БНХАУ-тай эрчим хүчний томоохон эх үүсвэр, усан цахилгаан станцын хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ

597

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ. Тэрээр хоёр улсын найрсаг хамтын ажиллагаа, ард түмний найрамдал тасралтгүй хөгжиж, эдийн засгийн хамтын ажиллагаа түүний дотор эрчим хүчний салбарт нягт хамтран ажиллаж байгааг онцлон тэмдэглэв.
 
 
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хоёр орны  хамтын ажиллагааны хүрээнд  эрчим хүчний салбар томоохон байр суурь эзлэдэгт талархал илэрхийлж, цаашид эрчим хүчний томоохон эх үүсвэр, шугам сүлжээний төслүүд болон усан цахилгаан станцын  хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn