Морингийн даваанд 10 га газарт Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэрийг 2026-2028 онд барина

Нийслэлийн хэмжээнд гурван төвлөрсөн хогийн цэгт нийлүүлж буй нийт хог хаягдлын 11.4 хувийг дахин боловсруулж, 88.6 хувийг булж устгаж байна.
Тус үйлдвэр нь хоногт 1500 тонн хог шатааж, 35 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж өөрийн болон хогны үйлдвэр технологийн паркийн хэрэгцээг хангах хүчин чадалтай.
- Тус үйлдвэр баригдсанаар 2040 он гэхэд Улаанбаатар хотын нийт хог хаягдлын 50 хувь болох дахивар нөөцийг дахин боловсруулалтад оруулж, дахин боловсруулах боломжгүй 42 хувийг нь шатааж устган эрчим хүч гаргана.
- Гэр хорооллын 2333 өрхийг цахилгаанаар хангаж, агаарт үүссэн 106.1 мянган тонн нүүрс хүчлийн хийг бууруулна.
- Агаар, хөрс, усны бохирдлыг бууруулж, тэдгээр бохирдлоос үүсэх өвчлөлийн тоо багасна.
- Хог булшлах газрыг нөхөн сэргээнэ.
- Шинэ ажлын байр бий болно.
- Хог хаягдлын цэгийг цөөлөх замаар хогноос үүсэх хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна.
