Зуслангийнхаа өвсийг үнэ төлбөргүй хадуулаарай
Зуслангийн иргэд нийслэлийн Байгаль орчны газрын харьяа Зуслангийн товчооны 323780, 93200814 дугаарын утсанд бүртгүүлэн, хашааныхаа өвсийг үнэ төлбөргүй хадуулж болох юм байна. Мөн нийслэлийн ногоон бүсэд амьдарч буй малчид холбогдох боломжтой аж. Энэ сарын 20-ноос эхлэн зуслангийн өвсийг хадаж эхэлсэн бөгөөд захиалга их ирж буй гэнэ. Хашааныхаа өвсийг хадуулах хуваарьт өдөр гэрийн эзэд галын аюулгүй байдлыг ханган, биечлэн хянана. Мөн малчид хадсан өвсөө тухайн өдөр нь зөөж тээвэрлэх шаардлагыг Зуслангийн товчооноос тавьж байгаа аж.