Ахмад уурхайчид спортын аваргаа тодрууллаа
![](http://nutag.mn/uploads/posts/2022-09/medium/1663904766_307702987_1487226411723665_1648819131115360948_n.jpg)
Багануурын уурхайн хөгжил дэвшилд залуу насны хөдөлмөр зүтгэлээ зориулж, улс эх орныхоо гал голомтыг бадраах ариун үйлст хүчин зүтгэж явсан 490 гаруй ахмад уурхайчин Багануур ХК-ийн ахмадын харъяалалд бий. Компанийн захиргаанаас жил бүр Олон улсын ахмадын баярын өдөр ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай хэдий ч сүүлийн 2 жил дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас уг арга хэмжээ завсардаад байсан юм. Харин энэ жил уламжлал ёсоор ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэхээр төлөвлөснөөс гадна спортын 5 төрөлт тэмцээн зохион байгууллаа. Тэмцээн өчигдөр буюу 2022.09.22-ны өдөр Уурхайчин спорт цогцолборт болж, 70 гаруй ахмад уурхайчин оролцож нэг өдрийг идэвхитэй дасгал хөдөлгөөн хийж өнгөрүүллээ.
Ширээний теннис /эрэгтэй/
1-р байранд П.Эрдэнэчулуун
2-р байранд З.Манжилжав
3-р байранд Б.Баярсайхан
Ширээний теннис /эмэгтэй/
1-р байранд М.Баясгалан
2-р байранд Б.Эрдэнэцэцэг
3-р байранд Л.Отгонцэцэг
Ширээний теннис /холимог хос/
1-р байранд З.Манжилжав, Б.Хэрлэнчимэг
2-р байнд Ш.Бадамсүрэн, М.Баясгалан
3-р байранд П.Эрдэнэчулуун, Б.Эрдэнэцэцэг
Шатар /эрэгтэй/
1-р байранд Д.Зоригт
2-р байранд Я.Мөнхжаргал
3-р байранд Ц.Батчулуун
Шатар /эмэгтэй/
1-р байранд Д.Дархансүрэн
2-р байранд Л.Эрдэнэтогтох
3-р байранд М.Энхээ
Гар бөмбөг /эрэгтэй/
1-р байранд Г.Отгонпүрэв ахлагчтай Уурхайчин баг
2-р байранд Х.Цогтсайхан ахлагчтай Илч баг
3-р байранд Б.Эрдэнэбат ахлагчтай Дайчид баг
Гар бөмбөг /эмэгтэй/
1-р байранд С.Эрдэнэсувд ахлагчтай НБАХ баг
2-р байранд Б.Хэрлэнчимэг ахлагчтай 80,90-д оны шигшээ баг
3-р байранд Б.Ганчимэг ахлагчтай Ахмадын золбоо баг
Дартс
1-р байранд Ө.Даваажав ахлагчтай Нөхөрлөл баг
2-р байранд С.Буяннэмэх ахлагчтай ҮБА баг
3-р байранд Л.Наранцэцэг ахлагчтай ТАМАХ баг
Шагайн харваа
1-р байранд Х.Баярмагнай ахлагчтай баг
2-р байранд С.Буяннэмэх ахлагчтай баг
3-р байранд Н.Эрдэнэбат ахлагчтай баг тус тус шалгарч байр эзэллээ.
Ахмадын баяр угтсан спортын тэмцээний шилдгүүдийн шагналыг Багануур ХК-ийн ҮЭД захирал Н.Базарсүрэн, ЗХНУХ-ийн дарга Б.Батболд нар гардуулж баяр хүргэлээ. Мөн энэхүү спортын арга хэмжээг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах болсныг мэдэгдэж ахмадуудаа өшөө олуулаа ирж тэмцээн уралдаанд идэвхитэй оролцохыг уриаллаа.