Хятад, Монголын хамтралцаа дижитал хөгжилд жигүүр ургуулна
Монгол Улсын жижиг, дунд бизнесийн удирдах ажилтнуудын дижитал чадавхыг хөгжүүлэх сургалт 06-сарын 08-нд БНХАУ-ын Өвөр Монголын Санхүү Эдийн Засгийн Их Сургуульд нээлтийн ёслол хийлээ. Долоон хоног үргэлжлэх энэхүү сургалтыг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, Дунд Үйлдвэрийг Дэмжих Газраас зохион байгуулж, Монгол Улсын төрийн байгууллага, орон нутгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих газрын мэргэжилтэн, компани, хоршооны төлөөлөл, их сургуулийн багш нар зэрэг нийт 30 хүн оролцож байна.
