Малчдын хүүхэд сургуульд сурахын тулд амьдрах орчноо бүхэлд нь өөрчилж байна гэв

8

Малчин өрхийн зургаан настай хүүхдийн сургуульд суралцах бэлэн байдал, амьдралын хэв мая­гийн ха­рилцан хамаарал, уялдаа холбоог илрүү­лэх зо­рилго бүхий төслийг Монгол Улсын боловсролын их сур­гуулийнхан хэрэгжүүлжээ. Үүний хүрээнд “Мал­чин өрхийн амьдралын хэв маяг ба эцэг, эхчүү­дийн орол­цоо, хандлага” судалгаа явуулж, Өвөрхан­гай, Дор­ноговь, Сүх­баатар аймгийн есөн сумын 255 эцэг, эхийг хамруулсан байна. Эл судалгаагаар малчдын 6-7 нас­тай хүүхдийн амьдарч буй орчин, нөхцөлийг ээж­тэйгээ хамт суурин газарт шилжин суурьшсан, тө­рөл садан, ах, эгч, эсвэл эмээ, өвөөтэйгөө болон до­туур байранд амь­дардаг гэсэн гурван бүлгээр ан­гил­жээ. Ээжүүд нь хүүхдээ даган суурин газарт амь­дарч байгаа нь гэр бүл тусдаа байх, мал аж ахуйн уламжлалт хэв маягаас хөндийрөх эрсдэл дагуулж буйг судалгаанд дурдсан байна. Мөн өрхийн орлого хуваагдаж, гэрээ сахиж үлдсэн эрчүүд хоол ундаа анхаарахгүй, эрүүл мэндээ гаргуунд гаргахын зэ­рэг­цээ сардаа 1-2 удаа л эхнэр, хүү­хэдтэйгээ уул­заж буйг анхаа­рах ёстой гэв. Иймд мал­чин өрхийн хүүх­дэд зориул­сан сургуулийн өмнөх бэлтгэл ангийн хө­төлбө­рийг сум бүрд нэвтрүүлэх, до­туур байранд сэт­гэл зүйн хө­төл­бөр хэрэгжүүлэх, тус­гай автобусаар тээ­вэрлэх, ээ­жүү­дэд зориулсан “Гэ­­ рийн сурган хү­мүү­жүү­лэг­чийн бо­гино сургалт” эцэг, эхийн орол­цооны цахим плат­фор­м хөгжүүлэх шаард­­ ла­га­тайг төслийн багийн­хан зөвлөв.
Тус сургуулийн Боловсрол судлалын сур­гуу­лийн Сэтгэл судлалын тэнхимийн ахлах багш, док­тор Э.Ок­тя­брь­жаргал “Суурин газрын хүүх­дэд цэ­цэр­лэ­­ гээс сур­гуульд шилжих орчны өөрчлөлт яваг­ддаг бол мал­чин айлын хүүхдийн хувьд амьд­рах ор­чин нь бү­хэл­дээ өөрчлөгдөж байна. Сур­гуульд су­рал­ца­хын тулд орон нутгаас сумын төв рүү шил­жиж, за­рим то­­ хиол­долд дотуур байр, тө­рөл садны­хаа гэрт амьд­рах шаардлага гардаг. Цааш­даа сургууль­даа явах со­нир­­ холтой, айдас­гүй, итгэлтэй суралцах суурь нь зур­гаан насанд та­вигд­даг. Гэтэл малчдын энэ насны хүүх­дэд тул­гарч буй маш олон асуудал бий” гэв. Су­дал­гааны үр дүн, тулгамдаж буй асуу­дал, цаашдын ший­дэл, бодлогын санал, зөвлөмж боловс­руулж, Зас­гийн газар, холбогдох байгууллагад хүргүүлэх аж.
Ч.Цэлмэг
https://www.unuudur.mn/a/279053
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn