Д.Трамп БНН-ын мэтгэлцээнд оролцохгүй гэдгээ мэдэгджээ

213


АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах Бүгд Найрамдах намын /БНН/ дотоод мэтгэлцээнд оролцохгүй гэдгээ ням гарагт батлан мэдэгджээ.
 
Түүний хэлснээр, намын сунгаанд өрсөлдөж буй бусад нэр дэвшигчидтэй харьцуулахад өөрийнх нь нэр хүндийн үзүүлэлтүүд маш өндөр байгааг сүүлд явуулсан санал асуулгын дүн харуулсан байна. “Миний хэн болохыг, Ерөнхийлөгчийн албан тушаалыг хэрхэн амжилттай хашсаныг маань олон нийт сайн мэднэ” гэж өдгөө 77 настай Д.Трамп нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ.
 
БНН-ын эхний мэтгэлцээн наймдугаар сарын 23-ны өдөр болно. Түүнчлэн хоёр дахь мэтгэлцээнийг дараагийн өдөр нь хийж магадгүй байна. Цаашлаад ойрын саруудад хамгийн цөөндөө гэхэд хоёр мэтгэлцээн хийх төлөвтэй байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд БНН-аас нэр дэвшигчийг тодруулах сунгааны эхний санал хураалт 2024 оны нэгдүгээр сарын 15-нд Айова муж улсаас эхлэх бөгөөд нэр дэвшигчдийг “шигших”-ийн тулд олон удаа мэтгэлцээн явуулж магадгүй байна.
Саяхан явуулсан санал асуулгуудын дүнгээс үзэхэд, эрүүгийн олон хэрэгт холбогдоод буй Д.Трамп БНН-ын сунгаанд нэр дэвшигчдийг тэргүүлсээр байгаа юм. 
 
Э.Хулан 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn