Дубай шоколад идэх нь аюултай үр дагавартай болохыг тогтоожээ

Дубайн шоколад зах зээлд эрэлт ихтэй болсонтой холбогдуулан хуурамч бүтээгдэхүүн олноор гарсан нь аюултай үр дагавар дагуулж болзошгүй гэж The Daily Mail-д бичжээ.
Штутгартын Хими, мал эмнэлгийн улсын газрын мэргэжилтнүүд Арабын Нэгдсэн Эмирт Улс, Туркт үйлдвэрлэсэн Дубайн шоколадыг шинжилжээ.
Найман дээжээс зургаад нь дал модны тос боловсруулахад үүсдэг 3-MCPD бодис хүний эрүүл мэндэд аюултай хэмжээнд агуулагдаж байжээ.
Эл бодис нь хорт хавдар үүсгэх аюултай. Зарим дээжид мөн хорт хавдар үүсгэгч афлатоксин болон глицидол бодис илэрчээ.