Ургац хураалт 87 хувьтай үргэлжилж байна гэв

13

Улсын хэмжээнд 2026 онд 369.7 мянган га-д үр тариа, үүнээс 317.9 мянган га-д улаанбуудай, 12.8 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 94.1 мянган га-д малын тэжээл, 90.4 мянган га-д тосны ургамал нийтдээ 580.4 мянган га талбайд тариалалт хийсэн гэж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв.
Ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай мөн 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарчээ.
Ургац хураалт 2026 оны аравдугаар сарын 19-ний өдрийн байдлаар 303.2 мянган га-талбайгаас 509.2 мянган тонн үр тариа, 12.8 мянган га-гаас 169.1 мянган тонн төмс, 11.9 мянган га-гаас 177.6 мянган тонн хүнсний ногоо, малын тэжээл 67.7 мянган га-аас 189.0 мянган тонн, тосны ургамал 47.5 мянган га-аас 30.8 мянган тонн ургац тус тус хураан аваад байгаа аж.
Газар тариалангийн бүс нутгуудаар аравдугаар сарын 15-16 өдрүүдэд  орсон хур тунадас болон нойтон цасны улмаас үр тарианы 64 мянган га, малын тэжээл 27 мянган га, тосны ургамал 43 мянган га талбайн хураалтын ажил түр зогсчээ.
Аймаг, сумуудад ургац хураалтын тооцоо нийлүүлэх ажил хийгдэж байгаа бөгөөд ургац хураалтын урьдчилсан дүн аравдугаар сарын 30-ны өдөр гарна. Мөн хүнсний улаанбуудайн нөөц бүрдүүлэлтийн тухайд намрын ургацаас “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн долоон салбар агуулахад 427 тариаланч иргэн, аж ахуйн нэгжээс нийт 106 тонн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайг хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар олон нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулж нөөц бүрдүүлээд байна гэж яамнаас мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn