Самар түүж яваад модноос унаж бэртсэн иргэнийг эмнэлэгт хүргэжээ

600


Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Баруун салааны аман дахь “Баян-Уул” амралтын газраас хойд зүгт 1.5 километрт зургаан иргэн самар түүж явсны нэг нь буюу 32 настай, эрэгтэй Д модноос унаж хүнд бэртсэн байна.
Тэднийг уулнаас буулгаж өгөх хүсэлтийг Эмнэлгийн байгууллагаас Онцгой байдлын газарт мэдэгджээ.
Хүсэлтийн дагуу нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Д модноос унаж, хэвлий хэсгээрээ модны мөчирт зоогдон, толгой нь хагарч ухаангүй байсныг дамнуурга ашиглан уулнаас буулгаж нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn