Багануур дүүрэгт нэмж 2 тохиолдол бүртгэгджээ
Багануур дүүрэгт нэмж 2 тохиолдол бүртгэгджээ. Багануур дүүргийн эрүүл мэндийн шуурхай штабаас энэ талаар мэдээлэл өгөв.
"Хоёрдугаар сарын 13-нд "Амгалан амаржих" газартай 2 тохиолдол бүртгэгдсэн талаар бид мэдээлж байсан. Тиймээс ойрын хавьтал болон тухайн иргэдийн байрыг тусгаарлаад байсан. Улмаар ойрын хавьтлын буюу хөрш 2 иргэнээс нь халдвар илрээд байна. Шинжилгээг ХӨСҮТ-д хүргүүлээд байсан бол дөнгөж сая албан ёсоор батлагдсан гэж мэдээллээ.
Ингээд тус дүүрэгт батлагдсан тохиолдол 5 болж байна" гэлээ.