Төрийн байгууллагын нэр барьж залилан хийсэн этгээдийг шалгаж байна

38

Сар шинийн баяр дөхсөнтэй холбогдуулан "нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ярьж байна" хэмээн 9898.... дугаарын утаснаас иргэн, аж ахуйн нэгжүүд рүү залгаж, залилан мөнгө авчээ.
Тодруулбал, “Танай байгууллагатай холбоотой гомдол, мэдээлэл ирсэн бид хэвлэл мэдээллийн байгууллагатай очиж шалгалт хийнэ. Хэрвээ мөнгө шилжүүлбэл шалгалт хийхгүй байж болно” гэх зэргээр иргэн, аж ахуйн нэгжүүдийг залилж, мөнгө авсан тохиолдол гарсан байна. Уг асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулж байна. 
Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас сар шинийн баяр, эх үрсийн баяр, наадам, хичээлийн шинэ жилийн бэлтгэл, шинэ жилийн баярыг тохиолдуулан төлөвлөгөөт хянал, шалгалтыг зохион байгуулдаг. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийхдээ урьдчилан мэдэгддэггүй бөгөөд улсын (ахлах) байцаагчид газар дээр нь очиж шалгалтын удирдамж, ажлын үнэмлэх зэргийг танилцуулсны дараа шалгадаг. Ингэхдээ бэлэн мөнгө болон хувь дансаар мөнгө шилжүүлэн авч торгууль шийтгэл оногдуулдаггүй болохыг аж ахуйн нэгж, иргэдэд анхааруулж байна.
Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд руу дээрх дугаараас залгах мөн энэ төрлийн дуудлага мэдээлэл ирвэл цагдаагийн байгууллагын 102 дугаарын утас руу холбогдох боломжтой юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn