Хэрэв чи дээрэлхэлтэд өртсөн бол итгэл даах том хүнээс тусламж, зөвлөгөө аваарай

Багануур дүүргийн прокурорын газраас сургуулийн орчинд гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эерэг нөлөөллийн видео контент хийжээ.
- Хэрэв чи дээрэлхэлтэд өртсөн бол тэвчиж, айж ичиж нууцлах хэрэггүй. Итгэл даах том хүнээс тусламж, зөвлөгөө аваарай.
- Хэрэв чи дээрэлхэлтийн гэрч болсон бол дуугүй өнгөрч болохгүй. Дээрэлхэлтийн эсрэг зоригтой тэмцдэг, таслан зогсоодог нэгэн байгаарай.
- Үе тэнгийн дарамт дээрэлхэлтийг зогсоохын тулд хүн бүрийн, хүүхэд бүрийн оролцоо чухал.