Уул уурхай - Baganuur.nutag.mn

Хууль бусаар алт олборлож байгаа нэр бүхий ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцална
МУ-ын Засгийн газрын шийдвэрийн дагуу Хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааг таслан зогсоох, төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцох, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилготой хамтарсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням нар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд ажиллав.

Энэ хүрээнд тус суманд үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий 7 ААН-ийн үйл ажиллагааг цуцлах арга хэмжээ авахаар боллоо. Тухайлбал, Монгол Улсын хууль журмыг үл тоон үйл ажиллагаа эрхэлсэн "Хризо праза групп" ХХК-ийн уурхайн талбайд газар дээр нь ажиллаж БОУАӨЯ-аас гаргасан дүгнэлтийг үндэслэн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үүргийг АМГТГ-т үүрэг болголоо.

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "Ашигт малтмалын салбар бол Монгол Улсын эдийн засгийн хамгийн чухал салбар. Байгалийн баялаг бол төр, ард түмний өмч. Иймд төрөөс хууль ёсны үйл ажиллагааг дэмжинэ. Харин хууль бусаар алт олборлогчдод хатуу арга хэмжээ авна" гэлээ.

Ашигт малтмалыг хууль бусаар олборлох үйл ажиллагаа нь байгаль орчинд экологийн ноцтой хор хохирол учруулж, тухайн бүс нутгийн экологийн тэнцвэрт байдал алдагдах, Монгол Улсад орох татвар төлбөрөөс зугтаах, мөнгө угаах, далд эдийн засгийг бий болгох зэрэг сөрөг нөлөөг дурдвал их. Иймд, хууль бусаар ашигт малтмал олборлох, газрын хэвлийн хөндөх зэрэг хууль бус үйл ажиллагаатай хатуу тэмцэхээ салбарын сайд илэрхийлээ.

Ажлын хэсэгт АҮЭБЯ, БОУАӨЯ, ЦЕГ, Экологийн цагдаагийн алба, Тагнуулын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг байгууллагуудын албан хаагчид ажиллаж байна.

Газрын тосны үнэ 2022 оноос хойш анх удаа баррель нь 100 доллар давлаа
Ойрх Дорнод дахь цэргийн мөргөлдөөн эрчимжиж, өдөр бүр зах зээлээс ойролцоогоор 20 сая баррель газрын тос тасалдаж байгаатай холбоотойгоор дэлхийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллар давлаа. Ийнхүү 2022 оноос хойш анх удаа ийм түвшинд хүрч байна.

Олон улсын жишиг үнэ болох Брэнт төрлийн газрын тос Азийн зах зээлд шинэ долоо хоногийн арилжаа эхлэхэд 16.6 хувиар өсөж, баррель нь 108.10 ам.долларт хүрэв. Ингэснээр Орос Украинд халдсаны дараах үеэс хойш анх удаа нефтийн үнэ огцом өндөр босгыг давлаа.

АНУ-ын газрын тосны жишиг үнэ болох West Texas Intermediate (WTI) мөн огцом өсөж, 19.6 хувиар нэмэгдэн баррель нь 108.72 ам.доллар болсон байна. Урьдчилсан арилжааны мэдээллээс харахад Уолл-стритийн зах зээл даваа гарагт бууралттай нээгдэх төлөвтэй байна.

Газрын тосны үнэ ингэж огцом өссөн нь “АНУ болон дэлхийн аюулгүй байдал, энх тайвны төлөө төлөх маш бага үнэ” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт мэдэгдэв. Тэрээр үүнийг АНУ, Израилийн Ираны эсрэг хийж буй дайны түр зуурын үр дагавар гэж тодорхойлжээ. “Ираны цөмийн аюулыг устгах ажиллагаа дуусмагц нефтийн үнэ түргэн буурна” гэж тэрээр сошиал сүлжээгээр мэдэгдсэн байна.

Ойрх Дорнод дахь мөргөлдөөн амралтын өдрүүдэд улам ширүүссэний дараа нефтийн үнэ ийнхүү өссөн бөгөөд Кувейтийн үндэсний нефтийн компани түүхий тосны олборлолтоо “урьдчилан сэргийлэх зорилгоор” бууруулж байгаагаа мэдэгдсэн юм. Ингэснээр нефтийн үнэ дахин гурван оронтой тоонд хүрч, долоо хоногийн өсөлт нь Ковид-19 цар тахлын үеэс хойших хамгийн өндөр түвшинд хүрээд байна. Зөвхөн өнгөрсөн баасан гарагт л гэхэд АНУ-ын газрын тосны үнэ 10 ам.доллараар нэмэгдсэн байна.

Стратеги, олон улсын судалгааны төвийн ахлах шинжээч Клейтон Сейгл “Зах зээл Трампын засаг захиргаанд өгсөн хүлээлтийн хугацаа өнгөрсөн долоо хоногийн эцсээр дууссан” гэж мэдэгджээ.

Тэрээр “Өдөрт 20 сая баррель газрын тосны дутагдал дэлхийн нефтийн зах зээлийн тэнцвэрт хүчтэй нөлөөлж байгаа бөгөөд нөхцөл байдал сайжрах шинж алга. Харин ч Ерөнхийлөгч Трамп болзолгүй бууж өгөхийг шаардаж байгаа нь бодитой магадлал багатай зүйл. Анх зарим ажиглагчид нефтийн үнийн өсөлтийг үл тоож байгаа нь зүгээр нэг сүрдүүлэг болов уу гэж бодсон байж магадгүй. Харин одоо тийм биш нь тодорхой боллоо” гэж хэлсэн байна.

Ерөнхийдөө энэ оны эхэнд баррель нь 60 ам.доллараас арай дээш байсан нефтийн үнэ одоогоор ойролцоогоор хоёр дахин нэмэгдсэн байна. Оны эхний хоёр сард үнэ өсөж эхэлсэн ч АНУ, Израил Иранд довтолсноос хойш илүү огцом өссөн юм. Энэхүү довтолгоо нь Ойрх Дорнодын нефтийг тээвэрлэдэг стратегийн чухал зам болох Ормузын хоолойгоор дамжих нийлүүлэлтийг тасалдуулжээ.

Дэлхий даяар нефтийн хомсдол үүсэх болгоомжлолыг Катарын эрчим хүчний сайд улам нэмэгдүүлсэн. Тэрээр дайны нөхцөл байдал үргэлжилбэл Персийн булангийн бүх эрчим хүч экспортлогч орнууд хэдхэн долоо хоногийн дотор олборлолтоо зогсоохоос өөр аргагүй болж, нефтийн үнэ баррель нь 150 ам.долларт хүрч болзошгүй гэж анхааруулсан байна.

Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улс, Кувейт зэрэг орнуудын нефтийн агуулахууд багтаамжийнхаа дээд хязгаарт хүрч байгаа тул хэрэв нефтийг Ормузын хоолойгоор дамжуулан экспортлох боломжгүй бол томоохон ордуудыг хаах шаардлагатай болж магадгүй байна.

Дэлхийн газрын тос болон шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтийн ойролцоогоор тавны нэг нь дамжин өнгөрдөг энэ хоолойгоор явахыг оролдож байсан зуу зуун танкер Ираны Хувьсгалт гвардийн хүчнээс “энэ замыг ашигласан ямар ч хөлгийг шатаана” хэмээн сүрдүүлсний дараа зогсонги байдалд оржээ.

Сейглийн үзэж байгаагаар Ойрх Дорнодоос нефть, хий экспортлох ажиллагаа хөлөг онгоцны эзэмшигчид, операторууд болон даатгалын компаниуд Ираны байлдааны усан онгоц, нисэх онгоц, пуужин, дрон, хурдны завь, тэнгисийн мина зэрэг аюулаас хангалттай хамгаалагдсан гэж үзэх хүртэл хэвийн болохгүй аж.

Цагаан ордон нөхцөл байдлыг зохицуулахын тулд Саудын нефтийг Улаан тэнгисээр дамжуулах, АНУ-ын стратегийн нефтийн нөөцийг ашиглах, эсвэл тээврийн компаниудад төрийн баталгаатай даатгал олгох зэрэг арга хэмжээг санал болгожээ. Гэсэн ч Сейглийн хэлснээр эдгээр арга хэмжээ нь өдөр бүр зах зээлээс алга болж буй 20 сая баррель нефтийн алдагдлыг нөхөхөд хангалтгүй юм.

https://itoim.mn/a/2026/03/09/world/otc?5e6fa6c3a0a1af436c08a8db7461ae9b

Багануурын уурхайн хоёр ажилтан эмнэлэгт хүргэгдэж, нэг нь нас баржээ
Багануурын уурхайн хоёр ажилтан эмнэлэгт хүргэгдсэнээс нэг нь нас баржээ.

Энэ тухай дуудлага мэдээллийг өнөөдөр 13 цагийн орчимд Багануурын цагдаа бүртгэсэн байна. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэв.

Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа
Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн II хуралдаан өнөөдөр боллоо. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаж байгаа учраас экспортоо нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Тиймээс тус ажлын хэсэг экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч, шийдвэрүүдийг гаргах юм.

2025 оны төсөвтөө нэг тонн нүүрсийг 105 ам.доллароор нийт 83 сая тонн нүүрс экспортлохоор тусгасан. Гэсэн хэдий ч он гарсаар эхний хоёр сарын байдлаар нүүрсний үнэ тонн нь 80 гаруй ам.долларт хэлбэлзэж, 20 орчим хувиар буураад байгаа юм.

Ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд боомтуудад ажиллаж, хэд хэдэн шийдвэр гаргасан байна. Тухайлбал, төмөр замын нүүрсний тээврийн үнийг 50 хувь бууруулах, Уул уурхайн биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Эдгээр арга хэмжээний үр дүн 1-2 сарын дараа мэдрэгдэж эхлэх аж.

Сангийн сайд Б.Жавхлан: Ханги, Гашуунсухайт боомт манай биржийн арилжааг нэвтрүүлж байгаа гол хилийн боомтууд. Тэнд биржийн арилжаатай холбоотой асуудлууд байна. Шивээхүрэн боомтын тухайд хувийн компаниуд нүүрсээ гаргаж байна. Тэнд нөхцөл байдал арай өөр байна. Хувийн компаниуд оролцсон боомтын бүтээн байгуулалтын ажил маш сайн явсан байна.

Нүүрсний үнэ унаад байгаа түр зуурын асуудлаас шалтгаалж экспорт багассан. Боомтын наана, цаана овоолгууд үүссэн. Тиймээс биржийн шинэ арилжаанууд хийгдэж чадахгүй болчихоод байгаа. Цаашдаа биржийн асуудлыг шат дараатай шийдээд явна. Төр төмөр зам, боомт талаас бүхий л боломжит өртгүүдийг бууруулж байна. Хамгийн нэгдүгээрт бид газар дээр нь очоод Монголын төмөр зам, Тавантолгой төмөр замын Гашуунсухайт, Ханги чиглэлийн төмөр замын тээврийн үнийг авто тээврийн үнэтэй өрсөлдөхүйцээр буурууллаа. Тухайлбал, Ханги чиглэлийн төмөр замын тээвэр 92 ам.доллар байгаа бол төмөр замынхыг 90 ам.доллар бууруулсан. Цаашдаа ч бууруулах боломжийг эрэлхийлж ажиллана.

Б.Дэлгэрсайхан: Цаашдаа экспорт нэмэгдэнэ

Зам тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан: Ажлын хэсэг өнгөрсөн 7 хоногт боомтууд дээр ажиллаад ирлээ. Манай ажлын хэсэг экспортыг нэмэгдүүлэхэд хил боомтод ямар гацаа байна, хаана өртөг зардал өндөр байна вэ гэдгийг хараад, гурван боомтод ажиллалаа. Зам тээврийн яамны хувьд төмөр замын нүүрсний тээврийг нэмэгдүүлэхийн тулд нүүрсний тарифыг 50 хувь хөнгөлсөн. Энэ хөнгөлөлт машины тээвэртэй өрсөлдөхүйц хэмжээнд очсон. Гэвч газар дээр нь очоод харахад тарифыг бууруулах олон боломж харагдаж байна. Уурхайн амнаас нүүрсийг зөөгөөд ачилтын талбайд авчирдаг зардал өндөр байна. Үүнийг хямдруулах боломж бий. Мөн хилээр гарч байгаа гарцыг нэмэгдүүлэх боломж байна.

Цаашдаа экспорт нэмэгдэнэ. Боомтуудаар явахад Ханги-Мандал боомтоор гэхэд экспорт чөлөөтэй гарч байна, боломж байна. Гашуунсухайт дээр Ганцмодны агуулах дүүрсэнтэй холбоотойгоор Хятадын талын татан авалт нэлээд багассан байна. Гэхдээ ямар ч байсан бид тээврийнхээ өртөг зардлыг хямдрууллаа. Шивээхүрэн боомт дээр нүүрс хэвийн гарч байна. Ямар нэгэн тээврийн гацаа байхгүй байна.

Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хил холболтыг шийдсэний дараа Сэхээ-Шивээхүрэн боомтын төмөр замыг холбоно. 300 метр л дутуу байна. 300 метр төмөр зам тавьчихад бараг Ганцмод-Гашуунсухайтаас өмнө ашиглалтад орох боломж байна.

Ц.Туваан: Уул уурхайн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулна

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан: Манай улсын экспортын 93-94 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Тэгэхээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буураад ирэхээр Монгол Улсын төсвийн орлого доголддог. Тиймээс манай ажлын хэсэг маш чухал байгаа юм. Нүүрсний арилжааг манай улс Уул уурхайн биржийн тухай хуулиараа явуулдаг. Бирж дээрээ зараад 3-4 сарын дотор нүүрсээ хүргэдэг байсан. Өнөөдөр манай хилээр гарч байгаа нүүрс өмнө нь зарагдсан нүүрс гэж ойлгож болно. Тэнд үндсэн гацаа үүсэж байгаа.

Манай хамгийн гол нүүрсний экспортыг гаргадаг боомт дээр Хятадын талдаа агуулах нь дүүрчихсэн байна. Тиймээс нүүрс хүлээж авах зайгүй байгаатай холбоотойгоор тээвэрлэх, борлуулах асуудал доголдоод байгаа юм. Мөн нүүрсний үнэ унасантай холбоотойгоор Уул уурхайн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Яагаад гэхээр энэ хууль үнэ өсөлттэй үед батлагдсан. Унахаар хэрхэн зохицуулах асуудлыг шийдээгүй байсан учраас биржийн арилжаан дээр гацаа үүсэж байна. Тиймээс маршаагийн Засгийн газрын хуралдаан дээр Уул уурхайн биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаа яриад УИХ-д өргөн барина.

Уул уурхайн бирж дээр маш олон удаагийн арилжаа амжилтгүй болоод байна. Үнэ унаад байгаа учраас өнөөдөр худалдаж авсан үнэ нь маргааш дахиад унавал яах вэ гэдэг боломжлолоос болоод арилжаанд орохгүй байна. Тиймээс хуулиараа индексжүүлж өгснөөр тодорхой хугацааны дотор үнийг буулгаж өгөх боломж бүрдүүлнэ.

Энэ жил манай улс 83 сая тонн нүүрсийг 105 ам.доллароор борлуулна гэж төсөвтөө тусгасан. Үнэ унасан учраас экспортлох хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлагатай. Ерөнхий сайдын түвшинд болон Хятадын Хөгжил шинэтгэлийн хороотой уулзахдаа Монгол Улсын нүүрсний экспортыг 100 сая тонноос дээш гаргах зорилготой уулзалт, хэлцэл хийгээд явж байна.

Түүнчлэн, Биржийн журамд өөрчлөлт оруулсан. Нүүрсний үнэ өндөр байх үед биржийн хатуу нөхцөлтэй худалдаа хэвийн үргэлжилж байсан бол үнэ буурсан үед үнийн хатуу нөхцөлийг урт хугацаагаар тулгах нь худалдан авагч талд их хэмжээний алдагдал үүсгэж байгаа учраас нүүрсний татан авалтууд гацаж хилийн наана болоод цаанаа хэт их овоолго үүсээ, ачаалал үүссэн. Тиймээс нүүрсний үнэ өссөн үед өсгөж, буурсан үед буулгах үнийн индексийг боловсруулж, журмаа шинэчилсэн. Үүний үр дүнд эхний ээлжинд 1 сая тонн нүүрс худалдан авах захиалга орж ирсэн талаар сайд нар мэдээллээ. Цаашид энэ байдал үргэлжилвэл богино хугацаанд биржийн арилжаа сэргэнэ гэж тооцож байгаа аж.

Багануурын нүүрсний уурхайд түшиглэн “Нүүрс химийн цогцолбор” байгуулна
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг нь “Хөх нүүрс” төсөл юм. Төслийн хүрээнд Багануурын нүүрсний уурхайд түшиглэн “Нүүрс химийн цогцолбор” байгуулахаар төлөвлөсөн.

Үүнтэй холбоотойгоор Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2025.01.20/ Багануур дүүрэгт байрлах “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйлдвэрт ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдал болон шинээр хэрэгжүүлэх шахмал түлшний үйлдвэрийн асуудлаар холбогдох албаныхантай санал солилцжээ.

“Хөх нүүрс” төслийг хэрэгжүүлснээр:

Нүүрсний хог хаягдлаас 100 мвт-ийн эрчим хүч үйлдвэрлэнэ;

Химийн бодисын түүхий эдийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болох юм.

Хөх нүүрс нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй, үйлдвэрлэх үнэ одоогийн сайжруулсан түлшнээс 62 хувиар бага байна;

Агаарын бохирдол 60-80 хувь буурах боломжтой юм байна.

Хятадын дотоодын нүүрсний үнэ доод түвшинд хүрчээ
Хятадын дотоодын нүүрсний үнэ доод цэгтээ хүрсэн талаар салбарын томоохон групп мэдэгджээ. Хятадын Нүүрсний тээвэрлэлт, түгээлтийн нийгэмлэгийн (CCTD) судалгааны хэлтсийн ерөнхий менежер Хан Лэй "Нийт овоолгын хэмжээ тийм ч өндөр биш байгаа тул зах зээлийн худалдан авалт нэмэгдвэл үнэ шууд өснө" гэжээ. Хятадын эрчим хүчний нүүрсний үнэ одоогоор тонн тутамдаа 800 гаруй юань буюу 110.41 ам.доллар байгаа бөгөөд үүнийг салбарынхан энэ жилийн үнийн доод үнэ гэж үзэж байна гэж Хан ярьжээ. Хятадын нүүрсний олборлолт өнгөрсөн жил 2.9 хувийн  өсөлттэй байсан бол энэ онд үндсэндээ тогтвортой байна гэж таамаглаж байна. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл удааширсан нь нүүрсний эрэлт харьцангуй бага байх гол шалтгаануудын нэг гэж үзжээ. Эрчим хүчний салбарын нүүрсний хэрэгцээ тогтвортой байна. Улаан тэнгисийн тасалдал нь ачаа тээврийн зардлыг хөөрөгдөж, импортыг илүү үнэтэй болгож байгаа аж. Индонезээс импортлох ачааны үнэ нэг ам.доллароор нэмэгдэж, Австралийн тээвэрлэлт гурван ам.доллар хүртэл үнэтэй болсон гэж Хан хэлэв. Дэлхийн хамгийн их бохирдуулагч түлш хэрэглэдэг БНХАУ-ын нүүрсний импорт 2024 онд бага зэрэг өөрчлөгдөх эсвэл буурах төлөвтэй байгаа хэдий ч бохирдуулагч түлшний нийт эрэлт нэмэгдэх төлөвтэй байна.

https://www.mining.com/web/china-coal-prices-have-bottomed-will-surpass-2023-highs-industry-group-says/

Intellinews: Төв Азид газрын ховор элементийн нөөц бүхий 384 орд бий
АНУ-д төвтэй Олон улсын татварын байгууллагын тайланд дурдсанаар газрын ховор элементийн үйлдвэрлэлийн Хятадын  монополь байдлыг арилгахаар ажиллаж буй АНУ-ын албаны хүмүүс газрын ховор элементийн нөөцийг нэмэгдүүлэхийн тулд Төв Азийн Засгийн газруудтай хамтран ажиллах ёстой гэж  Америкт төвтэй Олон улсын татвар, хөрөнгө оруулалтын төвийн тайланд дурджээ.  Ингэж чадахгүй бол Хятад улс ногоон эрчим хүчний хувьсгалд чухал ач холбогдолтой салбарт давуу талтай болохоос гадна  хамгийн сүүлийн үеийн зэвсгийн систем зэрэг олон тооны дэвшилтэт технологиудыг бий болгож болзошгүй гэж тус төв үзэж байна.

"Эдгээр ашигт малтмалын хэрэглээ өргөжихийн хэрээр геостратегийн болон гео-эдийн засгийн хурцадмал байдал эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын төлөөх өрсөлдөөн ихсэж байна" гэж тайланд дурдсан байна. Өвөрмөц соронзон, халуунд тэсвэртэй, фосфоржуулах шинж чанартай газрын ховор элемент нь Казахстан, Киргизстан, Узбекистан, Тянь-Шань уулс, Тажикистаны Памирын нуруунд түгээмэл байдаг. Мөн Монголд байдаг ч энэ талаарх судалгаа дутмаг.

Моназит, циркон, апатит, ксенотим, пирохлор, алланит, колумбит зэрэг нь Төв Азийн хамгийн элбэг байдаг ховор металл гэдгийг шинжээчид онцолж байгаа юм. 2016 онд АНУ-ын Геологийн албанаас Төв Азид  газрын ховор элементийн нөөц бүхий 384 орд байгааг тогтоосон байдаг.

Үүнээс Казахстанд 160, Узбекистанд 87, Киргизэд 75, Тажикстанд 60, Туркменистанд хоёр нөөц бүхий орд илэрчээ. Түүнчлэн Казахстан улс дэлхийн хамгийн том хромын нөөц, хоёр дахь том ураны нөөцтэй. Илтгэлийн хамтран зохиогч Ариэль Коэн "Газрын ховор элемент нь төв Азийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр болж магадгүй" гэжээ. Төв Азийн ашигт малтмалын нөөцийн өөр нэг шинжээч Уэсли Хилл одоогийн байдлаар газрын ховор элементийн үйлдвэрлэлийг бараг бүхэлд нь Хятадад монопольчилж байна гэдгийг онцолжээ. Хилл "Газрын ховор элементийн боловсруулалтын 80-90 хувийг Хятад хянаж байна. Гэсэн хэдий ч Хятад улс Төв Азид бүс нутгийн газрын ховор элементийн салбарыг бүрэн “эзэмшиж” амжаагүй байгаа.  Тиймээс Төв Ази Хятадаас бүрэн хараат байхгүйгээр газрын ховор элементийн үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломж байна” гэжээ. Тус тайланд Хятад улс өөрийн асар их нөөцийн улмаас Төв Азийн орнуудад ТЭЗҮ-ийг  хийх оролдлого хараахан хийгээгүй байгаа хэдий ч Хятадын эдийн засгийн асар том, Хятадын Коммунист Намын ХАҮ-ийн салбарт дэлхийн хэмжээнд ноёрхох гэсэн хүсэлтэй учраас Төв Азийн боломжийг ашиглах нь цаг хугацааны асуудал юм" гэжээ.

https://www.intellinews.com/report-urges-us-to-step-up-push-for-big-share-of-central-asia-s-rare-earths-prize-309810/?source=asia

Протокол: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлууд юу ярив?
Нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өчигдөр Төрийн ордонд гурав дахь өдрөө үргэлжиллээ. Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах энэ удаагийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой найман асуудлыг хэлэлцэхдээ нийт 87 гэрчийг дуудсан байна. Сонсголын протоколыг хүргэе.

Б.Энэбиш: Намайг хэлмэгдүүлэн шалгасан

Сонсголын эхэнд “Ти ти жи ви си өү” ХХК-тай холбоотой асуудлыг хэлэлцэж, 13 хүнийг гэрчээр дуудсан боловч найман хүн иржээ. Уг компани нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хөрс хуулалтын гэрээг 2011, 2016, 2021 онд гээд гурван удаа байгуулсан. Харин 2019 онд ҮАБЗ-өөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зөвлөмж хүргүүлсэн. Уг бичигт, гэрээнд нэг м/куб уулын цулыг олборлох ажлын хөлсийг 4.39 ам.доллар буюу 10515.8 төгрөгөөр тооцохоор тохиролцсон нь Цанхийн баруун хэсгийн олборлолтын үнээс даруй 62.4 хувиар өндөр тогтоож, олборлолтын үйл ажиллагаанаас 407.3 сая төгрөгийг хэмнэх боломжийг алдахад хүрсэн гэж үзжээ. Тавантолгойн нүүрсний ордын Цанхын зүүн хэсэгт олборлогчоор ажиллаж байгаа "Ти ти Жи Ви Си Өү" ХХК-тай байгуулсан гэрээний хугацаа 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр дуусч байгаа тул гэрээг дахин сунгах шаардлагагүй, харин ч гэрээний улмаас Эрдэнэс Тавантолгой ХК-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна" гэжээ.

Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-Та хэдэн жил гадагшаа явчихав. Яг ямар хэрэгт гэм буруутгасан юм. Таныг оргон зайлж, эх орноосоо зугтаачихлаа гээд байсан. Нэлээд олон жилийн дараа ирж байгаа байх.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш:

-Намайг ажлаа өгсний дараагаас харлуулж эхэлсэн. 2008 онд УИХ, Засгийн газрын түвшинд хоёр ордыг ашиглалтад оруулъя гэж компаниудад үүрэг өгсөн. Энэ ажлыг гүйцэтгэхийн төлөө л би ажилласан. Тухайн үед манай охин Австралид амьдардаг байсан юм. Тэгээд төрөх дөхөхөөр нь охин дээрээ очих гээд явсан хойгуур асуудал гарсан. Намайг буруутгаж гурван асуудал ярьдаг юм. Нэгдүгээрт, Чалкотой гэрээг буруу хийсэн, хоёрдугаарт, 60 тоннын даацтай арван машин Хятадаас авсан. Яагаад худалдан авалт хийсэн бэ гэдэг Гуравдугаарт, дугуй авсан тендер дээр буруу дугуй авсан гэж ярьдаг. Хувь хүний үүднээс хэлэхэд намайг хэлмэгдүүлэх, шударга бусын хонгилоор шүүх шинж тэмдэг илт ажиглагдаж байсан учраас гадаадад амьдарсан юм.

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-Б.Энэбишээс нэг зүйл асууя. Тэр үед 79 тэрбум төгрөгийн техникээр танайх өөрсдөө хөрс хуулж байсан. Өөрөө хөрс хуулахыг хориглосон ямар шийдвэр гарсан юм. Өөрийнхөө явуулж байсан ажлыг татан буулгасанд нь харамсаж байна.

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш:

-Ер нь уул уурхайн гэрээт олборлогч компаниуд хоёр янз л байдаг. 100 хувь буюу өөрсдийн тоног төхөөрөмж, ажилтнуудтай ирээд олборлуулж байгаа компаниас мөнгө авдаг нэг хэлбэр байна. Нэг бол олборлолтын үйл ажиллагааг нь менежмент, стандарт талаас хариуцаад явдаг хэлбэр бий. Бид үргүй зардал гаргаагүй, ажиллагсдаа бодсон шийдвэрийг гаргаж байсан юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэн суух санаархал томоохон бүлэглэлд байсан

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-Том уурхай эхлүүлэх амаргүйг ойлгож байгаа. "Эрдэнэс Тавантолгой" ХК тухайн үед 79 тэрбум төгрөгөөр авсан техник, ажилчидтай нь тамгатай компанид өгсөн юм байна. Үүнийг эрүүл ухаанаар ойлгоход төвөгтэй юм. Жирийн ажиллаж байсан техник, ажилчдаа "Ти Ти Жи Ви Ко" ХХК орж иртэл яагаад ажиллуулаагүй юм. 79 тэрбумаар авсан техникээ элэгдэл тооцуулаад 65 тэрбум төгрөгөөр "Ти Ти Жи Ви Ко" ХХК-д өгсөн юм байна. Энэ компанид 62 хувийн өндөр өртөгтэйгөөр гэрээ хийсэн байна. Тухайн үед үндэсний компаниуд нь нэг куб метр шороонд 3,000 төгрөгөөр хөрс хуулалт хийж байсан. "Ти Ти Жи Ви Ко" ХХК анх 94 тэрбумын гэрээ хийсэн бол одоо 2.4 их наядын гэрээ хийж байна. Дараа нь гэрээг сунгаад явчихсан. Энэ боломжуудыг яагаад олгоод байгаа юм. Өнөөдөр хүртэл хөрс хуулж байгаагийн шалтгаан юу байна вэ?

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш:

-Олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалах гэж байсан учраас Засгийн газраас олон улсад гэрээт олборлогчийн тендер зарла гэсэн. Ингэж явсаар байгаад Австрали, Германы консорциумыг шалгаруулсан. Монгол компани орж болох байсан. Гэхдээ Засгийн газрын шийдвэрийг бид яах билээ. Бид өөрсдийнхөө ажилчдаа сул зогсоохгүй байхын тулд "Ти Ти Жи Ви Ко" ХХК-ийн далбаан дор ажиллуулах болсон.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь:

-Миний бие тус компанийн гүйцэтгэх захирлаар 2012-2015 он хүртэл 2.4 жил ажилласан. Тухайн үед зүүн Цанхийн уурхайг нээгээд "Макмахон Лимитэд" ХХК-аар олборлолтоо явуулдаг. Олборлосон нүүрсээ бүгдийг нь Чалкогийн өрд төлдөг байсан.

Тухайн үед нээлттэй тендер зарлахад Монголын гурван компани орж ирсэн. 6,000 гаруй төгрөгийн хямдхан үнэ орсон. Бүгдийг нь баруун Цанхийн уурхай руу оруулсан. Нэг тонн нүүрсийг 10 гаруй ам.доллароор гаргаж ирж байгаа юм. Гэтэл Хятадын талд нүүрсний үнэ огцом унасан. Чалкод нийлүүлж байсан нүүрсний үнэ 70 ам.доллар байсан. Гэрээний дагуу Хятадын нүүрсний зах зээлийн индексээр унахаар гэрээ хийсэн учраас үнэ нь 20 ам.доллар болсон. Тиймээс зүүн Цанхийг зогсоогоод баруун Цанхийг явуулж эхэлсэн. Тиймээс гүний гааль байгуулж нүүрсээ уурхайн ам нөхцөлөөр зарж эхэлсэн нь хамгийн зөв байсан. Ийнхүү баруун Цанхи өндөр ашигтай ажиллаж эхэлсэн. "Эрдэнэс Монгол" ХК нүүрсээ пүүлж зараад мөнгөө тоолоод суудаг байсан. Ямар нэгэн тээвэрлэлт хийхгүй. Асар хэмжээний зардал гарч, Хятадын компаниуд манай нүүрсийг буулгаж зараад ашиг олж байсан учраас Цагаан хадыг хаалгасан. Шинжээчийн дүгнэлтэд "Эрдэнэс Монгол" ХК 2016, 2017 онд алдагдалтай ажилласан гэж байна. Энэ компани нэг ч жил алдагдалтай ажиллаагүй. Чалкод төлөх өрийг алдагдал, зардал гэж тооцоод байдаг. Зүүн Цанхийг оператор компани авсныг буруутгаад байх шиг. УИХ-ын 39 дүгээр тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 хувийг Лондоны бирж зарна гэсэн шийдвэр гарсан. Үүний хэрэгжилтийг хангахын тулд Засгийн газраас байнга шахалт үзүүлдэг байсан. Олон улсын хөрөнгийн бирж дээр зарахын тулд барууны орнуудын том менежмент бүхий компаниудыг авч ажиллах шаардлагатай. Тухайн үед "Эрдэнэс Тавантолгой" ХК-д эзэн суух, авах гэсэн санаархал томоохон бүлэглэлээс гарч ирсэн. "Нүүрс удахгүй үнс болно, төрийн компани нүүрс ухдаггүй юм" гэсэн Пи Ар-ыг маш хүчтэй явуулсан. 2014 оны арванхоёрдугаар сард Монгол, Хятадын тус бур нэг компанийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-д оператораар 100 жилийн хугацаатай оруулах хэлэлцээр эхэлсэн. Би ажлын хэсэгт томилогдоод, эрс эсэргүүцсэн. Долоо хоногийн дараа ажлын хэсгээс хассан, сарын дараа эрүү үүсгэж хорьсон. Хоёр сарын дараа "Шинхау Энержи" компанид 99 жилийн хугацаатай оператор оруулж Тавантолгойн ордыг өгөх гэрээ бүхий тогтоол УИХ-д орсон. Энэ бүхэн анхнаасаа Тавантолгойн ордод эзэн суух гэсэн бүлэглэлүүдийн үйл ажиллагаа явж, биднийг хэлмэгдүүлсэн.

Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-Боломжтой бол ямар бүлэглэл, хэн оролцоотой талаар ярьж болох уу?

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь:

-Ер нь бол тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар Тавантолгойн ордыг хамтарсан консорциумд шилжүүлэх урт хугацаатайгаар ашиглуулах яриа хэлэлцээрийг эрчимтэй явуулсан. Илүү нарийн зүйлийг яримааргүй байна.

Б.Ганхуягийг шүүхийн шийдвэрийн дагуу сонсголд оролцуулсангүй

Нүүрсний сонсголд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг гэрчээр ирэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ. Түүний хүсэлтэд "Б.Ганхуяг миний бие өөрийн биеэр сонсголд орох хүсэлтийг дамжуулж байна. Би одоо Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх дээр таны сонсголд оролцуулах хариуг хүлээгээд сууж байна" гэсэн бичгийн түүний эгч хүлээлгэж өгөв.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг гэрчээр дуудсан. Энэ хүн оролцъё гэж хүсэлтээ тавьж байгаа боловч шүүхийн шийдвэртэй учир оролцох боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн байна. Давсгүй хоол амтгүй гэдэг шиг Б.Ганхуяг байхгүй бол энэ сонсгол үр дүнгүй шүү. Оролцуулах чиглэлээр нь түр хороо ажиллах ёстой. “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой ялангуяа хамгийн том хулгай оффтэйк гэрээтэй холбоотой асуудал ярих үед Б.Ганхуяг шиг Х.Баттулга, Голомтын Баясгалан гэх мэт нөхөд ирэхгүй байх вий дээ. Хилийн хоригийг нь тавих хэрэгтэй.

Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-Түр хороо хуралдаж, эхний сонсголд 178 хүнийг гэрчээр дуудах тогтоол гаргасан. Уг нэрс дотор Б.Ганхуяг захирлын нэр бий. Түр хорооны тогтоолыг шүүх, прокурорын байгууллагуудад хүргүүлсэн. Прокурорын байгууллагаас энэ асуудлаар шүүхийн шийдвэрийн дагуу цагдан хоригдож байгаа гэсэн хариу ирсэн. Үндсэн хуульд зааснаар шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Шүүн таслах ажиллагаанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, иргэн хэнбугай ч хөндлөнгөөс оролцохыг хориглосон заалттай. Би шүүхийн шийдвэрийг өөрчилдөг хүн биш. Хэрэв өөрчилбөл би эрүүгийн хариуцлага буюу гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Түвшинжаргал: Газрын тосны үйлдвэр ажиллаж эхэлснээр улсын нийт хэрэгцээний 55 хувийг хангана