Багануурт жилд 1.8 сая тонн нүүрс боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ

13


Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар “Багануур нүүрс-химийн үйлдвэр” ХХК-ийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран байгуулах асуудлыг хэлэлцлээ.

Төлөвлөж буй нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс, 82 мянган тонн давирхай үйлдвэрлэх хүчин чадалтай байна. Мөн нүүрс боловсруулах явцад ялгарах хийг ашиглан 26 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, төвийн эрчим хүчний нэгдсэн системд нийлүүлэхээр төлөвлөжээ.

Төслийг хэрэгжүүлснээр гэр хорооллын айл өрхүүдийг дотоодод үйлдвэрлэсэн хагас коксон түлшээр хангаж, агаарын бохирдлыг бууруулах зорилготой. Үйлдвэр ашиглалтад орсноор гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол 50–60 хувиар буурч, түлшний өртөг 50–70 хувиар багасах боломжтой гэж тооцоолжээ. Мөн 440 ажлын байр бий болгохоор төлөвлөсөн байна.

Төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах ажлыг арваннэгдүгээр сард багтаан дуусгахыг нийслэлийн Засаг дарга үүрэг болгожээ.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn