АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти огцорчээ

188


АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим мягмар гарагт Бүгд найрамдах намын гишүүн Кевин Маккартиг спикерийн суудлаас огцруулах тогтоолыг дэмжлээ. CNN агентлагийн мэдээлснээр, Төлөөлөгчдийн танхимын 216 гишүүн, түүний дотор Бүгд найрамдах намын зургаан гишүүн Маккартиг албан тушаалаас нь огцруулах санал өгсөн байна.

Маккартиг албан тушаалаас нь огцруулах хүсэлтийг Бүгд найрамдах нам дахь түүний хамтран зүтгэгч, Флорида муж улсаас Конгресст сонгогдсон Мэтт Гетц даваа гаргийн орой гаргажээ. Тэрбээр хүсэлтээ “давуу эрхтэйгээр шийдвэрлүүлэх тогтоолыг” ашигласан байна. Энэ нь түүний хүсэлт Төлөөлөгчдийн танхимын хувьд эн тэргүүний асуудал бөгөөд хууль тогтоогчид хоёр хоногийн дотор хэлэлцэх ёстой гэсэн үг юм.

Ийм хүсэлт гаргах болсны шалтгаан нь Маккарти, Гетц нар болон баруун болон хэт барууны үзэл баримтлалтай Конгрессын доод танхимын бусад хууль тогтоогчдын хоорондох үзэл суртлын хурц зөрчил байв. Эдгээр гишүүн Маккартиг АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа зогсохоос урьдчилан сэргийлэхийн тулд Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намынхантай тодорхой буулт хийх шийдвэр гаргасныг уучлаагүй аж.

Маккарти 2023 оны нэгдүгээр сард АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын даргаар сонгогдсон билээ. Энэ албан тушаал нь Ерөнхийлөгч болон дэд Ерөнхийлөгч ямар нэг шалтгаанаар үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тохиолдолд ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх гурав дахь том албан тушаал юм. Төлөөлөгчдийн танхим өмнө нь 1910 оноос хойш спикерийг огцруулах санал хураалт явуулж байгаагүй юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn