Монгол Улсын Төрийн Соёрхолт, зохиолч Ш.Гүрбазар элэгний хорт хавдар тусчээ

354

"Нутгийн минь лам хутагтууд, түмэн олон минь намайг сахиусандаа болгоогоорой" хэмээн Монгол Улсын Төрийн Соёрхолт, зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазар цахим хуудастаа бичжээ.
Тэрбээр, Гүрээ нь нэг л өдөр "Элэгний хорт хавдар" гэсэн хатуу онош сонсоод яах учраа олохгүй байсаар сарын хугацааг ардаа үдлээ. Охин, хүргэн, ач зээгээ бараадаж Герман Улсын Франкфурт хотын эмнэлэгт эмчилгээгээ эхлүүллээ. 
Би монголдоо элгээ эмчлүүлэх бүрэн боломж байсан ч өөр хавсарсан өвчний улмаас энд ирсэн. Охин маань олон хүнд хэлээд хэрэггүй гэсэн ч үгнээс нь зөрж хэдэн дотны найз, рок поп, зохиолын хэдэн дуучдадаа дуулгасан. 
Ойрын хүмүүстээ хэл өгсөн нь ч болж, "Би нутагтаа очихгүй бол яах юм" гэх айдас эмчилгээ хийлгэх гээд энэ олон эм тариа залгах үед улам сууж байна.
Үр ач нар байгаа ч, хүний нутагт болохоор аав ээжээсээ холдсон хүүхэд шиг уйлмаар ч юм шиг болох ч нутгийн зүг залбирахад хол ойрын ялгаа юун.
Шинжлэх ухаан сайхан болсон, танд бүх арга хэмжээг авнаа гэсэн эмчийнхээ үгэнд самсаа шархирч байна.
Зуны цэцгийн гурван сардаа эдгэж очоод наадмын талбайгаар соёлонгийнхоо тоосонд дарагдана даа гэсэн эерэг бодолтойгоор ирээд эмчлэгч эмчтэйгээ энэ зургийг татуулсан.
“Эрүүл явбал улсын наадам үзнэ” гэж яасан үнэн үг вэ. Ээ дээ хүмүүс минь биеэ бодож яваарай!
Нутгийн минь лам хутагтууд, түмэн олон минь намайг сахиусандаа болгоогоорой. Олон түмэндээ муу санаж яваагүй тул болох байх аа хэмээн бичжээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn