Сэтгэцэд нөлөөлөх өвсний төрлийн ургамал хэрэглэж байсан залуусыг саатууллаа

414
Багануур дүүргийн тавдугаар хорооны Залуус 29 дүгээр байрны ... дугаар тоотод залуус сэтгэцэд нөлөөлөх эм бодис хэрэглэж байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Тиймээс нэгдүгээр сарын 1-ний үүрийн 05:00 цагт цагдаагийн албан хаагчид очиж шалгахад тус байранд оршин суух 23 настай А, 18 настай Д, 16 настай Т, 20 настай Б, тус дүүргийн нэгдүгээр хороонд орших суух 19 настай эмэгтэй А, тавдугаар хороонд орших суух эмэгтэй 19 настай эмэгтэй Ц нар сэтгэцэд нөлөөлөх канабис өвсний төрлийн ургамлыг хэрэглэж, хадгалсан байжээ. Хэргийн газраас эд мөрийн баримтуудыг хураан авч, Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn