GUYUK metaverse дээр SocialPay Junior аппликэйшний эвент эхэллээ

30


Голомт банк технологийн шинэ шийдлийг ашиглаж, бүхий л орчин нөхцөл, суваг, платформоор дамжуулан харилцагчдад үйлчилгээгээ хүртээмжтэй хүргэх зорилгынхоо хүрээнд GUYUK Metaverse дээр өөрийн виртуал салбараа нээгээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд GUYUK Metaverse-ийн хэрэглэгчдэд Голомт банкны виртуал салбараар үйлчлүүлэн манай бүтээгдэхүүн, үйлчилгээний заавар, зөвлөгөөтэй танилцах, мэдээлэл авах, бүтээгдэхүүний хүсэлт явуулахаас гадна сонирхолтой сургалт, хэлэлцүүлэгт орох, санхүүтэй холбоотой тоглоом тоглож, мэдлэг мэдээллээ сорин, төрөл бүрийн урамшуулалд хамрагдах боломжийг олгосоор ирсэн. Үүнээс гадна хэдхэн сарын өмнө SocialPay 3.0 аппликэйшний нээлтийг тохиолдуулан тус платформ дээр виртуал эвентийг 1 сарын турш зохион байгуулж, төрөл бүрийн тэмцээн уралдаан, шагнал, бэлгүүдээр харилцагчдаа урамшуулж байсан.

Харин энэ удаа Голомт банкнаас шинээр хэрэглээнд нэвтрүүлээд буй хүүхэд, багачуудын дижитал хэтэвч SocialPay Junior аппликэйшнд зориулсан виртуал эвентийг Metaverse орчинд эхлүүлэх гэж байна. Энэ хүрээнд та 2024.04.15-2024.05.03-ныг дуустал GUYUK Metaverse дэх Голомт банкны салбараар зочилж, бидний бэлдсэн хөтөлбөрт хамрагдан, тэмцээнд оролцсоноор төрөл бүрийн шагнал, урамшуулал хожих ба тэмцээнд оролцох бүрдээ оноо цуглуулж, урамшууллын купон бэлгэнд авах боломжтой.
Виртуал эвентийн хөтөлбөр нь дараах 2 үе шаттай байна. Үүнд:  
1-р үе: Голомт банкны “Дижитал зээл”-ийн бүтээгдэхүүнтэй холбоотой даалгавар биелүүлэх бөгөөд хамгийн түрүүнд амжилттай биелүүлсэн 18 хүн UBCab-аар хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхийн эзэн болно.
·         Дижитал зээл Puzzle: 04.15-04.17
2-р үе: Оролцогчид тоглоом бүрд өгөгдсөн даалгаврыг биелүүлэн оноо цуглуулах ба цуглуулсан оноогоороо хамтрагч байгууллагуудын урамшууллын купоноос авах боломжтой. Шагналын купоныг Guyuk платформд холбосон таны и-мэйл хаягт илгээх тул та зөв и-мэйл хаяг холбосон эсэхээ заавал шалгаарай. 
·         Junior Quiz: 04.20-04.22
·         Junior Puzzle: 04:23-04:26
·         Карт шидэх: 04:27-04:30
·         Алмаз олох: 05:01-05:03
undefined
Хамгийн чухал нь та виртуал эвентэд оролцож, зарим даалгаврыг биелүүлэхэд 7-18 насны хүүхэд, багачуудад зориулсан SocialPay Junior аппликэйшнийг заавал хэрэглэх шаардлагатай бөгөөд хэрвээ та өөрөө насанд хүрсэн бол 18-аас доош насны дүүдээ эсвэл хүүхдэдээ бүртгэл үүсгээд оролцох боломжтой. Мөн GUYUK Metaverse болон SocialPay Junior-т бүртгэлтэй утасны дугаар тань заавал ижил байх ёстойг анхаарна уу.
Тэмцээн тус бүрийн эхлэх цаг, шагнал болон бусад холбоотой мэдээллийг SocialPay болон GUYUK Metaverse фэйсбүүк хуудсаар цаг тухай бүрд нь хүргэх тул SocialPay Junior-ийн виртуал эвентэд оролцохыг хүссэн хүмүүс дээрх 2 хуудсыг дагаж мэдээллээ цаг алдалгүй аваарай.
QR-ийг уншуулан SocialPay Junior аппликэйшнийг гар утсандаа татаж аваад хүүхэд багачуудын санхүүгийн хэрэглээ дижитал хэтэвчид нэгдэх боломжтой бөгөөд SocialPay Junior аппликэйшний анхны хэрэглэгчдийг энэ оныг дуустал тасралтгүй үргэлжлэх урамшуулал, хөнгөлөлтүүд хүлээж байна.
undefined

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn