У.Тамир: Хээр азарга маань түрүү магнай хүртсэнд туйлын баяртай байна

181

Улаанбаатар /МОНЦАМЭ/.
Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадамд хурдалсан хүлгүүдийн торгон жолоог Их баяр наадмын төв талбайд өргөн, цолыг дуудлаа.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаанд хээр азаргаа түрүү магнайд хурдлуулан уясан Аймгийн алдарт уяач У.Тамирын сэтгэгдлийг сонслоо.
-Сайхан наадаж байна уу? Энэ жилийн хурдан азарганы уралдаанд хурдан хүлгээ түрүү магнайд хүргэж уясан танд баяр хүргэе.
-Баярлалаа. Сайхан наадаж байна. Үндэсний их баяр наадамдаа 8 дахь жилдээ бие даан хурдан хүлгүүдээ уяж наадаж байна. Жилээс жилд зохион байгуулалт чамбайрч байна гэж үзэж байгаа. Урьд урьдын жилүүдэд янз бүрийн маргаан, гомдол гарах тохиолдол байсан, энэ жил арай илүү болсон. Нар, хур тэгш сайхан байгаа учраас уралдааны зам харгуй асуудалгүй байна. Өнгөрсөн жил “Их хурд” уралдаанд морио айрагдуулсан. Мөн Төв аймгийн наадмаас түрүү авсан. Энэ жил хээр азарга маань Төрийн их баяр наадамд түрүү магнай болж хурдалсанд туйлын их баяртай байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn