холбогдсон бүрт­гэл болон намын нэрийн сан хөтлөх, лав­лагаа олгох эрхийг хэрэгжүүлдэг. Харин, өнөөдрийг хүртэл Дээд шүүх уг асуудлаар хуралдаагүй, тов нь га­раа­гүй байна. Зарим эх сурвалжийн мэдээл­лээр, Дээд шүүх АН-ын даргын асууд­лыг шийдэхээс өмнө тус нам до­тооддоо дахин нэг сонгууль явуулж ма­гадгүй байна. Тодруулбал, АН-ын ген­секийг шинээр сонгох бололтой. Тэ­рээр генсекээ өөрчилсний дараа намын даргаар бүртгүүлэх бололтой. Өдгөө, тус намын генсекээр УИХ-ын ги­шүүн асан Н.Ганибал ажилладаг. “...О.Цогтгэрэл АН-ын дарга болохдоо “Нэг Монгол” фракцад харьяалагддаг ген­секийг өөрчлөхгүй гэж тохирсон” гэдэг яриа улс төрийн хүрээнд гарсан. Гэхдээ, нэгэнт нөхцөл байдал ийм болж байгаа бол АН шинэ ойрын үед шинэ ген­сектэй болох магадлал өндөр гэсэн үг.
Одоогоор, генсект өрсөлдөж магадгүй хү­мүүсээр С.Баярцогт, М.Мөнхжаргал, Б.Ганибал, М.Чимэддорж, Д.Ган-Очир, Б.Мөнхболор,  нарын нэр тус АН-ынхан дунд яригдаж байна. Гэхдээ, “...Хэн генсек болох вэ” гэдэг дээр АН-ын дарга О.Цогтгэрэлийн шийдвэр жин дарах юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгалийн хий хоолойн төслийг хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж байгаа гэв
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Тяньжин хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож, үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжилд ШХАБ-ын гүйцэтгэж буй үүргийг онцлон тэмдэглэж, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогоо тууштай хэрэгжүүлж ирснийг дурдав.
Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг онцолж, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” зэрэг үндэсний хөдөлгөөнийг танилцуулан, 2026 онд Улаанбаатарт НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хурал (COP-17)-ыг зохион байгуулахаар ажиллаж байгааг тэмдэглэлээ.
Монгол Улс бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр ложистикийн чухал зангилаа болох “Транзит Монгол” зорилтыг дэвшүүлж, ОХУ, БНХАУ-тай хамтран авто болон төмөр зам, эрчим хүч, аялал жуулчлалын томоохон төсөл, мөн байгалийн хий дамжуулах хоолойн төслийг хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж байгааг онцлон тэмдэглэв.
ШХАБ-ын гишүүн бүх оронтой харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бүс нутгийн интеграцид хувь нэмэр оруулахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн БНХАУын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн “Даян дэлхийн засаглалын санаачилга” нь НҮБ төвтэй олон улсын тогтолцоонд хөгжиж буй орнуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэхийг чухалчлан онцолсныг талархан сайшаав.
Энэ удаагийн дээд түвшний уулзалтад ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан, Пакистан, Иран, Беларусь, Турк, Азербайжан, Армени, Вьетнам, Малайз, Индонез, Лаос, Камбож, Туркменистан, Египет, Мальдив, Балба зэрэг улсын төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн нар оролцлоо.
Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ермекбаев, ТББ болон бүс нутгийн олон улсын байгууллагуудын удирдлагууд хуралдаанд оролцож, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжилд чиглэсэн өргөн хүрээний асуудлыг хэлэлцэв.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан БНХАУ-ын Тяньжин хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
С.Ганбаатарын ноцтой мэдээллийн хариуд “Эрдэнэт”-ээс цочоотой мэдэгдэл хийв
УИХ-ын гишүүн С.Ганбаатар ойрд олны анхааралд байна. Өөрөө: Эргэн тойрныхныг маань хуулийнхан шалгаж байгаа гэсэн. Энэ талаас нь харвал хувийн асуудал гэмээр.
Гэлээ гэхдээ С.Ганбаатарын асуудлаар АН:
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын хуулийн хязгаарлалтыг тойрох замаар хамтран ажиллаж буй хүмүүсийг нь айлган сүрдүүлж, улмаар УИХ-ын гишүүний болон парламентын бие даасан байдалд заналхийлсэн явдал гэж үзэж байна. Ард түмний хууль ёсны төлөөлөл болох УИХ-ын гишүүн хуулиар тогтоосон бүрэн эрхийнхээ хүрээнд хэлсэн үг, шүүмжлэлт байр суурь илэрхийлснийхээ төлөө гүйцэтгэх ажиллагаанд өртдөг, хууль хүчний байгууллагуудын дарамт шахалтаас парламентын дархлааг тууштай хамгаалах болно. Энэ мэтчилэн АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлалтай гишүүдийг онилон шалгах, сүрдүүлэх аливаа ажиллагааг таслан зогсоохыг шаардаж байна гэж мэдэгдэл гаргасан. Тэгэхлээр зөвхөн С.Ганбаатарын асуудал биш байж болзошгүй гэсэн үг. Улс төрийнхний дундах мэдээллээр: Гишүүдийн санаа бодол одоохондоо С.Ганбаатараар дамжиж гарч байна гэх. Уг мэдээлэл ортой л шинжтэй.
Х.Тэмүүжиний санаачилж УИХ-аар хэлэлцүүлж байгаа УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар УИХ-ын Тусгай хяналтын хороог байгуулах гэж байна. Энэ өөрчлөлт нь: Хараа хяналтгүй гүйцэтгэх ажилд хяналт тавих гол агуулгатай гэж тайлбарлагдаж буй. Хэлэлцэх эсэхийг нь чуулганд 99 гишүүн оролцсоны 72 нь дэмжсэн. Д.Амарбаясгалан, Т.Аубакир, Б.Батбаатар, Ж.Батжаргал, Д.Батлут, Н.Батсүмбэрэл, Э.Батшугар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Г.Дамдинням, Б.Жавхлан, Б.Заяабал, С.Зулпхар, Ц.Идэрбат, М.Мандхай, Л.Мөнхбаатар, Н.Наранбаатар, У.Отгонбаяр, Д.Рэгдэл, Б.Тулга, Ч.Ундрам, Н.Учрал, Б.Уянга, Б.Хэрлэн, Б.Энхбаяр, Ж.Энхбаяр гэсэн 27 гишүүн эсрэг санал өгсөн. Өнөөдрөөс үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Энэхүү хуулийн өөрчлөлтийн талаар С.Ганбаатар:
-Монгол орон парламентын засаглалтай гэж цээжээ дэлдэж ярьдаг. Гэтэл парламентын засаглал нь гүйцэтгэх засаглал, шүүх засаглалынхаа хормой дор орчихсон. Ийм арчаагүй байдлаас аварч, хамгаалж, парламентын дархлааг бий болгохын төлөө энэ хуулийг би дэмжиж байна. Миний ойлгосноор 17 гишүүн шонд өлгүүлээд цагдаад шалгуулаад явж байгаа. Энэ цагдаажсан улс болсон тэнэглэлийг зогсоохын тулд энэхүү хуулийг дэмжээсэй гэж хүсч байна. Би өөрийгөө яриагүй ээ. Парламентад ирээдүйд орж ирэх залуу гишүүд, олон олон гишүүдийн дархлааг ард иргэдийн зовлон зүдгүүрийг сэтгэлдээ бодож байгаад чөлөөтэй ярьдаг байх эрхийн төлөө, парламентын дархлааны төлөө би өнөөдөр ярьж байна. Та нар бодоод үз дээ, эрх баригчид аа. Өнөөдрийн энэхүү хуулийн цаад үзэл баримтлал бол парламент засаглал буюу Үндсэн хуулиа Ерөнхийлөгчийн засаглалаас шүүх засаглалаас хамгаалъя гэсэн.
Тэгээд бас С.Ганбаатар 2025 оны зургадугаар сарын 26-нд Ерөнхий сайд Г.Занданшатарын Төсвийн хэмнэлтийн тодотголыг хэлэлцэх үеэр маш ноцтой мэдэээллийг чуулганы танхимд хэлэв.
С.Ганбаатар:
-Энэ У.Хүрэлсүх ба түүний командын энэ түрийвч хулгайч нарын энэхүү аймшигтай хулгайг зогсоочихвол наадах чинь гайгүй болчих гээд байна. 1 дүгээрт газрын тосны үйлдвэрийн газар гэж одоо 1.7- 2.2 тэрбум ам.долларын луйвар явж байгаа. Энэ баригдахгүй. Би уул нь газрын тосны үйлдвэртэй болохыг хүсч мөрөөддөг монгол хүн. “Норинко” гээд газрын тосны 500 орчим сая байх аа, 420 байна уу, тийм сая ам.долларын хэнд ч хэрэггүй баахан хоолой барьсан. У.Хүрэлсүхийн хамаа хамаарал бүхий этгээдүүд барьсан гэж би ойлгож байгаа. Энийг нягталсан уу. Энэ дээр хариуцлага тооцсон уу. Энийг төсөвт оруулж ирэх боломж байна уу.
2 дугаарт “Эрдэнэт” үйлдвэрийн тухай сонин дээр өнөөдөр биччихсэн байна. Содбаатар үйлдвэр гээд нэр өгчихсөн байна лээ шүү. Г.Ёндон гээд манай У.Хүрэлсүхийн найз энэ дээр байгаа. Энэ олон тендерийн хулгай луйврууд гээд сонин дээр биччихсэн байна лээ. Энэ олон баяжмалын гэрээ нууцаас хэзээ гарах юм бэ. Энэ чинь Монголын ард түмний 100 хувийн өмч шүү дээ. У.Хүрэлсүхийн өмч биш. Б.Жавхлангийнх бүүр биш. С.Ганбаатарт бол бүүр падгүй. Би төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбогдуулж асууж байна шүү. Монгол Улсад орж ирэх ёстой байсан орлого замаасаа хулгайлагдаж байна. Энэ асуудал дээр ямар нэгэн арга хэмжээ авсан уу. Миний 2 дахь асуултад хариулж өгөөрэй. Төсвийн тодотгол дээр бүүр дэлгэрүүлэхийг хичээнэ ээ.
3 дугаарт Б.Цэнгэл манай У.Хүрэлсүхийн найз. Дарханы сайхан залуу. Төрийн өмчийн компаниуд дээр байгаа. Тэр Тавантолгой цахилгаан станц, Баянгийн цахилгаан станц, Шивээ-Овоогийн цахилгаан станц гээд долоон жагсаалт байна. Энэ асуудлууд дээр орж ирэх ёстой мөнгө орж ирэхгүй байна. Энэ дээр арга хэмжээ авсан уу, та нар. Нягталсан уу. Төмөр замын Х.Хэрлэнгийн төмөр замын юмыг яривал нөгөө хүрээний булай гэдэг шиг аймшигтай. Төмөр замаас орж ирж байгаа энэ их мөнгө замдаа саатаж байгаа юу үгүй юү. Бичигдээд байгаа зүйлүүд худлаа юу, үнэн үү. Нягталсан уу. Эсвэл та нягтлах шаардлагагүй байж болно. Тэрийгээ ядаж хэлээч. Танд энийг хариулах ёстой тэр аудит болон холбогдох хүмүүс нь айгаад ярьдаггүй юм уу. Монголын төр орлогогүйдээ шаналж байгаа юм биш. Төсөв сүүлийн арваад жил хэдэн 10 дахин нэмэгдсэн. Монголчуудын амьдрал хэдэн 10 дахин нэмэгдэх нь битгий хэл нэг дахин ч нэмэгдээгүй гэв.
С.Ганбаатарын энэ хэлсэн нь маш ноцтой мэдээлэл.
Тийм ч учраас тэр үү “Эрдэнэт”-ээс 2025 оны зургадугаар сарын 27-нд цахим хуудастаа мэдэгдэл нийтэлсэн байна.
Тэр мэдэгдэлд:
-УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ойр тойрны хүрээлэл болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн нараар дамжуулан “Төрийн өмчийн компаниудаас мөнгө иддэг, угаадаг” гэх утга бүхий, огт үндэслэлгүй, худал мэдээллийг 2025 оны зургадугаар сарын 26-ны өдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд, нийгмийн сүлжээнд тараасан тул “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зүгээс дараахь тайлбар, мэдэгдлийг гаргаж байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас гарч байгаа болон орж байгаа мөнгөн урсгалыг ил тод, нээлттэй болгох зорилгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Засгийн газрын холбогдох тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж, “Монголын Хөрөнгийн Бирж” ХK-иар зэсийн баяжмалыг биржээр худалдаж байна.
Тухайлбал, “Монголын Хөрөнгийн Бирж” ХK-иар дамжуулан 2024 оны дөрөвдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл зэсийн баяжмалын арилжааг сар тутам зохион байгуулснаас зургаан удаагийн арилжаагаар нийт 23 мянган тонн зэсийн баяжмалыг борлуулан, 45.5 сая ам.долларын орлого олсон. Цаашид ч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь биржийн арилжааны цар хүрээг өргөжүүлж, зэсийн баяжмалын борлуулалтыг жил тутам нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хиймэл оюунд суурилсан “TenderEval 1.0”, “TenderEval 2.0” системийг боловсруулан, худалдан авах ажиллагааны тендерийн үнэлгээнд нэвтрүүлээд байна. Уг төслөөр тендер шалгаруулалт, худалдан авах ажиллагааг цахимжуулах, хүний хүчин зүйлээс үүдэлтэй аливаа алдаа, зөрчлийг бууруулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн худалдан авах ажиллагааны салбарт томоохон дэвшил гаргаад байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ шилэн, ил тод, нээлттэй байх ажлуудыг үе шаттай хэрэгжүүлсээр байхад үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, уурхайчин хамт олны бүтээн байгуулалт, ажил үйлсийг зориудаар мушгин гуйвуулж, нэр бүхий удирдлагыг олон нийтийн цахим сүлжээнд илт гүтгэн харлуулсан, нэр хүндэд нь санаатайгаар халдсан үйлдэл болсон тул уг асуудлаар хууль хяналтын байгууллагад хандахаа мэдэгдэж байна гэжээ.
“Эрдэнэт”-ийн энэ мэдэгдлээс тунчиг цочсон нь анзаарагдаж байна. Аргагүй ээ. С.Ганбаатарын мэдээлэл маш ноцтой. Асуудал цааш үргэлжлэх шинжтэй.
Ө.Билэг
Г.Ганбаатар: Манай улсад МАН-ын хурган дарга нарын хулгай нүүрлэлээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Г.Ганбаатар, Сүүлийн хэд хоног ажиглаж байхад Ерөнхий сайд болон сайд нарт нэр дэвшиж байгаа хүмүүсийг харахад хэвлэлээр, сошиалаар бие биеэ яасан их харлуулдаг юм. Ерөнхий сайд, сайдаар ажиллахаар нэр цэвэр хүн монгол төрд байгаа юм  уу.
Сүүлийн 10 жилд МАН дангаараа засагласан. Ард иргэдийн амьдралын чанар ямар байгаа нь тантай болон танай намтай холбоотой. Алдсан байж болно, алдаагаа засахын тулд юу хийх вэ?
Нэгдүгээрт, авлигагүй төр. Авлига бол эрх мэдэлтэй нам, эрх мэдэлтэй хүмүүстэй холбоотой. Манай улс МАН-ын хурган дарга нарын хулгай нүүрлэсэн улс болж хувирлаа. Огт бизнес хийгээгүй, төрөөс төрсөн тэрбумтнууд Ривер гарден, Скай гарденд амьдарч байна. Энд хотхонуудад төрийн хэчнээн албан хаагч амьдарч байгаа судалгааг би хийж байгаа хүн л дээ.
Та авлигатай тэмцэж чадах уу? Авлигатай тэмцэнэ гэдэг та намтайгаа тэмцэнэ гэсэн үг гэв.
Итгэл үзүүлэх эсэх дээр С.Эрдэнэ шиг зугтах вий, гишүүд
Н.Алтанхуягийн Засгийн газар 2014 оны аравдугаар сарын 5-нд огцров. Урьд орой нь “тантай үүрд хамт” хэмээн амлаж, зусардаж байсан С.Эрдэнэ өөрийн Шонхор фракцийн 10 гишүүнийг дагуулан “салхинд гарсан” тул чуулганы хуралдаанд 66 гишүүн оролцож, 36 нь Ерөнхий сайдыг огцруулах санал өгчээ. Ингээд хуралд оролцсон гишүүдийн 54.5 хувийн саналаар Н.Алтанхуяг ажлаа өгөхөд хүрсэн бөгөөд тэр өдрийг Н.Алтанхуяг үүрд санаж явдаг аж. Түүний ажлын өрөөнд УИХ-ын санал хураалтын самбарын фото жаазанд заларч байдаг. С.Эрдэнэ 10 хүнээ авч арилаагүй бол Н.Алтанхуяг 40 гишүүний саналаар үлдэх боломжтой байж.
Хоёр жил гаруй ажилласан Засгийн газар огцроход Н.Алтанхуягийн Хэрэг эрхлэх газрыг нь ахлаад явж байсан Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсон юм. Н.Алтанхуяг хожим үүнийг дүгнэж хэлэхдээ “Огцорсны дараа Засгийн газар, УИХ дээр орж ирэхдээ “Эрдэнэс Тавантолгой” гэдэг компанийг нь гаргаад, “Пибоди”-г нь хасаад “Шинхуа” болон Монголын нэг хувийн компани хоёр орж ирсэн” гэжээ.
Тавантолгойг Ж.Оджаргал гэх хүний өрийн барьцаанд тавихын тулд Н.Алтанхуяг гэх зөрүүд эрийг унагаасан болох нь өнгөрсөн намраас улам тодорхой болж, баримтууд ар араасаа гарч ирсэн билээ. Бас Дубайн гэрээ Н.Алтанхуягийг намнасны дараа зурагдсныг мартаж болохгүй.
Өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ дээр түүх давтагдах гэж байна. Чингис хаан Үндэсний баялгийн санд стратегийн ордуудын 34-50 хувийг авах, Оюутолгой төслийн олон жил үргэлжилж буй татварын маргааны эцэслэн шийдвэрлэх, Онтре гоулд ХХК-ийн 34 хувийг Рио Тинто-Онтрегийн хамсал дангаар бус Засгийн газар оролцож эзэмших тухай гэсэн асуудлуудыг тавьсны улмаас гадаад, дотоодын улс төр бизнесийн хамсал “хөдөлж эхэлсэн” болох нь сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлуудаас тод ажиглагдаж байна.
Дээр нь улс төрчдийн хууль бусаар олсон хөрөнгийг хураах хууль гэж маш том цохилтыг амсахыг хүсэхгүй байгаа бүлэглэл Л.Оюун-Эрдэнийг унагаах дээр эвсжээ. Тэднийг далайн чинадаас Ц.Элбэгдорж удирдан чиглүүлсээр суугаа.
Н.Алтанхуяг огцорсныхоо дараа юу гэж хэлснийг сануулъя: “Өөрийнх нь харалган зорилго л бүтэж байх юм бол өрсөлдөгчдөө зохиомол хэрэгт унагаадаг, гүтгэн доромжилдог, нийгмийн шаар шавхруу болгох увайгүй үйлдлүүд хэвийн үзэгдэл мэт боллоо. Ялангуяа манай зарим улс төрчид энэ хэвлэл, мэдээллийн хэрэгслийг өмчилж, худалдаж авч, хөлслөн ажиллуулж, асар их хэмжээний ийм гүтгэлгийг орон даяар цацдаг боллоо” Яг энэ технологи одоо ажиллаж байгаа. Тэд эхлээд Н.Алтанхуягийн охины хэрэг гэж юм зохиогоод хүргэн Дэнзэнгийн хэрэг болгож өргөжүүлээд, Н.Алтанхуягийн ойрын хүмүүсийг шоронд хориод, эхнэрийг нь нисэх буудал дээр баривчлах гэж дайраад… дараа нь унагасан. Нэр хүндийг нь шороотой зуурсны эцэст унахад нь өмөөрөх сэтгэхүй үлдээгүй юм.
Түүх давтагдах гэж байна. УИХ-ын гишүүд одоо хэн нэгний хатгаасаар биш улс орны эрх ашигт хөтлөгдөн сонголт хийх ёстой. Айсуй дэлхийн хямрал биднийг эвтэй байх, тогтвортой суухыг сануулж байгаа. Ийм чухал үед санал хураалтыг нууцаар авч хэрхэвч болохгүй. Ядаж л Н.Алтанхуягийнх шиг жаазалсан дүн үлдэх ёстой.
Иргэд хэн урваж, хэн шарвасныг мэдэх эрхтэй.