Урлаг - Baganuur.nutag.mn
BTS-ийн “Arirang” цомгийн 10 дуу Billboard Hot 100-д бичигдэж байна
Өмнөд Солонгосын хамгийн алдартай хамтлагуудын нэг болох BTS шинэ “Arirang” цомгоороо дэлхийн хөгжмийн зах зээлд ноёрхлоо үргэлжлүүлж байна.
2026 оны дөрөвдүгээр сарын эхний долоо хоногийн байдлаар тус цомгийн 10 дуу Billboard Hot 100 чартад бичигдэж байна.
Гол сингл болох “Swim” өнөөдрийн байдлаар 2-т бичигдэж, өмнөх долоо хоногийн нэгдүгээр байрнаас нэг шат буусан байна.
Өмнөх долоо хоногт шинэхэн цомгийн 14 дуунаас 13 нь нэгэн зэрэг чартад орсон нь томоохон амжилт болсон юм.
“Arirang” цомог Billboard 200 чартад дараалан 2 дахь долоо хоногтоо №1-т бичигдэж байна. Энэ нь K-pop урсгалын хувьд анх удаа гарч буй амжилт болж байна.
Дэлхийн аялан тоглолт
BTS хамтлаг “Arirang” дэлхийн аялан тоглолтоо БНСУ-ын Гоянд 3 өдрийн тоглолтоор эхлүүлэхээр төлөвлөжээ.
Мөн тус аялан тоглолтод шинээр нэмэгдсэн хотууд:
Лима (Перу)
Сантьяго (Чили)
Буэнос-Айрес (Аргентин)
BTS Өмнөд Америкт бүрэн бүрэлдэхүүнээрээ анх удаа тоглох гэж байна. “Arirang” аялан тоглолт нийт 34 хот, 85 тоглолтыг хамрах болно.
Layla: Бүжиглэх сонирхол минь намайг хөгжмийн урлаг руу хөтөлсөн
Монголын хөгжмийн урлагт, шинэ содон, өнгө төрхийг тодорхойлох уран бүтээлчид түрэн гарч ирсээр байна. Түүний нэг бол Монголын эмэгтэй DJ артистуудын нэг Layla дууны уран бүтээлүүдээ сонсогчдод хүргэж эхэллээ. Тэрээр анхны цомгийн эхний дуугаа “Салхи” нэртэйгээр гаргажээ. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Сонсогчид таныг DJ гэдгээр тань мэднэ. Харин хэзээнээс дуулж эхлэв?
-Би 2013 оноос эхлэн дуу хөгжим сонирхон DJ хийж эхэлсэн. Бүжиглэх сонирхол, ур чадвар минь намайг хөгжмийн урлагт хөл тавихад нөлөөлсөн гэхэд болно. Энэ жилээс эхлэн өөртөө шинэ challenge хийж, дуугаа өөрөө дуулж эхэлж байгаа юм.
-Дууны анхны уран бүтээл болох “Салхи”-ийнхаа талаар яривал?
-“Салхи” бол миний анхны цомгийн эхний дуу болон гарч байгаа, мелодик техно урсгалын дуу. Монгол хэв маяг, уртын дуугаа орчин үеийн хэмнэлтэй хольж уг бүтээлдээ шингээсэн. Дууны хөгжмийн найруулгыг шинэ залуу продюсер Becku болон миний бие өөрөө хийж, ая, дууны найруулга дээр дуучин Б.Замбалгарав ажиллаж, дууны шүлгийг Kenn бичиж, дууны бичлэгийг “Clef recordings” студийн инженер Одмандах хийж гүйцэтгэсэн. Видео клипийг “March nine” студи хийж бүтээсэн.
-Анхны цомог гэж дурдлаа. Цомгоо хэзээ сонсогчдод хүргэх вэ?
-House, techno урсгалын таван дуунаас бүрдсэн анхны EP цомгоо гаргахаар ажиллаж байна. Удахгүй цомгоо үзэгчдэд хүргэнэ.
-Уран бүтээлийн цаашдын зорилгоосоо хуваалцаач?
-Уран бүтээлүүдээ аль болох чанартай сайн гаргаж, үндэсний хэв маяг, монгол ёс заншил, соёлоо өөрийн уран бүтээлдээ түлхүү шингээж гаднын улс оронд таниулан сурталчлахыг хичээж зорьдог.
П.АМГАЛАНБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
“Coachella 2026” наадмын голлох уран бүтээлчдийг зарлалаа
Хойд Америкийн хамгийн том хөгжмийн наадам болох “Coachella” уламжлал ёсоор Калифорни мужийн Индио хотын “Empire Polo Club”-т 2026 оны дөрөвдүгээр сарын 10-12, 17-19 өдрүүдэд зохион байгуулагдахаар товлогджээ.
Ирэх жилийн headliner буюу голлох уран бүтээлчдээр хөгжмийн ертөнцөд тод гэрэлтэж буй уран бүтээлчдийн нэг Сабрина Карпентер, Латин Америкийн супер од Karol G, электро хөгжмийн төлөөлөл болсон Anyma, дэлхийн поп хөгжмийн тэргүүлэгчдийн нэг Жастин Бибер нар сонгогджээ. Цаашлаад “Bigbang”, Katseye, PinkPantheress тэргүүтэй сонсогчдын сайн мэдэх алдартнууд болон бусад олон хамтлаг, дуучид наадмын бүрэлдэхүүнд багтсан байна.
Хаан галерейд үзэсгэлэн гаргах уран бүтээлчдийг сонгон шалгаруулна
Монголын дүрслэх урлаг, уран бүтээлчдийг дэмжих эрхэм зорилгын хүрээнд ХААН Банк 2007 онд дэргэдээ ХААН галерейг байгуулж, уран бүтээлчдэд үзэсгэлэнгээ үнэ төлбөргүй олон нийтэд толилуулах боломж олгож ирсэн билээ.
Энэхүү санаачилгыг үргэлжлүүлж, 2025-2026 онд ХААН галерейд үзэсгэлэн гаргах хүсэлтэй уран бүтээлчдийн төслийг сонгох сонгон шалгаруулалт зарлаж байна.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй уран бүтээлчид ХААН Банкны 5000000015 тоот дансанд 5,000 төгрөгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй тушааж /Гүйлгээний утга дээр DPR-25-0529 дугаарыг заавал бичнэ/, баримтыг албан бичгийн хамт ХААН Банк цамхгийн ресепшинд битүүмжлэн өгч сонгон шалгаруулалтын өгөгдөл, бусад мэдээллийг авна уу.
Материалыг 2025 оны 5-р сарын 9-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах бөгөөд зөвхөн шалгарсан уран бүтээлчдэд хариу мэдэгдэх болно.
Жич: Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг bidding@khanbank.com хаягт хандаж авна уу.
Хаяг: ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, ХУД -15 хороо, Ш/Х-192, Улаанбаатар-17010
Бодит байдлыг харах “тусгай шил”-ээр “Stereotype” үзэсгэлэнг тольдоорой
Бидний эргэн тойронд байж л байдаг сандал, ширээ, түлхүүр, хүүхдийн тоглоом... Аль хэдийнээ нүдэнд дасаж, онцгойлон “өртөхөө” ч больж, анхнаасаа ийм л байх ёстой мэт хүн бүр хүлээн зөвшөөрчихсөн. Сандал бол ийм, ширээ бол ийм. Энэ бүгд яг энэ хэвээрээ л байх ёстой гэсэн бодол. Яг ийм замаар бидний дотор хэвшмэл ойлголт буюу стереотип үүсдэг.
Өөрөөр хэлбэл, стереотип нь тодорхой бүлэг хүмүүс, үзэгдэл эсвэл юмсын талаарх өнгөц хэр нь нийтлэг ойлголттой байхыг хэлдэг. Гэхдээ эдгээр нийтлэг тодорхойлолт яагаад бий болсон, эсвэл бий болох боломжтой талаар бидний өдөр тутам хэрэглэдэг энгийн эд юмсыг төлөөлүүлэн уран бүтээлч А.Болормаа “Stereotype” үзэсгэлэндээ онцолжээ.
Энэ нь түүний эх орондоо гаргаж буй анхны бие даасан үзэсгэлэн бөгөөд ХААН галерейд 2-р сарын 15-нд нээлтээ хийсэн юм. Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдийн хувьд Монголд сүүлийн жилүүдэд тун ховор хийгдэж буй өнгөт модон бар, хулдаасан бар болон холимог техникээр бүтсэн, интерактив гэдгээрээ онцлогтой.
А.Болормаа нь СУИС-ийн Дүрслэх урлагийн академийг график зургийн чиглэлээр суралцаж төгсөн, Норвеги улсын Агдерийн их сургуульд урлаг судлалаар магистрын зэрэг хамгаалсан. Мөн Норвегийн Берген хотын Дүрслэх урлагийн академийн мэргэших сургалтад суралцан, олон төрлийн уран бүтээлийн арга техник эзэмшсэн уран бүтээлч бөгөөд 2018 онд Монголд ирснээсээ хойш Дүрслэх урлагийн академид багшаар, 2025 онд СИТИ их сургуулийн Архитектур дизайны сургуулийн График дизайны тэнхимийн эрхлэгчээр ажиллаж буй юм.
Тэрбээр үзэгчдийн оролцоотой, анаглиф арга техникийг ашиглан тогтсон стереотип, нийтлэг ойлголт, хязгаарлагдмал дүрслэлийг давсан  бодит байдал, олон талт үзэл баримтлал бий гэдгийг бүтээлээрээ дамжуулан илэрхийлэхийг зорьжээ.
Бодит байдал нь олон талт, хувь хүний онцлог, нөхцөл байдлыг агуулсныг угтаа бид дотроо мэдэж байдаг ч ихэнхдээ санаж сэрэх, мэдрэхээ умартан урагшилсаар байдаг. Зүйрлэвэл яг л энэхүү үзэсгэлэнгийн танхимд буй улаан, цэнхэр өнгийн нүдний шил зүүчхээд  тайлж бодит байдлыг харахын оронд улам бүр цааш алхах мэт. Эсвэл эсрэгээрээ бидэнд бодит байдлыг харах “тусгай шил” дутсан ч байж болох юм.
Бага насны хүүхдүүдэд үсэг цээжлүүлэхэд хэрэглэдэг зурагтай карт байдгийг та санаж байна уу? Аяганы зураг үзүүлээд аяга гэхэд ордог “А” гээд цээжилдэг. Тэгвэл тэр а үсэг ердөө л үгэнд нь байдаг л үсэг болохоос аягыг бүхэлд нь илэрхийлэхгүй шүү дээ. Энгийн нэг үсгээс гадна өөр үсгүүд нийлж байж л аягыг, шоог эсвэл морь гэсэн бүтэн утга бүтээдэг.
Юмсыг эсвэл хүмүүсийг ч гэлтгүй та өөрийгөө, бодол, мэдрэмжээ шинээр танин мэдвэл ямар сонирхолтой байх бол? Нялх хүүхэд юмс үзэгдлийг ажиглан судлан мэдэрч хүртэж байж танин мэддэгтэй адил та ч дотоод хүүхдээ сэрээн эргэн тойрноо, дэргэдэх хүмүүсээ үгүй бүр танихгүй хүмүүсийг ч, өөрийгөө ч шинээр танин мэдэх зорилгоор фильтер бүхий нүдний шилээ тайлаад юмсын жинхэнэ өнгийг харна уу.
“Stereotype” үзэсгэлэн ХААН Банк цамхгийн 3-р давхарт байрлах ХААН галерейд 2025 оны 2-р сарын 28-ныг дуустал ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд үнэ төлбөргүй нээлттэй бөгөөд урлаг сонирхогч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээг УГЗ Н.Наранбаатар найруулна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг удирдан зохион байгуулах найруулагчаар Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар ахлагчтай багийг дэмжихээр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас санал оруулж, Үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар дэмжлээ.
Бэлтгэл ажил, гүйцэтгэлд хяналт тавих ажлын хэсгийг байгуулж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин ахалнаМонгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшлийг ашиглан олон үндэстэн, ястны түүх уламжлал, өв соёл, төрт ёсны үнэт зүйлээ олон талаас нь харуулахын зэрэгцээ шинэ хэв маяг, агуулгыг гаргахаар зорьж байна гэдгийг онцолсон.
Тиймээс нээлт, хаалтын арга хэмжээний агуулгад онцгой анхаарч, сонирхолтой хэлбэрээр үзэгдлүүдээ бэлдэх хэрэгтэйг холбогдох албаныханд санууллаа. Өнгөрсөн жилийн баяр наадмын арга хэмжээний гүйцэтгэлд алдаа дутагдал их гарсан учраас  Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил, гүйцэтгэлд хяналт тавих ажлын хэсгийг байгуулж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин ахлахаар боллоо.
Түүнчлэн баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээ, үндэсний бөхийн барилдааныг телевизүүдээр хэрхэн шууд дамжуулах асуудлыг судалж, дараагийн хуралдаанд танилцуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах төсвийг эцсийн байдлаар гаргаж, төсөвт өртөгтөө багтааж зохион байгуулахыг салбар хороодын дарга нарт даалгасан. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертын  бэлтгэлийн явцтай зургаадугаар сарын 15-нд танилцахаар тогтлоо.
Эх сурвалж: Шадар сайдын хэвлэлийн алба
“Монгол хаан” жүжиг ирэх онд Япон Улсад тоглоно
Сингапурын Марина Бэй Сэндст театраас Азийн аялан тоглолтоо амжилттай эхлүүлээд буй “Монгол хаан” жүжиг ирэх онд Япон Улсад тоглохоор болжээ. “Монгол хаан” жүжгийн баг Японы соёлын тэргүүлэх компаниудын нэг Tremendous Entertainment компанитай гэрээ байгуулж, 2025 оны сумогийн Аки башё, Кюшү башё хоёрын дундуур 10-р сарын 10-20-нд Токио хотод, 10-р сарын 24-26-нд Нагояа хотод жүжгээ тоглохоор болсон байна. Саяхан тус жүжгийн уран бүтээлчид Японд тоглох бэлтгэл ажлын хүрээнд сурталчилгааны зураг авалтуудаа Фүжи уул, Асакуса зэрэг газруудад хийжээ. Олон улсын театрын урлагийн мэргэжлийн шүүмжлэгчдээс 4-5 одын үнэлгээ авсан “Монгол хаан” жүжгийн Япон дахь тоглолтын Монгол талын продюсерээр Рюүо Э.Санчирболд, Япон талын продюсерээр Tremendous Entertainment компанийн ерөнхий менежер Масаюүки Сузуки нар ажиллах аж. “Монгол хаан” жүжиг 2023 онд Лондон хотын Колизум театрт 17 удаа тоглож, 42,000 гаруй үзэгчдэд тоглолтоо толилуулсан бол энэ онд жилд 45 сая хүн зочилдог Сингапурын Марина Бэй Сэндс театрт 22 удаа амжилттай тоглож, 30,000 гаруй үзэгчдэд хүргэсэн. “Монгол хаан” жүжгийн Сингапур дахь тоглолтыг АНУ, БНХАУ, Япон, БНСУ, Турк, Арабын булангийн орнууд, Их Британи, Австрали зэрэг улсын продюсинг 10 орчим компани ирж үзэж, 2025-2026 оны аялан тоглолтын санамж бичгүүдийг үзэглэсэн. Тэгвэл энэхүү санамж бичгүүдийн дагуу Азийн аялан тоглолтын дараагийн зах зээл нь Япон боллоо. Ингэснээр эл жүжиг нь Монголын урлагийн зах зээлд олон улсаас хөрөнгө оруулалт татаж, зах зээлийн өрсөлдөх зарчмаар тоглодог жишиг болж буй юм. Мөн “Монгол хаан” комик номын япон хувилбарыг хэвлүүлж, Японы зах зээлд нэвтрэх ажил эхэлсэн байна.
Squid Game-ийн найруулагч хангалттай ашиг олоогүй тул цувралаа үргэлжлүүлнэ
БНСУ-ын Squid Game цувралыг үргэлжлүүлэх болжээ. Энэ талаар тус киноны найруулагч ВВС-д ярилцлага өгөх үедээ мэдэгдсэн байна.
2021 онд дэлгэцэд гарсан даруй Squid Game цуврал дэлхийн олон оронд алдаршсан юм. Гэвч эхний цувралыг бүтээх явцад кино найруулагч Hwang Dong-hyuk стресст орж, найман шүд нь унажээ.
Нэтфликс-ээр үзэгчдэд хүрсэн тус цувралд маш их хэмжээний бэлэн мөнгөний төлөө өрөнд баригдсан олон зуун хүн амь тэмцэн уралдаж буйг харуулдаг.
Найруулагч хоёр дахь цувралыг эхлүүлэх төлөвлөгөөгүй байжээ. Гэвч мөнгөний улмаас киногоо үргэлжлүүлэх болсон байна. Тэрээр эхний кино олон хүнд хүрсэн ч хангалттай мөнгө олоогүй гэж ярьжээ.
Эхний цуврал Нэтфликсийн хамгийн амжилттай кинонд тооцогдож байна. Тэгш бус байдлын харанхуй тайлбар болох киноны эхний цувралд бараг бүх дүр үхдэг. Иймд дараагийн цувралд бүхнийг эхнээс нь эхлүүлэх аж. Найруулагч “Баячуул ядуусын хооронд дайн гардаг байсан бол одоо үе хоорондын, үзэл бодлын зөрүүний улмаас дайн мөргөлдөөн гарах болов. Уур амьсгалын өөрчлөлт гэх мэт олон сорилт дэлхийд тулгарсаар. Би өмнөхөөсөө ч илүү гутранги болсон” гэжээ.
Эх сурвалж: BBC
Эгэл амьдралтай зэрэгцэн орших ер бусын ертөнц ХААН галерейд нээгдлээ
Монголын нэрт сюрреалист уран бүтээлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхжаргал болон түүний шавь У.Батцоож нарын хамтарсан “Завсрын ертөнц” үзэсгэлэн ХААН галерейд нээгдлээ.
Нийгэм, өдөр тутмын амьдралын эгэл мөчүүдийг нарийн мэдэрч, түүнийг бүтээлдээ тусгадгаараа олонд танигдсан Ц.Энхжаргал зураач энэ удаа баяр баясал, гуниг зовлон хүний дотоод ертөнцөд хэрхэн нөлөөлж, шинэ утга, мэдрэмжийг бий болгодгийг илэрхийлэхийг зорьжээ. Хүмүүний амьдралтай зэрэгцэн орших далд ертөнцийг урлагийн хэлээр харуулсан энэхүү бүтээлүүд нь үзэгчдэд ер бусын мэдрэмж, гүн бодрол төрүүлэх нь дамжиггүй. Ц.Энхжаргалын уран бүтээлүүд нь бодит байдал болон төсөөллийн ертөнцийн заагийг илтгэдэг бөгөөд үзэгчдийг өөрийн эрхгүй дотоод сэтгэл рүүгээ гүн гүнзгий өнгийхөд хүргэдэг.
Харин У.Батцоожийн хувьд зүүдний мэт атлаа сэтгэлд ойр, энгийн боловч ер бусын хотын амьдралыг харуулсан бүтээлүүд туурвижээ. Тэрбээр Улаанбаатар хотын гадаад дүр төрхөөс илүү түүний дотоод мөн чанар, оршихуйг илэрхийлсэн бүтээлүүдээ дэлгэсэн нь үзэгчдэд параллель ертөнцөд нэвтэрч буй мэт мэдрэмж төрүүлэх аж. Мөн хотын өдөр тутмын амьдралыг хөндлөнгөөс ажиглан Улаанбаатарын гүнд нуугдсан ер бусын гоо сайхныг илэрхийлэхийг зорьсон байна. Түүний бүтээлүүд зүүд ба бодит амьдралын хил хязгаарыг бүдгэрүүлж, эдгээр хоёр ертөнцийн заагт орших мэдрэмжийг үзэгчдэд мэдрүүлэх болно.
“Завсрын ертөнц” үзэсгэлэн 2024 оны 10-р сарын 31-нийг дуустал ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд ХААН галерейд үнэ төлбөргүй гарч буй бөгөөд далд ертөнцийн заагт нэвтрэхийг хүссэн хүн бүхэнд нээлттэй. Та урлаг сонирхдог бол үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр өөрийгөө танин мэдэх, амьдралын утга учрыг эргэцүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Таныг завсрын ертөнцөд морилон саатахыг хүсье.
Netflix Өмнөд Солонгосын зах зээлд ноёрхсоноор жүжигчид ажилгүй болж эхэлжээ
Өмнөд Солонгосын кино урлаг уналтад орж, жүжигчид ажилгүй болж байгаа тухай салбарынхан мэдээлжээ. Энэ нь Netflix дотоодын зах зээлд нэвтэрч, асар их төсвөөр кино бүтээлд хөрөнгө оруулах болсон нь бусад кино компаниудын хувьд сүйрэл дагуулж эхэлсэн байна.
Тус улсад жилд 135 орчим кино бүтээл, жүжиг тавигддаг байсан бол энэ тоо огцом буурч 100-с доош тоонд хүрчээ. Мөн нээлтээ хийхээр хүлээгдэж буй кино төслүүд нэмэгдэх болсон бөгөөд өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн орлого ч мөн буурч эхэлжээ. Энэ нь хэвлэл мэдээллийн салбарынханд хүнд тусаж, дампуурлын ирмэгт ирээд буйг мэргэжилтнүүд онцолсон байна.
Үүний сацуу А зэрэглэлд багтах жүжигчдэд киноны санал тэр бүр ирэхээ больсон тухай жүжигчин Ким Ха Ныл "Өмнө нь надад маш олон киноны санал ирдэг байсан. Би хэсэг завсарлага авсан, эсвэл амралттай байгаа гэх хариу өгдөг байлаа.
Харин одоо бол жүжигчдэд тэр бүр кинонд тоглох боломж олдохоо больсон. Кино зохиол унших санал ирнэ гэдэг маш үнэ цэнтэй зүйл болсон" гэжээ.
Жүжигчин Гу Хён Жон мөн энэ тухай "Надад ямар ч дүрийн санал ирэхгүй байгаа. Би гол дүр байх эсэх нь хамаагүй, тэр байтугай үзэгдээд өнгөрөх төдий дүр байсан ч хамаагүй цалингаа бууруулж тоглоход бэлэн байна" хэмээсэн байна.
Саяхан болж өнгөрсөн хэлэлцүүлгийн үеэр профессор И Хон Ёль "Netflix зэрэг платформуудын асар өндөр зардлаар хийж буй бүтээлүүд нь энэ салбарт өрсөлдөж буй бусад уран бүтээлчдийг оршин тогтнохын тулд контент бүтээхээ багасгахад хүргэсэн. Үүний дүнд драманы тоо эрс буурч байгааг бид харж байна. Мөн энэхүү платформуудад сонгогдсон цөөн хэдэн уран бүтээлчид л мөнгө олж байна" гэжээ.
Энэхүү мэдээ цацагдсаны дараа тус улсын интернэт хэрэглэгчид жүжигчдийг цалингаа бууруулахыг шаардаж эхэлжээ. Тус улсын А зэрэглэлийн жүжигчид нэг кинонд хэдэн зуун саяаас тэрбум хүртэлх воноор тоглодог бөгөөд кино бүтээх зардлыг дийлэнхийг жүжигчдэд зарцуулж буйг шүүмжилсэн байна.