Чилид онгоц сүйрч, нэг эмэгтэй амьд үлджээ

207

Чили улсын Моча арлын орчимд жижиг оврын онгоц сүйрчээ. Сүйрэл болох үед онгоцонд нисгэгч болон дөрвөн зорчигч байсан гэж Ройтерс агентлаг мэдээлсэн байна. 
 
"Онгоц цаг агаарын нөхцөл тааламжтай байхад 14:21 цагт хөөрсөн, хөөрснийхөө дараахан арлаас 150 метр зайд усанд унасан. Харамсалтай нь дөрвөн хүн амиа алдлаа. Нэг хүн амьд гарсан ч бийн байдал нь нэн хүнд, эмнэлэгт хүргэгдсэн" хэмээн Чили улсын Иргэний агаарын тээврийн газар мэдээлжээ. Ослоос амьд гарсан хүн нь эмэгтэй бөгөөд тэрбээр эрэг хүртэл сэлж, улмаар эрэг дээр түүнийг хүмүүс олсон байна.
 
Эрэг рүү сэлж хүрсэн эмэгтэйд арал дээр эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, улмаар эх газар руу хүргэжээ.Одоо холбогдох албаныхан онгоц сүйрсэн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж. 
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/549027
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn