Дээрэмдсэн утсаа ашиглан зээл авч, мөрийтэй тоглодог бүлэг этгээдийг илрүүлжээ

0


Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2023 оны 11, 12 саруудад Улаанбаатар хотын Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нийт 16 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг дээрэмдсэн хэргийг илрүүлэн шалгаж байна.
Шалгалтаар дээрх хэргүүдийг үйлдсэн иргэн “Г”, “Х”, “С” нар нь бүлэглэн нь шөнө, оройн цагаар архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдээс гар утсыг булаах, зах, худалдааны төв, хүнсний дэлгүүр, эмийн сангийн худалдагч нараас гар утсаараа яриулаач хэмжээн хуурч мэхлэн гар утсыг нь авч зугтаж, улмаар тухайн гар утсанд байх хувь хүний мэдээллийг ашиглан банкны мэдээлэлд нь нэвтрэн зээл авч, тухайн мөнгөөр цахим мөрийтэй тоглоом тоглох, авто машин худалдан авах зэргээр мөнгө угаах гэмт хэргийг давхар үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.
Иймд иргэн Та дээрх төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирохоос урьдчилан сэргийлж танихгүй нэгэнд өөрийн гар утсаа ашиглуулахгүй байх, өөрийн хувийн мэдээллээ цахим орчинд нээлттэй нийтлэх нь энэ төрлийн гэмт хэрэгт хохирч болзошгүй тул анхаарал, болгоомжтой байж, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт мэдээлэхийг зөвлөж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn