ГАМШГИЙН ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛАХ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖЛЭЭ

676
ГАМШГИЙН ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛАХ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖЛЭЭ Аймгийн Онцгой комиссын гуравдугаар хуралдаан өнөөдөр /2020.02.12/ боллоо. Аймгийн хэмжээнд шинэ коронавируст халдварын 11 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс10 хүний шинжилгээний хариу үгүйсгэгдсэн бөгөөд 1 хүний сорьцыг ХӨСҮТ-рүү илгээгээд байна. Монгол Улсын Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу гадаад улсаас иргэдээ татан авах үйл ажиллагааны хүрээнд Замын-Үүд дэх авто замын боомтоор 2462 зорчигч, Монгол улс руу нэвтэрч, 653 зорчигч гарч, Төмөр замын боомтоор 1620 зорчигч Монгол улс руу нэвтэрч, 955 иргэн БНХАУ-руу гарсан байна. Өнөөдрийн хуралдаанаар доорх шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд: - Бээжин-Улаанбаатар-Москва, Улаанбаатар-Хөх хот, Улаанбаатар-Эрээн чиглэлийн суудлын галт тэрэгний тоог 2-оос илүүгүй байлгах саналыг улсын Онцгой комисст хүргүүлэх, - Оёдлын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй, иргэдтэй хамтран ажиллаж, амны хаалт оёх, - Босоо тэнхлэгийн автозамаар зорчих автомашинуудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, - Гамшгийн эрсдэл өндөртэй зарим сумдын хогийн цэг болон ахуйн ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийх, - Караоке, баар цэнгээний газрууд болон шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа сүм, хийдийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох, - Иргэдийг коронавирусээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран зохион байгуулах, - Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаар үйлчлүүлж буй иргэдэд амны хаалтаа зүүж үйлчлүүлэх шаардлагыг тавих, - Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх Улсын онцгой комиссийн шийдвэрийг дагаж мөрдөх шийдвэрийг гаргалаа. - Мөн гамшгийн аюул үүсч болзошгүй байдалтай холбогдуулан Дорноговь аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр боллоо.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn