Багануур дүүрэгт баригдаж буй батарей хуримтлуурын станцын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна

97

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас Багануур дүүрэгт 5 га талбайд 50 мвт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг барьж байгуулах ажлыг хэрэгжүүлж байна. Ирэх 11-р сарын 30-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй батарей хуримтлуурын станцын барилгын газар шорооны ажил одоогоор 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус станцыг барьснаар эрчим хүчний өвлийн оргил ачааллыг хөнгөвчлөх, хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг тасалдуулахгүй байх, байгаль орчинд ээлтэй буюу хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул“Нүүрсээр ажилладаг станц 24/7 асаалттай байдаг. Тухайлбал, ДЦС-4 нь хэрэглээ багатай шөнийн цагт эрчимхүч үйлдвэрлэж хий алдаад, орой 5-9 цагийн оргилачаалалтай үед ачааллаа дийлэхгүй тохиолдол гардаг. Тиймээс Батарей хураагуурын станц ашиглалтад орснооршөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хураагаад, өдөр оргил ачааллын үед буцаан төвийн системд нийлүүлэхтохируулгын системтэй болно гэсэн үг юм. Цаашид, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бий болгож, батарейхураагуурын станцтай холбохоор төлөвлөж байна” гэлээ.
Тус станцын барилгыг БНХАУ-ын “Энвижн”компанигүйцэтгэхээр болж, энэ сарын эхээр ажил гүйцэтгэх гэрээбайгуулсан. Туслан гүйцэтгэгчээр дотоодын “МонхорусИнтернэшнл” компани ажиллаж байна.
БНХАУ-ын “Энвижн"компанийн олон улсын төслийнзахирал Ховард Жин “Манай компани нь сэргээгдэх эрчимхүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, салхин сэнс, эрчим хүчний хуримтлуур буюу батарей үйлдвэрлэгчдэлхийн томоохон компаниудын нэг юм. Нийслэлийн Засагдаргын тамгын газраас хэрэгжүүлж буй Багануурын дэдстанцын дэргэдэх 50 мв/200мв.ц-ын хүчин чадалтай эрчимхүчний хуримтлуур станцын бүтээн байгуулалтын ажилявагдаж байна. Бид өвлийн эрчим хүчний оргил ачааллынөмнө энэхүү станцыг ашиглалтад оруулахаар ажиллажбайна” хэмээн мэдээллээ.  
Батарей хуримтлуурын станцыг барих ажлын хүрээндбатарей станц, дэд станц, цахилгаан дамжуулах агаарыншугам, багануур дэд станцын өргөтгөлийн ажил тус тусхийгдэж байна. Мөн одоогоор Монгол улсын хилээр эрчимхүчний хуримтлуур батарейны эхний хэсэг нь орж ирээдбайгаа бөгөөд удахгүй суурилуулалтын ажил хийгдэх юмбайна.
Батарей хураагуурын станц нь бусад сэргээгдэх эрчимхүчний станцуудтай харьцуулахад богино хугацаандсуурилуулах боломжтой байдаг. Үүнээс гадна засвар, үйлчилгээг тогтмол хугацаанд хийснээр батарейн станц нь20-оос дээш жил ажиллах бүрэн боломжтой юм байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn