“Samsung” шинэ үеийн технологид $205 тэрбумыг зарцуулж, ирэх 3 жилд 40 мянган ажилтан авна
“Samsung” групп 205 тэрбум ам.долларын төлөвлөгөөгөө танилцуулж, ирэх гурван жилд гэхэд 40 мянган шинэ ажилтан авахаа мэдэгдлээ.
Төсвийг харилцаа холбоо, робот зэрэг шинэ үеийн технологийн салбарт зарцуулах юм байна. Дээрх төлөвлөгөөнд өмнө нь танилцуулсан 2030 он хүртэл хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд 151 тэрбум ам.доллар зарцуулах төлөвлөгөө багтжээ.
Энэхүү мэдэгдлийг “Samsung”-ийн өв залгамжлагч И Жэ Ён шоронгоос гарснаас хэдхэн хоногийн дараа хийж байгаа юм.