Х.НЯМБААТАР: Гэр бүл, хүүхэд хамгааллын зөвлөлийн төсвийг 30 хувь багасгасан

239

 
Чуулганаар гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын хамтарсан багийн талаар хэлэлцэж байна.

       Энэ үеэр Хууль зүй дотоод хэргийн яамны сайд Х.Нямбаатар “Хоёр жилийн турш хамтарсан баг өөр өөрийн засаг захиргааны нэгж дээр гэр бүлийн хүчирхийлэлд өртөж магадгүй айл өрхийн талаар суурь судалгаа, дататай болсон. Бид 2023 онд эдгээр мэдээлэл дээрээ тулгуурлан тэдгээр айл өрхүүдэд сургалт зохион байгуулна. Өөр өөр хэлбэл гэр бүлийн маргаан зөрчлийг заавал дуудлага мэдээллээр зохицуулахаас илүүтэй бид урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх тал дээр ажиллах үндсэн зорилгоо өнөөдрийн чуулганаар тодорхойлж байна. Нэгэнт зөрчил үйлдэгдсэн тохиолдолд үүнийг шүүхээр шийдвэрлэж, зөрчил үйлдсэн этгээдийг зан үйлийг засах сургалтад хамруулах, гэр бүлийг аль болох салгахгүй байх тал дээр анхаарах талаар бид ярилцаж байна. Анх “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” батлахдаа хамтарсан багийн үүргийг зааж өгснөөс биш санхүүгийн асуудлыг нь шийдэж өгөөгүй. Цаашид энийг шийдэх ёстой гэх агуулгыг өнөөдөр ярилцаж байна. Гэр хүүхэд хамгааллын зөвлөлийн төсвийг  ирэх онд 30 хувь багасгасан” гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn