Өрнөдийн ноёрхол 2040 он гэхэд төгсөнө

428

Хоёр зууны турш үргэлжилсэн өрнөдийн ноёрхол 2040 он гэхэд Хятад, Энэтхэгийн ДНБ-ний огцом өсөлтөөр төгсөж магадгүй гэж “Washington Post” сонины тоймч Хенри Олсен бичжээ.
Түүний үзэж буйгаар, өрнөдийн улс орнуудын дэлхий дахинд тогтоосон ноёрхол тэдгээрийн эдийн засгийн чадамжид нь тулгуурлаж байсан. Украинд явуулж буй цэргийн ажиллагаатай холбогдуулан Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан улс орнууд 2000 онд дэлхийн ДНБ-ий 79.4 хувийг үйлдвэрлэсэн. 2020 онд энэ үзүүлэлт 60.4 хувь болж буурчээ.
Харин 2040 он гэхэд Хятад, Энэтхэг хоёр улсын ДНБ нь Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан АНУ тэргүүтэй дэлхийн томоохон найман орны нийт ДНБ-ээс давна. Үүнд Бразил, Мексик, Индонез, Турк зэрэг хөгжиж буй гүрнүүдийг нэмбэл дэлхийн хүчний харьцаа ихээхэн өөрчлөгдөнө. Хэрэв эдгээр өсөж буй хүчний нэг нь өрнөдийн талд хэлбийхгүй л бол энэ байдал хоёр зуун жил үргэлжилсэн өрнөдийн ноёрхлыг төгсгөнө гэж Олсен үзэж байна.
Хятад, Энэтхэгийн эдийн засгийн эрчимтэй хөгжил өрнөдийн орнуудын тавьж буй шаардлагыг биелүүлэн Оросын эсрэг хориг арга хэмжээ авахгүй байх боломж олгож байна. Энэ шалтгаанаар Бээжин, Шинэ Дели хоёр Москвагийн үйлдлийг буруутгасан НҮБ-ын тогтоолын санал хураалтаар түдгэлзсэн гэж тоймч онцолжээ.
Өрнөд хоёр зууны турш дэлхийд ноёрхсон. Хэрэв бид нөхцөл байдалд дасан зохицож, ирээдүйдээ бэлдэхгүй бол Орост барьж буй хамтын хариу арга хэмжээ өрнөдийн хувьд “хунгийн дуу” буюу зул бөхөхийнхөө өмнө бадмалдгийн ижил хувь заяа хүлээж байна гэж тоймч дүгнэжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn