“Coachella 2026” наадмын голлох уран бүтээлчдийг зарлалаа

12

Хойд Америкийн хамгийн том хөгжмийн наадам болох “Coachella” уламжлал ёсоор Калифорни мужийн Индио хотын “Empire Polo Club”-т 2026 оны дөрөвдүгээр сарын 10-12, 17-19 өдрүүдэд зохион байгуулагдахаар товлогджээ.
Ирэх жилийн headliner буюу голлох уран бүтээлчдээр хөгжмийн ертөнцөд тод гэрэлтэж буй уран бүтээлчдийн нэг Сабрина Карпентер, Латин Америкийн супер од Karol G, электро хөгжмийн төлөөлөл болсон Anyma, дэлхийн поп хөгжмийн тэргүүлэгчдийн нэг Жастин Бибер нар сонгогджээ. Цаашлаад “Bigbang”, Katseye, PinkPantheress тэргүүтэй сонсогчдын сайн мэдэх алдартнууд болон бусад олон хамтлаг, дуучид наадмын бүрэлдэхүүнд багтсан байна.
Наадмын тасалбар есдүгээр сарын 19-нд буюу энэ баасан гарагт албан ёсоор худалдаалагдаж эхлэх ба “Coachella” эхний долоо хоногийн тасалбар 649 ам.доллар, хоёр дахь долоо хоногийн тасалбар 549 ам.доллароор зарагдах юм. Харин VIP эрх нь 1,199 -1,299 ам.долларын үнэтэй худалдаалагдах аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn