Талийгаач Г.Алтанд холбогдох хэргийг ЦАГААТГАЖЭЭ

211

АТГ-аас "Жаст"-ын Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гаднын "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татсан байдаг.
Түүнтэй хамт "Алтжин" группын Ерөнхий захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татан хэргийг нь шүүхэд шилжүүлээд байсан билээ. 
Тэгвэл шүүхээс талийгаач Г.Алтанд холбогдох хэргийг "Хэргийн холбогдогч нас барсан" гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгажээ.
Харин шүүгдэгч Ш.Батхүү Ч.Ганзориг Б.Мөнхжаргал Э.Сүрэн нарыг гэм буруутайд тооцож, шүүж байгаа юм. 
Шүүх хурал найм хоног үргэлжилж, өнөөдөр /2022.11.02/ тав хоногийн завсарлага аваад байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn