ТЦА: Хот доторх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаад байна

530
Тээврийн цагдаагийн албанаас "Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.4, Засгийн газрын 2020 оны “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 178 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/1242 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Улаанбаатар хотын доторх автомашины хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авсан болохыг Та бүхэнд мэдэгдэж байна!!!" гэлээ.
Уг хязгаарлалт 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл үргэлжилнэ. Иргэдэд зайлшгүй шаардлагатай түргэн тусламж, харилцаа холбоо, эрчим хүч, хүнс хангамж, хэвлэл мэдээлэл, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад төрлийн буюу иргэдийн хувийн болон хувийн хэвшлийн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно гэдгийг ТЦА-наас анхаарууллаа.
Эх сурвалж:www.polit.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn