Украинын ерөнхийлөгч Их Британид айлчиллаа

319


Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский Их Британи улсад айлчиллаа. Украинд хурцадмал байдал үүсээд буй цаг үед Зеленский Британид айлчилж, тус улсын ерөнхий сайд Риши Сунак, хаан Чарльзтай уулзсан нь гэнэтийн үйл явдал байв. Тэрбээр өчигдөр Их Британид сургуулилт хийж буй Украинийн  зэвсэгт хүчний 10 мянган гаруй албан хаагчтай уулзаж, Британийн төрийн ордноор зочилжээ. Энэ удаагийн айлчлал Украинд хурцадмал байдал үүссэнээс хойших Зеленскийн анхны гадаадын айлчлал гэдгээрээ онцлог.
Айлчлалын үеэр Их Британийн Засгийн газар Украины Зэвсэгт хүчний сургуулилтийг далайд болон агаараар хийх бололцоог олгож, цар хүрээг нь улам өргөжүүлэхээр төлөвлөж байгааг Риши Сунак зарласан байна. Энэ талаар Сунак “Украинын ерөнхийлөгч Владимир Зеленскийн манай улсад хийсэн айлчлал нь тус улсын эр зориг, тэмцэл, зүтгэл болоод манай хоёр орны бат бөх харилцааны нотолгоо юм” гэж “Aljazeera”-д ярьжээ.
Риши Сунак аравдугаар сард ерөнхий сайд болохоос өмнөх ерөнхий сайд болох Борис Жонсонтой ч Зеленский сайн харилцаатай байсан билээ. Тиймээс ч Их Британи улс Украин улсад 2.5 тэрбум ам.долларын өртөг бүхий зэвсэг болон бусад шаардлага хэрэгслийг илгээгээд байна. Үүнээс гадна Европын холбооноос Украины ерөнхийлөгчийг Брюссельд айлчлахыг урьжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 33 (7018)
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn