МАН-ын Удирдах Зөвлөл Д.Сарангэрэлийг УИХ-ын дэд дарга болгохыг дэмжихгүй

337

9-р сарын 27-нд Монгол Улсын Ерөнхий сайдаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг  хүний эрх, эрх чөлөөнд харшилсан "улны айлууд" гэх үг хэллэг хэрэглэж, төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд түүнийг сайдын үүрэгт ажлаас нь огцруулсан билээ. Түүний оронд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Төмөрбаатарын Аюурсайханыг томиллсон юм.
 Ингэснээр Т.Аюурсайханы оронд УИХ-ын дэд даргаар хэнийг сонгох вэ? гэсэн асуудал УИХ дахь МАН-ын гишүүдийн дунд өрнөөд байна.
 
Хачирхалтай нь огцорсон сайд Д.Сарангэрэлийг УИХ-ын дэд дарга болгох санал яригджээ. Учир нь тэрээр МАН-ын парламентын асуудал хариуцсан орон тооны бус нарийн бичгийн даргаар ажилладаг юм байна. Гэвч Д.Сарангэрэлийг УИХ-ын дэд дарга болгох саналыг МАН-ын удирдлага дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн аж.
 
С.Сарнай
https://www.sonin.mn/news/peconomy/133526
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn