Төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлана
Хэрэглэсэн цахилгааны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, өртэй айл өрх, аж ахуйн нэгжүүдийг төлбөрөө яаралтай төлөхийг "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК анхаарууллаа. Эрчим хүчний салбарын тасралтгүй ажиллагааг хангахын тулд тус компани авлагаа яаралтай бүрэн авах арга хэмжээ авч эхэлжээ. 1 сарын төлбөрөө төлөөгүй бол гэрээнд заасан хугацаанд, 2-оос дээш сарын төлбөрөө төлөөгүй бол хугацаа харгалзахгүйгээр цахилгааныг нь хязгаарлах юм байна.