Баруун, төвийн аймгаар цас орж, шуурна

128


Цаг уур, орчны шинжилгээний газраа энэ долоо хоногт нийт нутгаар цаг агаар дулаарах ч баруун, төвийн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурхыг анхааруулж байна.  Тодруулбал, гуравдугаар сарын 20-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, гуравдугаар сарын 21-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, гуравдугаар сарын  22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи гуравдугаар сарын 18-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, гуравдугаар сарын 20-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, гуравдугаар сарын 21-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар,  гуравдугаар сарын 22-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -7…-12 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө 0…-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -0…-5 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан байна.
Мөн ихэнх гол мөрөн нуурын мөсний зузаан аажим нэмэгдсэн хэдийч ихэнх голын мөсний зузаан 2023 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-60 см бага, нуурын толио, голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, нуурт өрх, цагаан, хар хил үүсэх, томоохон голуудын зарим хэсгээр харз, халиа, тошин гүйж мөс хэврэгших үзэгдэл ажиглагдаж байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байх зайлшгүй явах тохиолдолд баталгаат гарц гармаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Baganuur.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
baganuur.nutag.mn