Хос бөхт тэмээний 30 гаруй хувь нь Монголд байдаг

178
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 2024 оныг Олон улсын тэмээн овогтын жилээр зарлаад байна. Тэмээн овогт амьтад нь дэлхийн 90 гаруй улс орны олон сая өрхийн амьжиргааны тулгуур, соёл, өвийн салшгүй хэсэг болсоор ирсэн тул тэмээн овогт амьтдыг энэ жил онцлохоор шийдвэрлэснийгНҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужауг үйл ажиллагааны Монгол Улс дахь нээлт дээр онцлон хэлсэн юм.
Тэмээн овогт: хос бөхт болон ганц бөхт тэмээ, түүнчлэн альпака, гуанако, лам гөрөөс, викунья зэрэг амьтад ордог байна. Эдгээр нь улс орны хүнсний аюулгүй байдал, шим тэжээл, эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулдаг, дэлхийн өнцөг бүрд соёл, нийгмийн чухал ач холбогдолтой амьтанд тооцогддог аж. Манай улс  жилд 2.3 мянган тонн тэмээний ноос, 12 мянган тонн ингэний сүү авч байна.
Үүнээс хос бөхт тэмээ нь дэлхийн 13 оронд нутагшиж, нийт тоо толгойн 30 гаруй хувь нь Монгол Улсын нутагт байдаг. Манай улс жилд 2.3 мянган тонн тэмээний ноос, ингэний 12 мянган тонн сүү авч байгааг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Ингэний сүү нь хүн амын эрүүл мэндэд ашиг тустай, олон төрлийн амин дэм агуулдаг, сүрье, шар өвчин, харшил, чихрийн шижин, астма зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустайг судлаачид хэлж байна.

Олон улсын тэмээн овогтынжилийг тохиолдуулан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага тэмээний нийгэм, эдийн засгийн ач холбогдол, тэмээчдийн аж амьдрал, тэмээний гаралтай бүтээгдэхүүн, ингэний сүүний талаарх олон нийтийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, энэ чиглэлийн судалгаа, шинжилгээг дэмжих, хөрөнгө оруулах зорилгоор 2024 оны турш олон төрлийн үйл ажиллагаа явуулж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn