Нутаг нэгтнүүдээ хөөж, үймээн тарьж байсан украинчуудад ял оноов

430


Украинд Новые Санжары сууринд болсон эмх замбараагүй байдалд оролцогчдыг шүүх ажиллагаа дууссан талаар Украины Полтав мужийн цагдаагийн газрын хэвлэлийн албанаас авсан эх сурвалжтайгаар Регнум агентлаг мэдээлжээ. 
Эх сурвалжийн мэдээлснээр, цагдаагийн ажилтнууд гэмтэж бэртсэн хэрэгт оролцсон 13 хүний тав нь таван жилийн хорих ял сонссон байна. Дөрвөн хүнийг тээврийн зорчих хөдөлгөөнийг саатуулсан, харин хоёр хүнийг танхайн үйлдэл гаргасан гэж буруутгасан бөгөөд эдгээр хүмүүст торгуулийн шийтгэл ноогдуулжээ. Харин өөр хоёр хүнийг нийгэмд дахин аюул тарихгүй, өмнө нь эрүүгийн гэмт хэрэг үйлдэж байгаагүй гэсэн үндэслэлээр хариуцлагаас чөлөөлсөн байна. 
 
Эргэн сануулахад, одоогоос жил орчмын өмнө 2020 оны хоёрдугаар сарын сүүлээр Украины иргэдийг коронавирусийн халдвар дэгдсэн Хятадын Ухань хотоос нүүлгэн шилжүүлж, Украины Полтав мужид авчрах үеэр орон нутгийн иргэд эсэргүүцэн, эмх замбараагүй байдал дэгдээж байлаа. 
Тодруулбал, шинэ халдварын голомт болсон Ухань хотоос Украин руу 73 хүнийг нүүлгэн шилжүүлж, тэднийг шаардлагатай эмнэлгийн үзлэгт хамруулсны дараа Полтав мужийн Новые Санжары сууринд байрлах Украины Үндэсний гвардын анагаахын төвд тусгаарлахаар болж байв. Харин үүнд нутгийн оршин суугчид дургүйцэн, эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж, автомашины дугуй, техникээр эмнэлгийн орох хэсгүүдийг хаасан байна. 
 
Ухань хотоос ирсэн иргэдийг нэвтрүүлэхгүй хэмээн эсэргүүцэж, жагсаал зохион байгуулан, дугуй шатаасны дээр Чернобыль рүү илгээ гэж хашгиралдаж байлаа. Улмаар хэв журам сахиулахаар ирсэн цагдаагийнхныг эсэргүүцэн, мөргөлдөөн үүсч байсан юм. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn