Р.Эрдэнбүрэн: Бур талдаа хүрдтэй машинаас татгалзана

53

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах талаар ямар арга хэмжээ авахаар төлөвлөж буй талаар өнөөдөр сэтгүүлчид УИХ-ын гишүүн, Хорин минутын хот-Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэнг "байцаажээ". Эрхэм гишүүн сэтгүүлчдийн байцаалтад хэрхэн хариу барьсныг сонирхуулъя 
Р.Эрдэнэбүрэн:
-Түгжрэлийн нэг шалтгаан нь эвдрэлтэй замууд. Нийслэлээс зориг гаргаад замаа засч байгааг дэмжиж байна. Засгийн газрын 100 хоногт сайд нарт хийх ёстой даалгавар бий, надад ч бий. 
Нэгдүгээрт энэ ажлыг судалгаатайгаар эхлүүлэх ёстой. Хоёрдугаарт мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсож байна. Гуравдугаарт бүх зүйлээ тохироод, ялангуяа шийдвэр гаргах түвшиндээ нэг долгион дээр очиж байж аливаа ажлыг зарлаж байя.
Манай албаныхан, мэргэжлийн хүмүүс маань сайн ажиллаж байгаа. Сая бид Хятадын талын мэргэжлийн компанитай уулзаад ирлээ. Түгжрэлийг бууруулахын тулд хоёр, гурван томоохон төслийг яаралтай эхлүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Ойрын хугацаанд хэрэгжүүлэх ажлыг хоёр хуваасан. Нэгдүгээрт, урт хугацаанд хэрэгжүүлэх томоохон төслүүд бий. Мөн хурдан хугацаанд шийдээд түгжрэлийг бууруулахад нөлөөлөхүйц ажлууд бас байна. Жишээ нь, дөрвөн замын уулзваруудыг хоёр түвшний болгох хэлэлцээнүүд хийгдэж байна. Арав орчим уулзварыг яаж хоёр түвшний болгох гэдэг шийдэл яригдаж байна. 
Хоёрдугаарт нийтийн тээврийн автобусаар хязгаарлахгүй, олон жил яригдсан BRT төслөө эхлүүлэх бодолтой байна.  
Дараачийнх эрх зүйн асуудал. Сонгуулийн өмнө батлагдсан Хот, тосгоны тухай хуулийн дагуу олон хоттой болох гэж байгаа тул хуулиа олон нийтэд хүргэх, нэгдсэн ойлголттой болох ажлууд хийгдэнэ. Аль болох буруу рультай машинаас татгалзаж, зөв талдаа рультэй машинд шилжүүлэх шахалтыг хийж эхэлнэ. Импортын татвараар нөлөөлөх, буруу рультай машины импортыг хориглох зэргээр зоригтой арга хэмжээ авч эхлэх хэрэгтэй байна" гэжээ.   
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn