Ам.долларын ханш 7 хоногийн дотор 10 төгрөгөөр чангарч, 3510 төгрөгт хүрлээ

29

Өнгөрсөн онд ам.долларын ханш буурсан үзүүлэлттэй байсан бол 2025 гарснаар огцом өссөөр байна. Гуравдугаар сарын эхээр ам.доллар 3493 төгрөгийн ханштай байсан билээ.
Өнгөрсөн долоо хоногт ам.долларын ханш нэмж чангарсаар 3497 төгрөгт хүрсэн бөгөөд энэ долоо хоногийн эхээр 3500-г давж валют арилжааны төв дээр 3506 төгрөгтэй тэнцсэн юм. Хоёр өдрийн дотор ам.долларын ханш дахин 4 төгрөгөөр чангарч 3510 төгрөгт хүрээд байна. Өнөөдрийн байдлаар Монголбанкны нэрлэсэн ханш 3480 төгрөг, арилжааны банкуудад 3500 төгрөгтэй тэнцлээ. Валютийн нөөц багассан, инфляцын өсөлтөөс үүдэн төгрөгийн ханш ийн суларч буй юм.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn