Хувийн такси үйлчилгээ нэг хүний 5 мянган төгрөгөөр явж байна

77

Нийслэлийнхэн өглөө, оройдоо хөл дүүжлэх унаандаа багтахгүй хүндхэн байдалд ороод байгаа билээ. Нийтийн тээвэртээ багтаж суух гэж зүдрэхийн хажуугаар нэг цаг гаруй хүлээх нь энүүхэнд болсон. 
Тэгвэл уг байдлыг овжиноор ашигласан хувийн такси үйлчилгээнийхэний үнэ тэнгэрт хадав. Тодруулбал, Нийтийн тээврийн ачаалалын оргил үед гэгдэж буй өглөө, орой төв замаар буй Саппоро- Зүүн 4,  Баруун 4 замаас- Саппоро зам чиглэлд явахад нэг хүний 5 мянган төгрөгөөр үйлчилж байна. Нийт 4-5 хүн суулгаж явж байгаа юм. Тухайлбал, 10-р хорооллоос Төв талбай буух хүн суулаа гэхэд мөн адил 5 мянган төгрөгийг төлөх аж. 
Өнгөрөгч оны намар хувийн такси үйлчилгээ нэг хүний 2 мянган төгрөгөөр явж байсан юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn