"Газрын доорх усыг зориудаар арвижуулах нь" төсөл Хэрлэн голын сав газарт хэрэгжлээ

549

Газрын доорх усны түвшинг нэмэгдүүлэх зорилготой МАР төсөл Багануур дүүргийн Нарийн голын талбайд хэрэгжиж, хүлээн авах ажлын хэсэг 2022 оны есдүгээр сарын 13-ны өдөр Багануур дүүрэгт ажиллалаа.

         Тус ажлын хэсэгт БОАЖЯ-ны Усны бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Д.Сайханжаргал, Усны газрын Усны нөөцийн хэлтсийн дарга Я.Болдбаатар, мэргэжилтэн Г.Гансэлэм, ICEM зөвлөх Г.Даваа, Ц.Алтангэрэл, Хэрлэн голын сав газрын захиргааны дарга Б.Нандинцэцэг, мэргэжилтэн Ч.Сайнбаяр, Багануур дүүргийн ЗДТГ-ын мэргэжилтэн М.Долгор, гүйцэтгэгч компаниудын төлөөллүүд байлцаж, төслийн хүрээнд хийгдсэн ажлуудтай танилцан, хүлээн авч баталгаажууллаа. Төслийн хаалтын хурал 2022 оны есдүгээр сарын 27-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдана
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn