Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

15

Ромын пап Францис 2025 оны дөрөвдүгээр сарын 21-нд 88 насандаа таалал төгссөн тухай Ватиканаас албан ёсоор мэдээллээ. Түүнийг энэ өдрийн өглөөний 07:35 цагт амьсгалын замын хүндрэлээс болж нас барсан гэжээ. 
Пап Францис нь Латин Америкаас сонгогдсон анхны пап бөгөөд 2013 онд Ромын католик сүмийн тэргүүнээр сонгогдсон. 
Пап Францис 2023 оны есдүгээр сард Монгол Улсад анх удаа албан ёсоор айлчилсан. Энэхүү айлчлал нь Монголын католик шашны түүхэнд чухал ач холбогдолтой бөгөөд дэлхийн 2 тэрбум гаруй католик шашинтнуудын анхаарлыг Монголд хандуулсан. 
Түүнийг нас барсантай холбогдуулан дэлхий даяар гүн эмгэнэл илэрхийлж, түүний хийсэн шинэчлэл, хүмүүнлэгийн үйлсийг хүндэтгэж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn