МЗХ ”Нийслэл хүүхэн” киноны уран бүтээлчдийг шагналаа

518
 
МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од зөв эерэг үйлсийг уриалагч залуучуудаа холбооныхоо шагналаар шагналаа. Монгол өв соёл уламжлалаас  хол хөндий өссөн хотын хээнцэр  охиныг хэрхэн хөдөөний амьдралд суралцаж байгаа талаар өгүүлдэг “Нийслэл хүүхэн” ОАУСК  залуучуудын сонирхлыг татахын зэрэгцээ, малчин, нүүдэлчин амьдралыг таниулсан уран бүтээл болсон. Тийм учраас тус киноны уран бүтээлчдийг МЗХ-ны шагналаар шагналаа. Үүнд
“Нийслэл хүүхэн” олон ангит киноны “Ажаа”-гийн дүрийг бүтээсэн МУСТА А.ЦЭГМЭД гуайг “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч”цол тэмдгээр Киноны продюссер Ү.Баяржаргал, жүжигчин М.Намуунцэцэг, Р.Сүхболд нарыг “Хөдөлмөрийн алдар” цол тэмдгээр шагналаа.
Мөн энэ цагийн сайн үйлсийн эзэн болж эерэг үйлдлийг түгээж яваа дуучин Нара буюу Нарантуяаг Хөдөлмөрийн алдар медалиар шагналаа. Тэрээр өмнө нь Монголын залуучуудын холбооны “Шилдэг нийгмийн зүтгэлтэн”-ээр шалгарч байсан юм.
Монгол ахуй, өв соёл, уламжлалаа таниулан сурталчилсан сайхан уран бүтээл туурвисан залуучууддаа болон нийгэмд сайн үйлсийг түгээн дэлгэрүүлэгчдээ цаашдых нь ажил, амьдралд өндөр амжилт хүсье.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn