Сөүл хотод хоёр өдөр дараалан авто зам цөмөрч, том нүх үүссэн нь эрх баригчдын санааг зовоож байна

123

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод сүүлийн хоёр өдөр дараалан авто зам цөмөрч, томоохон нүх үүссэн нь иргэд болон эрх баригчдын санааг зовоож эхэлжээ.
Өчигдөр буюу Баасан гарагийн өглөөний 8:40 цагийн орчимд Сөүл хотын Содэмүн дүүргийн нутагт оршдог зам цөмөрсөн байсныг замын хөдөлгөөний аюулгүй байдлын албаныхан илрүүлсэн байна.
Өмнөх өдөр нь энэ газраас 100 орчим метрийн зайд 6 метрийн урт, 4 метрийн өргөн, 2.5 метрийн гүн нүх гэнэт үүсэж, дотор нь автомашин унасан юм.
Үүний улмаас 82 настай жолооч, түүний 79 настай эхнэр хоёр ноцтой бэртжээ.
Жолооч хавиргаа хугалсан бол эмэгтэйн зүрх зогсож, эмнэлэгт хүргэгдсэн юм. Эмэгтэйн амь нас аврагдсан ч ухаан ороогүй байгааг албаныхан мэдээлжээ.
Хоёр нүх ямар учир шалтгаанаар үүссэн болон хоорондоо холбоотой эсэхийг мэргэжилтнүүд шалгаж байна.
зураг 
Газар доорх ус зайлуулах хоолой хуучирч муудсан, эсвэл усархаг борооны улмаас хөрс элэгдсэн байж болзошгүй гэх таамгууд урьдчилсан байдлаар яригдаж байгаа ажээ.
“Бид энэ асуудлыг маш нухацтай шалгаж байгаа. Зам талбайн аюулгүй байдлыг хангах, дахин ийм осол гаргахгүй байх нь бидний нэн тэргүүний зорилт болж байна” гэж засгийн газрын төлөөлөгч мэдэгдсэн байна.
Оршин суугчид цөмөрсөн замын ойролцоо баригдаж буй барилгын үйл ажиллагааг шалгахыг эрх баригчдаас шаарджээ.
Өмнөд Солонгосын газрын яамнаас гаргасан тайланд 2019-2023 оны хугацаанд тус улс даяар нийт 957 ийм цөмрөлт бүртгэгдсэнийг дурдсан байна.
 
Эх сурвалж: Korea Times
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn