Гадаадад 200 сая хүн хятад хэл сурч хэрэглэж байна

11
2026 оны "Олон улсын хятад хэлний өдөр" нарны хорин дөрвөн улирлын “Тариалангийн хур” өдөр тохиосолоо.  
Харилцааны багаж хэрэгсэл, соёлын ачаалагч болохын хувьд Хятад хэл нь гадаадын иргэдийн сонирхлыг улам бүр татсан байна. Дэлхийн 90 орон хятад хэлийг үндэсний боловсролын системдээ оруулсан бөгөөд гадаадад хятад хэл сурч, хэрэглэж буй хүмүүсийн тоо бараг 210 саяд хүрсэн гэсэн тоо баримт байна.
Дэлхий дахиныг холбосон хятад хэл
Серби нутагтай Елена бага наснаасаа балетын бүжигчин болохыг мөрөөддөг бөгөөд балет бүжиг түүний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон юм.
- Хятад хэл сурч байхдаа би бүжгийн цаана нуугдаж байгаа түүхийг ойлгож, аажмаар би бүжиг бол зөвхөн биеийн урлаг төдийгүй соёлын илэрхийлэл гэдгийг ойлгосон. Хэрэв миний амьдрал жижиг завь бол салхи болсон хятад хэл нь намайг маш хол, нэн уудам ертөнц рүү хөтөлж чадна гэдэгт би итгэж байна гэж Елена сэтгэгдлээ хуваалцлаа.
2026 оны "Олон улсын хятад хэлний өдөр" болон "Дэлхийн хятад яруу найргийн наадам”-ын нээлтийн ёслол 04-р сарын 20-нд Бээжингийн Шуудан, цахилгаан холбооны их сургуульд болов.
Бразилын Юэчуань 10 настайгаасаа Хятадын тулааны урлагийг сурч эхэлсэн. Нэг өдөр түүний багш нь түүнд "Ци” энергийг нөхөж чадах тулааны урлагийн хөдөлгөөн байдаг гэж хэлэв. Юэчуань “Ци” гэж юу вэ гэдэгт маш их сониучирхаж байсан учир тэрээр Хятадын уламжлалт анагаах ухаанд суралцаж эхэлжээ Хятадад суралцахаар ирэх санаа төрж, түүнийгээ хэрэгжүүлэхийг их хүссэн гэдэг. Энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд Юэ Чуань өдөр бүр 6 цаг гаргаж хятад хэл сурдаг байжээ. Удалгүй түүний хүсэл биелж, эцэст нь Хятадад суралцах боломж олдсон юм.
- Бээжинд ирснийхээ дараа би Хятадын уламжлалт анагаах ухаан бол зөвхөн анагаах ухаан төдийгүй Хятадын мэргэн ухааныг агуулдаг болохыг аажмаар олж мэдсэн. Ирээдүйд би эмч болон тулааны урлагийн мастер болж, амьдралын мэргэн ухааныг илүү олон хүнд ойлгуулна гэж бодож байна гэж тэрээр өөрийн үзэл бодлоо хуваалцсан байлаа.
Камерун улсын Жефф дэлхийн өнцөг булан бүрд өөр өөр хэл сурах мөрөөдөлтэй бөгөөд түүний нэг нь Хятад хэл юм.
- Би барилгын компанид ажилладаг байсан бөгөөд барилгын талбайд ажилладаг өөр өөр орны хүмүүсийн хэлийг ойлгодог байсан учраас орчуулагчийн ажил хийдэг байсан. Тэдний дундах нэг хятад инженертэй хамт ажиллаж байхдаа түүнээс хятад үг, шинэ мэдлэг, өөр өөр хүмүүстэй хэрхэн харилцах, хамтран ажиллах тухай ч суралцсан. Хятад хэл надад ажлаа хийх чадварыг олгосон төдийгүй хамгийн чухал нь дэлхий ертөнцтэй холбогдох чадварыг өгсөн гэж тэрээр ярилаа.
Олон хүний мөрөөдлийг биелүүлсэн хятад хэл
- Хятад хэл миний мөрөөдлийг биелүүлээд зогсохгүй, Хятадын талаар харсан, мэдэрсэн зүйлээ илүү олон хүнтэй хуваалцах боломж олгосон. Хятад хэл миний ертөнцийн тухай ойлголтыг өөрчилсөн төдийгүй амьдралыг маань бас өөрчилсөн гэж Хятад хэлний түвшин тогтоох шалгалт /HSK/ дэлхийн түвшний сурталчилгааны элч Юй Жүнмэй танилцуулсан юм.
Юй Жүнмэй багаасаа хятад хэл сурч эхэлсэн. Тухайн үед түүний Хятад улсын талаарх мэдлэг сурах бичигт гардаг Хятад эсвэл мэдээнд гардаг Хятад биш, харин тулааны кинонд гардаг Хятад улс байсан.
- Би бага байхдаа тулааны урлагийн олон ангит кино үздэг байсан бөгөөд энэхүү ертөнц үнэхээр гайхалтай гэж боддог байсан. Эдгээр кино дотор тулааны урлаг, баатрууд, гүн гүнзгий нөхөрлөл, үзэсгэлэнт байгалийн элементүүдийг агуулдаг. Тухайн үед би Хятадын соёлыг гүнзгий ойлгоогүй байсан ч тулааны урлагийн кинонууд надад Хятад бол маш дур булаам нутаг гэдгийг мэдрүүлсэн. Хятадыг ойлгох анхны гарц бол тулааны урлагийн кино байсан гэж хэлж болно. Би том болоод Хятадын их сургуульд сурахаар ирсэн, тэр үед л би Хятадын соёлын тухай үнэхээр мэдэрч эхэлсэн бөгөөд Хятадын соёлын цаана нуугдаж байгаа нарийн зүйлсийн тухай аажмаар ойлгож эхэлсэн гэж Юй Жүнмэй хэллээ.
Тэрээр их сургуульд сурч байхдаа Хятадын яруу найргийг гүнзгийрүүлэн судалж эхэлсэн. Түүний хувьд Хятадын яруу найраг онцгой татах хүчтэй байсан гэж хэлж болно.
- Яруу найраг бол хэдхэн үгнээс бүрддэг ч энэ хэдхэн үгнээс улирал, шөнө эсвэл хүний сэтгэл санааг олж харах боломжтой. Би Сун гүрний үеийн эмэгтэй яруу найрагч Ли Чинжаогийн яруу найргийг маш их сонирхдог. Хэдийгээр бараг мянган жилийн өмнөх яруу найрагч байсан ч өнөөдөр ч гэсэн түүний бүтээлүүдийг уншихад би маш их сэтгэл хөдөлдөг. Энэ бол яруу найргийн гайхамшиг. Энэ нь цаг хугацаа, соёлын хил хязгаарыг бүр даван туулж чаддаг гэж тэрээр сонирхууллаа.
Олон жилийн турш Юй Жүнмэй Хятадад амьдарч, Хятадын соёлыг өөрийнхөөрөө хуваалцан, гадаадын платформууд дээр Хятадтай холбоотой олон контент байршуулж ирсэн. Контент хуваалцах үеэр гадаадын хүмүүс Хятадын соёлд сонирхолтой болж, улмаар цаашид бүр илүү гүнзгий түвшинд ойлгохыг хүсдэг болсон. Хятад хэлний гүүрээр дамжуулан гадаадын улам олон хүн Хятадыг жинхэнэ утгаар нь ойлгох болсон юм.
Туркээс ирсэн Лэчи хятад хэлэнд дуртай бөгөөд хоёр жилийн өмнө Хятадад суралцахаар ирсэн. Суралцах явцдаа тэрээр хэл бол ертөнцийг харах цонх бөгөөд түүний цаана түүх, соёл нуугдаж байгааг олж мэджээ. Соёлын солилцоог ахиулахын тулд би юу хийж болох вэ? Энэ бол Лэчигийн бодож байсан асуулт байсан бөгөөд түүний эцсийн хариулт нь Хятад хэлний багш болох байв.
- Хүүхдүүд маань эхний өгүүлбэрээ хятад хэлээр хэлэхэд тэдний нүд нь гэрэлтэж байхыг би харсан. Тэр мөчид би хэл бол зөвхөн өөрийгөө өөрчлөхөөс гадна бусдын мөрөөдлийг ч  биелүүлэхэд нь тусалдаг. Би бусад хүмүүсийн мөрөөдлийг асаадаг хүн байхыг хүсдэг гэж Лэчи хэлсэн байна.
Соёл иргэншлүүдийн харилцан суралцахад тусалдаг хятад хэл  
Хятад хэл дэлхийн тавцанд улам бүр чухал үүрэг гүйцэтгэж, хувь хүний мөрөөдлийг төдийгүй соёл иргэншлийн харилцан суралцах, хүмүүс хоорондын холбоог бий болгоход ч чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Хятад хэл өөр өөр соёлтой хүмүүсийг нэгтгэж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлсэн юм.
Аргентины Хятад суллаач Ма Ши бол Буэнос-Айресийн Их Сургуулийн Күнзийн институтийн анхны оюутнуудын нэг.
- Хятад хэл сурах нь шидэт хайрцгийг нээхтэй адил юм. Энэ нь миний удаан хугацааны сониуч занг хөтөлж, Хятадын соёлд сонирхолтой болгосон. Дэлхий ертөнцийг өөр өөр  талаас харах нь миний мэдлэгийн хүрээг тэлсэн.
2014, 2017 онуудад Ма Ши Гирин Их Сургуульд хоёр удаа зочилж, хятад хэл сурахаас эхлээд судалгаа хийх хүртэл ажилласан. Эцэст нь тэрээр шилдэг оноогоор Хятадын  Боловсролын яамны Хэлний боловсрол, хамтын ажиллагааны төвийн "Хятад судлалын шинэ хөтөлбөр"-өөс санхүүжилт авч,  Гирин Их Сургуульд доктор цол хамгаалсан байлаа.
Өдгөө Ма Ши Чанчүнь Багшийн Их Сургуулийн Утга зохиолын сургуульд багшилдаг.
- Нэгдүгээрт, би олон улсын хятад хэлний боловсролыг бүс нутгийн судалгааны үүднээс ойлгохыг хичээсэн. Хоёрдугаарт, би тэдний соёл хоорондын харилцааны ур чадвар, олон улсын хятад хэл заах чадварыг сайжруулахын тулд хувийн туршлагаа ашиглах болно гэж Ма Ши танилцуулсан байв.
Гадаадад байгаа Хятад хэл суралцагчдад Хятад хэл сурах, Хятадыг ойлгох, Хятадын соёлыг мэдрэх чухал тавцан болох "Хятад хэлний гүүр" тэмцээн нь жил бүр 100,000 гаруй оролцогчдыг хамардаг. Энэ нь олон улсын Хятад хэлний боловсролын салбарын чухал брэнд төдийгүй Хятад улс болон дэлхийг холбосон гүүр болсон юм.
Дэлхийн өнцөг булан бүрээс "Хятад хэлний гүүр" тэмцээний оролцогчдын үзэж байгаагаар хэл нь зүрх сэтгэлийг холбосон гүүр болох тул суралцагчдад өөр өөр соёлыг ойлгож, хүлээн авах боломж олгодог. Түүнээс гадна, хятад хэл нь суралцагчдын ертөнцийг ойлгох ойлголтыг баяжуулж, соёлын хил хязгаарыг давж, жинхэнэ бөгөөд утга учиртай харилцаа холбоо тогтоож, гүн гүнзгий, хүндэтгэлтэй харилцан яриа өрнүүлэх бат бөх суурийг тавих боломжийг олгодог аж.
"Хятад хэлний гүүр" тэмцээн, "Олон улсын хятад хэлний өдөр" зэрэг нь хятад хэл бол өдгөө нээлттэй, хүртээмжтэй байдлаар соёлын солилцооны, соёл иргэншлүүдийн харилцан суралцах үйл явцыг сайжруулах чухал хүчин зүйл болж буйг харуулж байна.
Холбоос
"НҮБ-ын Хятад хэлний өдөр" тохиох бүр Хятадын Боловсролын яамны Хэлний боловсрол, хамтын ажиллагааны төв нь дэлхийн түншүүдтэй хамтран "Олон улсын Хятад хэлний өдөр"-ийн арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн. 2020-2025 онуудад "Олон улсын хятад хэлний өдөр" зургаан жил дараалан болж байна. Сүүлийн зургаан жилийн хугацаанд дэлхийн 160 гаруй орны 1000 гаруй боловсрол, соёлын байгууллага хятад хэл, соёлын 6000 гаруй арга хэмжээг амжилттай зохион байгуулсан.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn