МУГТ Д.Отгонжаргал ДАШТ-ий хошой мөнгөн медальтай болов

358
"Белград-2023" ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 50кг-ын жинд манай улаас ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт МУГТ Д.Отгонжаргал өрсөлдсөн юм. Тэрбээр өчигдөр Дэлхийн аваргын хүрэл медальт Туркийн Эвин Демирханыг 8:3 оноогоор, Европын аваргын хошой хүрэл медальт Беларусийн Ксения Станкевичийг 12:1 оноогоор, олимпын хүрэл, Дэлхийн аваргын 2 мөнгө, 1 хүрэл медальт АНУ-ын Сара Хилдебрандтыг 7:5 оноогоор тус тус ялж финалд шалгарсан билээ.

Харин манай тамирчин дөнгөж сая алтан медалийн төлөө Япон улсын тамирчин олимпын аварга, дэлхийн 3 удаагийн аварга Юи Сүсакид 10:0 оноогоор цэвэр ялагдсан ч, МУГТ Д.Отгонжаргал дэлхийн аваргын хошой мөнгөн медальтай болж, олимпын эрхээ авч чадлаа.
"Белград-2023" чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 5 дахь өдөр эмэгтэйчүүдийн 50кг-ын жингийн финалын барилдаанууд болж ийнхүү өндөрлөлөө.

Эмэгтэй 50кг жингийн медальт байрт:
1. Юи Сүсаки /Япон/
2. Долгоржавын Отгонжаргал /Монгол/
3. Сара Хилдебрандт /АНУ/
3. Фен Зики /БНХАУ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn