Нийтийн албан тушаалтан А нь "Toyota Lexus RX-450” автомашинаа худалдан авсан 45 сая төгрөгөө нотолж чадаагүй тул улсын орлого болгожээ

Нийтийн албан тушаалтан А нь "Toyota Lexus RX-450” автомашиныг худалдан авсан үнийн дүнгийн 45,000,000 төгрөгийн эх үүсвэрийг хууль ёсны дагуу олсноо үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй байна. Энэ нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь мэдүүлэг гаргагчийн өөрийн тайлбар болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.