Женсен Хуан: NVIDIA шиг компани зөвхөн Америкт л бий болох боломжтой. Би эх орондоо хайртай

7

Хиймэл оюун ухааны технологийн салбарт тэргүүлэгч NVIDIA компанийг үүсгэн байгуулагч Женсен Хуанг гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорсонтой холбоотойгоор олон нийтэд хандан мэдэгдэл хийж, хувийн амьдралдаа ноцтой алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйжээ.

Тэрээр мэдэгдэлдээ “Би 53 жилийн өмнө АНУ-д ирсэн. Америкийн иргэн болсон нь хувь заяанаас надад заяасан хамгийн том бэлгүүдийн нэг төдийгүй амьдралдаа хамгийн их бахархдаг үйл явдлуудын нэг юм.
NVIDIA бол миний бүхий л амьдралаа зориулсан ажил үйлс. Хамт олонтойгоо хүч нийлүүлэн өнөөгийн NVIDIA-г бүтээхэд оролцсон нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. NVIDIA шиг компани зөвхөн Америкт л бий болох боломжтой. Би эх орондоо хайртай. Бас NVIDIA-даа хайртай” хэмээн онцолжээ.

Мөн тэрээр сүүлийн өдрүүдэд өөрт нь болон гэр бүлд нь дэмжлэг үзүүлсэн найз нөхөд, хамтран ажиллагсад, бизнесийн түншүүд болон олон нийтэд талархал илэрхийлсэн байна.

Женсен Хуанг цааш нь “Би NVIDIA-ийн ажилтан бүрээс шаарддаг ёс зүйн хэм хэмжээг өөрөө мөрдөж чадсангүй. Хувийн амьдралдаа ноцтой алдаа гаргасан. Үүний улмаас компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд хүндрэл учруулсандаа гүнээ харамсаж байна.
Гаргасан алдааныхаа хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн санаачилсан хараат бус шалгалтад бүх талаар хамтран ажиллах болно” гэжээ.

Түүний хэлснээр, албан тушаалаасаа огцорсноос хойш NVIDIA-ийн ажилтнууд, хөрөнгө оруулагчид, бизнесийн түншүүд болон харилцагчдаас гүйцэтгэх захирлын албан тушаалдаа эргэн ирэхийг хүссэн олон санал, уриалга ирсэн байна.

Тэрээр “Технологи, зах зээл, өрсөлдөөн, геополитикийн нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж, компани маань томоохон сорилтуудтай тулгарч буй энэ үед олон хүн надтай шууд холбогдсоор байна.
NVIDIA бол нэгэн үеийнхэнд ганцхан удаа төрөн гардаг онцгой компани. Хэрэв Төлөөлөн удирдах зөвлөл намайг эргэн ирэх нь хувьцаа эзэмшигчид, ажилтнууд, компани болон Америкийн эрх ашигт нийцнэ гэж үзвэл гүйцэтгэх захирлын албан тушаалдаа эргэн очих нь миний хувьд нэр төрийн хэрэг байх болно” хэмээн мэдэгджээ.

Мэдэгдлийнхээ төгсгөлд тэрээр гэр бүлийнхэндээ хандан “Би та бүхэндээ хайртай. Та бүхнийхээ хайрыг насан туршдаа хүртэхүйц хүн байхын төлөө хичээх болно” гэжээ.
Харин NVIDIA-ийн Төлөөлөн удирдах зөвлөл Женсен Хуанг гүйцэтгэх захирлын албан тушаалд эргүүлэн томилох төлөвлөгөөгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Тус компанийн санхүү хариуцсан захирал Колетт Кресс гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа бөгөөд байнгын залгамжлагчийг сонгон шалгаруулах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

1993 онд NVIDIA-г үүсгэн байгуулж, дэлхийн хиймэл оюун ухаан, хагас дамжуулагчийн салбарын тэргүүлэгчдийн нэг болгон хөгжүүлсэн Женсен Хуангийн цаашдын хувь заяа технологийн салбарынхны анхаарлын төвд байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn